Сайхан сэтгэлтэй хүмүүс хорвоо дэлхийн өнцөг булан бүрд бий гэдгийг батлах, сэтгэл сэргээсэн 11 гайхалтай түүх

0

Судалгаагаар өгөөмөр нинжин сэтгэлтэй, тусч байх нь хүнийг илүү аз жаргалтай болгодог нь ажиглагджээ. Эхээсээ төөрч хоцорсон бодон гахайн торой, бяцхан гөлгийг үрчлэн авч тэжээсэн ч, хүргэлтийн ажилтанд эелдэг сайхан сэтгэлээр хандсан ч бай бүх л сайн үйлс тань эргээд танд аз жаргалыг мэдрэх xүчин зүйл болж байдаг аж. Манай сайт уншигч танд хүний сайхан сэтгэлийг харуулах 11 бяцхан түүхийг хүргэж байна.

1. “Гавлын ясандаа нүхтэй төрсөн ишигт хамгаалалтын дуулга хийж өгчээ.”

© DiveDesign_Adam/reddit

Энэхүү ишигний нэрийг Бяцхан Бүү гэдэг бөгөөд төрөлхийн гавлын ясны цооролтой байжээ. Харин “Goats of Anarchy” болон“DiveDesign” хэмээх хоёр байгууллага хамтран 3 хэмжээст хэвлэлээр түүнд таарсан хамгаалалтын дуулга хийж өгчээ.

 

2. Гимнастикч Simone Biles багийн хамтрагчийнхаа аавд тэргэнцэр бэлэглэжээ.

© SimoneBiles/Instagram

АНУ-ын гимнастикийн шигшээ багийн тамирчин Simone Biles хэдийгээр олимпын аварга болж чадаагүй ч бусад аваргуудад байхгүй өгөөмөр нэгэн ажээ. Тэрээр багийн хамтрагч болох Suni Lee-ийн аавд тусгайлан зориулж тэргэнцэр хийлгэж бэлэглэжээ. Түүний аав нурууны гэмтлээс болж, цээжнээс доош бүх бие нь мэдээгүй болсон юм.

 

3. Устaж үгүй болох аюулд ороод буй хар хирсний тугал.

zslwhipsadezoo / Instagram

Өнгөрсөн 8-р сарын 21-ний өдөр Лондон хотын амьтны хүрээлэнд нэн ховордоод буй хар хирс Нанди нэртэй тугалыг төрүүлжээ.

 

4. Нохойн амьдралыг өөрчилсөн бяцхан зүйл.

© xwolffhelmx/reddit

Хэн ч хоёр өөр өнгийн нүдтэй нохойтой байхыг хүсэхгүй. Гэвч xwolffhelmx нэртэй Реддит сүлжээний хэрэглэгч нэгэн охин түүнийг үрчилж авч, Ирис хэмээн нэр өгчээ. Өдгөө тэд хамтдаа аз жаргал дүүрэн амьдарч байна.

 

5. “Нэгэн хөгшин эрээс хуучин машиныг нь худалдаж автал…”

© eligibility/reddit

Реддит сүлжээнд eligibility нэртэй нэгэн хэрэглэгч өөрт тохиолдсон нэгэн явдлаа олон нийттэй хуваалцжээ. Тэрээр, “Гэртээ ирээд худалдаж авсан машинаасаа үүнийг оллоо” гэсэн тайлбартайгаар дээрх зургийг нийтэлжээ.

Зурагт, “Авсан машинаа дүүрэн шатахуунтай асаагаарай” гэсэн зурвас байжээ.

 

6. Нэгэн эр амьтан асрах газарт байгаа нохойнд шинэ гэр олж өгөхөөр сурталчилгаа хийж, зар тавьжээ.

© mission_driven_goods/instagram

“Mission Driven Goods” хэмээх гэрийн тэжээвэр амьтны хэрэглэлийн дэлгүүрийн эзэн Scoot Poore Sally Sue нэртэй нохойнд зориулан шинэ гэр хайж байгаа тухай зарыг цахим орчноор дамжуулан нийтэлжээ. Тэрбээр, “Sally фермд сүүлийн хэдэн жил амьдарч байна. Тэр хүнд тусархаг, тун сайн амьтан. Түүний амьдралыг фермд өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс түүнд шинэ гэр бүл олж өгөхөөр энэ үйлдлийг хийсэн хэмээжээ.”

 

7. Төрсөн өдрөөр нь бэлэг өгч амжаагүй ч…

© JustSomeDude477/reddit

JustSomeDude477 нэртэй Реддит сүлжээний нэгэн хэрэглэгч төрсөн өдрөөр нь ирж амжаагүй ах нь ирэхдээ шинэ загварын PS5 бэлэглэсэн тухайгаа олон нийттэй хуваалцжээ.

 

8. Эзнийхээ уур бухимдал, сэтгэлийн зовлонг хуваалцдаг муужгай.

© zombie-magnet/reddit

Реддит сүлжээнд zombie-magnet нэртэй нэгэн хэрэглэгч хамт ажилладаг нэгнээ үүрд алдаж, гэртээ ганцаар уйлж суухад нь Eustace нэртэй энэхүү муур нь түүн дээр ирж тэвэрч байсан хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

9. Хулсны баавгай устах аюулд орсон амьтдын жагсаалтаас гарсан.

© Depositphotos.com

Амьтанд хайртай хүмүүсийн хувьд дуулгах таатай нэгэн мэдээ байгаа нь хулсны баавгай устах аюулд орсон амьтдын жагсаалтаас гарсан явдал юм. Тэд устах аюулд орсон амьтнаас тоо толгой цөөрөх эрсдэлтэй амьтан гэсэн зэрэглэлд шилжээд байгаа бөгөөд энэ нь бусад амьтдын хувьд ч устах аюулаас гарах бүрэн боломжтой гэдгийг харууллаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

10. Хүргэлтийн ажилтнуудад уух зүйлс үнэгүй.

© esd001/reddit

Таны хийсэн ганц жижиг зүйл ч хэн нэгнийг бүх л өдрийн турш аз жаргалтай болгож болно. Реддит сүлжээний esd001 нэртэй нэгэн хэрэглэгч энэхүү зургийг, “Ажил мэргэжил бүхэн сайхан байдаггүй ч хэн нэгний гэрт хүргэлт хийх шиг таатай зүйл үгүй” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

 

11. Зэрлэг бодон гахайн төөрсөн торойг энэ хос үрчилж авчээ.

© dora2go/Instagram

Хувийн блог хөтөлж явуулдаг Шри Ланк улсад оршин сууж буй хятад хос болох Dora Ngai болон Nuwan нарын гэрийн үүдэнд нэгэн өдөр эхээсээ төөрсөн бодон гахайн торой зогсож байжээ. Тэд бяцхан торойг гэрээсээ холдуулж явуулахын оронд гэртээ оруулж, үрчилж авчээ. Өдгөө торой хосын гэрийн тэжээвэр амьтан болох нохойн хамтаар амьдардаг бөгөөд өөрт нь тусгайлан зориулсан усан сантай ч болоод амжсан байна.

Уншигч танд бусадтай хуваалцах эерэг түүх бий юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *