Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга

0

Зун цаг бол жилийн дөрвөн улирлын хамгийн гайхалтай нь гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Голын эрэг, шорлог, зайрмаг, аялал зугаалга гээд дурлахгүй байхын аргагүй сайхан зүйлсээр дүүрэн зуны улиралд мэдэж байх ёстой зарим зүйлсийн талаар уншигчидтайгаа хуваалцъя. Эдгээр аргууд нь зуны улирлыг улам ч зугаатай болгоход тань туслах учир алгасалгүй уншиж, мэдэж аваарай.

10. Нарны шилнүүд
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 5
Зуны хурц наранд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бол нарны шил. Гэвч ширээ, шургуулга гээд тааралдсан газраа тэдгээрийгээ тавих нь гэмтээж зураастуулах, мартаж орхих зэрэг асуудлуудыг авчирдаг. Харин үүнийг энгийн хувцасны өлгүүрийн тусламжтайгаар шийдэж болно.

9. Амтлагчнууд
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 6
Найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, мах шарж идэхээр төлөвлөж байгаа бол амтлагчнуудаа капкейкны хэвэнд хийх нь үнэхээр ухаалаг арга болно.

8. Хайлж урсах зайрмаг
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 7
Зуны халуунд мөхөөлдөснөөс татгалзах хүн үгүй ч хайлмагтаж урсах болон гар хуруу наалдаж заваарахыг нь харах дуртай хүн үгүй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд зайрмаг бариулчихвал тэгээд л өнгөрөө гэсэн үг. Гэхдээ үүнийг маш энгийнээр шийдэж болдог аж. Танд ердөө нэг удаагийн цаасан аяга эсвэл капкейкны хэв байхад л хангалттай.

7. Ялаа, ялаа, ялаа бас дахин ялаа
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 8
Зун гэдгийг элдэв төрлийн шавьжны дайралт гэж орчуулж болно. Хамгийн бохир зүйлүүд дээр явсан хөлөөрөө хоол унд, хөл гар, толгой түрүү гээд хаа сайгүй зочлох дуртай ялаануудыг үргээх шилдэг аргыг танилцуулъя. Хэдэн хэрчим гадил жимсийг манго жимсний хальстай хольж, жижиг саванд хийгээд гялгар уутаар бүрх. Оройг нь хуруугаараа цоолж, ялаанаас арай том хэмжээтэй болгоорой. Үүнийгээ гал тогооныхоо өрөөнд тавиад мартаж орхи. Харин хангалттай хэмжээний ялаагаар дүүрлээ гэж бодсон цагтаа гаргаж хаяхаа мартуузай.

6. Лаазтай ундаа, соруул
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 9
Лаазтай ундаанаас чинь соруул нь сугарч уначихаад болохгүй байна уу? Зурган дээрх шиг хийгээд үзээрэй.

5. Нууц сав
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 10
Шампунь эсвэл лосьоны хоосон савыг сайтар цэвэрлээд дээд хэсгээр нь хуваа. Дотор нь үнэ цэнэтэй зүйлсээ хадгалах аятайхан савыг чинь хүмүүс шампунь гэж харах учир хулгайлах бодол төрөхгүй.

4. Гамбургер
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 11
Том хэмжээтэй гамбургерыг идэх хэцүү шүү. Амархан арга бас байнаа. Зүгээр л гартаа бариад дээд талыг нь доош нь харуулчих. Учир нь дээд тал нь илүү зузаан, арай бат бөх байдаг.

3. Шоргоолжны дайралт
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 12
Жаахан попкорны үрийг нунтаг болтол нь блендэрдээд шоргоолж байгаа газарт овоолчих. Шоргоолжны асуудал мартагдана.

2. Манго жимсийг босс шиг ид
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 13
Манго жимсээ таллаж хуваагаад хуваасан хэсгээ хутгаар тоонолжлон зүсээд ар талаас нь түлхчих. Маш амархан байгаа биз.

1. Үргэлж хүйтэн
Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга мэх 14
Усны хуванцар савны 1/4 хүртэл ус хийгээд хажуу бөөрөөр нь хөлдөөгчинд тавьж хөлдөө. Дээрээс нь ус хийгээд сайхан хүйтэн ундаа бэлэн.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/09 at 17:04

    tanks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *