
Одоо та юугаар хийсэн нь үл мэдэгдэх дэлгүүрийн кетчуп хэрэглэх шаардлагагүй.
Энгийн, байгалийн гаралтай, хамгийн гол нь амттай, зочдоо дайлан гайхуулах кетчуп хийх аргыг зааж өгье.
Танд хэрэг болох зүйлс:
- 3 кг улаан лооль
- 500гр алим
- 250гр сонгино
- 50гр алимны уксус
- 1,5 хоолны халбага давс
- 1,5 аяга элсэн чихэр
- Өөрийн хүссэн хэмжээгээр хар перец
- Хүссэн хэмжээгээр сармис

Алим болон улаан лоолийн хальсыг салгаж цэвэрлэнэ. Сонгиныг ч бас мөн адил цэвэрлэнэ. Бүгдийг нь дөрвөлжлөн хэрчээд, хэсэг шарж байгаад болтол нь жигнэнэ.
Дараа нь жижиглэж нухаад, өтгөн зунгааралдсан болтол нь ойролцоогоор 1 цаг орчим чанаж жигнэнэ. Тэгээд дээрээс нь давс, элсэн чихэр, перец, алимны уксусаа хийнэ.
Та улаан лоолийн сүмсэнд дуртай юу?








Цоогий Цогзолмаа
2019/08/02 at 18:37
Алимны уксус хаагуур зардаг вэ
Содов Улаанхүүхэн
2019/08/02 at 20:28
olon tvmenteigee medlegee tvgeesend bayrlalaa