Хэдэн арван саяын орлоготой алдартнууд зөвхөн хэдэн зуу эсвэл хэдэн мянган доллараар үнэлэгдэх хувцас л өмсдөг гэж бид ойлгодог. Ялангуяа улаан хивсний ёслолоор. Үнэндээ энэ талаар бид үнэхээр буруу ойлголттой явжээ, олон одод үнэтэй биш брэндийн хувцсаар өөрийгөө гоёдог юм байна. Тэгсэн ч гэсэн тэд үзэсгэлэнтэй хэвээр.
Эдгээр гэрэл зургуудыг хараад хямдхан даашинз, туфлитэй ч гэсэн хэдэн саяын гоёл өмссөн юм шиг харагдаж болохыг ойлгоно.
1. Кендалл Женнер Giambattista Valli болон H&M-ээс хосолсон даашинз өмсжээ

Түүний өмссөн даашинз 58 ам.доллараар зарагдаж байна.
2. Керри Вашингтон J.Crew Fair Isle-ийн урт хүзүүтэй ноосон цамц өмсжээ, дөнгөж 77 орчим доллараар зарагдаж байсан цамц

3. Диана Крюгерийн өмссөн Aldo-гийн Bravyan задгай туфли нь 90 ам.доллар

4. Женнифер Лопес ASOS-ийн даашинзаар гоёжээ, хэдэн мянгын үнэтэй юм шиг харагдах хэдий ч үнэндээ 45 фунт стерлингийн үнэтэй

5. Кара Делевинь өндөр суудалтай бариу жийнсэн өмд өмсөн алхана, American Eagle-ийн энэ өмд 50 ам.доллараас ихгүй

6. Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны өмссөн Zara-гийн даашинз 16 фунт стерлингийн үнэтэй

7. Эмили Ратаковски өөрийнхөө хурим дээр Zara-гийн зөөлөн бор өнгийн пиджак, өмдний хослолтой иржээ

8. Мелисса Маккарти бас л Aldo-гийн гутланд дуртай бололтой. Энэ удаад жүжигчин бүсгүй 46 ам.долларын өндөр өсгийтэй туфлиэр гоёсон байна

9. Элизабет Бэнкс Nasty Gal-ын шоотой цамц-даашинзаар гоёжээ, хямдралтай үед нь буюу ердөө 16-хан долларын үнэтэй байхад нь худалдаж авсан

10. Галь Гадот Aldo-гийн 50 ам.долларын үнэтэй сандальтай алхана

11. Ферги HOLLY-гийн туфлиэр гоёжээ. Өөрөөр хэлбэл өөрийн Fergie Footwear брэндийн 43 ам.долларын үнэтэй цуврал загвараар гоёсон байна

12. Крисс Тайген 80 фунт стерлингийн үнэтэй Scruffy Swanks-ийн комбинзон өмсдөг

13. Селена Гомес 41 ам.долларын үнэтэй American Apparel–ийн шортон банзлаар гоёжээ

14. Виктория Бекхэм Express-ийн 35 ам.долларын үнэтэй леггинс-тэй алхана

15. Эмма Робертсийн өмссөн боди нь American Apparel-ийнх, үнэ 39 ам.доллар

16. Диана Крюгерийн өмссөн Lucca Couture-ийн энэ богино, судалтай майк 20 ам.долларынх

17. Риз Уизерспун энэ даашинзыг Gab-аас 55 ам.доллараар авсан

Та өөртөө хувцас худалдаж авахдаа юуг голчлон анхаардаг вэ: үнэ, брэнд эсвэл хамгийн чухал нь – дизайныг нь уу?
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Гайхмаар
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Буруу




Ш. Дэнсмаа
2021/11/29 at 14:32
Манайд бол 10 хан мянга.
Noki Ultsan
2021/11/29 at 15:56
Yum engiin Bh tusmaa goy
Оёдол Захиалгат Урлал
2021/11/29 at 16:33
Зохисон хувцас л гоё өндөр үнэтэй байх албагүй
Davaasuren Onorjargal
2021/11/29 at 17:41
Зохицсон харагдаж чадаж байвал хэдээр авсан нь чухал биш л баймаар. 🤔
Түмэнжаргал Түмээ
2021/11/29 at 18:13
Загвар гоё бол үнэ хамаагүй хамгийн гол нь зохисон бол гоё харагддаг юм бна лээ
Battulga Anujin
2021/11/29 at 20:01
Ганц арга хэмжээ нь дээр хэдэн сая төгрөг үрснээс хэдхэн долларын хувцас авсан нь дээр дахиж өмсөхгүй юм чинь 💖💖
Солонго Цогт
2021/11/30 at 00:03
Дажгүй л бна
Kristina Monkhor
2021/11/30 at 00:46
Material ni goe bhad l bno gej boddog