Итгэхийн аргагүй энэ бүх гайхалтай зүйлсийг өөрийн нүдээр харахыг хүсвэл та Япон улсыг зориорой

0

Наран улс жуулчдын хөлөөр тасарна гэж үгүй, яагаад гэвэл тэнд үзэж харах зүйл маш их бий. Японд сонирхолтой олон газар байдаг: хааны ордон, цанын бааз (Хоккайдо), үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эртний сүм хийд. Бас одоо танд үзүүлэх гэж байгаа сонирхол татах зүйлс ч бас бий.

 

Японд одоо болтол факс ашигладаг

Японыг бид бүрэн роботжсон гэж бодох юм бол энэ баримт таныг алмайруулах байх. Бидний хувьд факс гэх зүйл маш эртний үед хамаарах болсон. Харин японд бүр эрэлт хэрэгцээтэй төхөөрөмж гэж байгаа шүү.

 

Энд гарын үсэг зурах биш харин тэмдэг дардаг

Энд яагаад ч юм ийм л уламжлал тогтож: баримт бичигт гарын үсэг зурдаггүй харин өөрийн нэртэй хувийн тэмдэг дардаг юм. Тэмдгийн улаан тосыг хаанаас ч авч болно.

 

Японы өөрийн гэсэн онцлогтой пицца

Японд очихоороо пицца авч идээд битгий гайхаарай. Шанзны сонголт даанч ядмаг. Сам хорхой, төмс, эрдэнэ шиш, будааны шаржигнуур тэгээд майонез.

Япончууд эрдэнэ шишийг майонезоор амталж идэх их дуртай.

 

Япончууд сав, баглаа боодолд онцгой анхаардаг

200 грамм жигнэмэгийг жирийн нэг гялгар уутанд савлаж болно доо. Үзэмжгүй харагдана гэж боддог юм уу, япончууд тэгэхгүй. Ийм гоё савлагаатай жигнэмэгийг авах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Савлагааг шаржигнуулж онгойлгоод л жигнэмэгийг яаралгүй хазаж идэх…

 

Энд хогийн сав ер байхгүй

Үгүй мөн гайхмаар зүйл шүү – хаанаас ч хог олохгүй. Жижиг, нарийн гудамжнууд нь ч цэвэрхэн. Оньсого шиг л, тэд хогны асуудлыг яаж шийдээд байдаг юм, бүү мэд.

 

Бэлэн мөнгөний машин нь бүтэн өдөржингөө ажилладаггүй

Японы бэлэн мөнгөний машин яг цагийн хуваариараа л ажиллана. Шөнө оройн цагаар бэлэн мөнгө авахыг хүсвэл иймэрхүү хуваарь танд таалагдахгүй л дээ. Таксины мөнгө төлөх гэсэн даанч АТМ хаалттай байдаг …

 

Японы машины зогсоолын онцлог

Наран улсын машины зогсоол өөрийн гэсэн онцлогтой, тэр нь гаднынхны сонирхлыг их татдаг юм: энд машинаа заавал арагшаа ухарч тавих ёстой. Япончууд үүнийг хамгийн аюулгүй хувилбар гэж үздэг ажээ.

 

Агааржуулагч нь дандаа халуун горим дээр ажиллаж байдаг

Энэ улс зуны улиралдаа халуун бас чийгтэй. Агааржуулагч байгаагаас хойш сайхан сэрүүцнэ гэж бодож байгаа бол андуурч байна. Яагаад гэвэл японд агааржуулагч нь 28 хэмээр л ажилладаг.

 

Япон ресторануудын энэ дүрэм танд таалагдахгүй

Ресторанд зөөгч дуудах хэрэг гарвал гараа өргөх гэж оролдсоны хэрэггүй. Таныг хэн ч тоохгүй. Дуудаж бусдын анхаарлыг татах гэсэн ч үр дүнд хүрэхгүй, гаднынхан болсон хойно зөөлөн л дуудна. Энд зөөгчийг чангаар дуудах дүрэмтэй. Бүр чанга дуудна.

 

Хотын усан сангууд нь бага ч болов завсарлагаатай ажилладаг, завсарлага бол зайлшгүй

Ажлын цаг дуусах болгонд сургагч багш шүглээ үлээнэ. Энэ нь завсарлага эхэлж байна гэсэн үг. Энэ нь ердөө 10-хан минут л үргэлжилнэ, өдрийн турш хэд хэдэн удаа амралтын шүгэл хангинана.

 

Ажил дээрээ дуг хийхийг зөвшөөрдөг

Японы оффисуудад хэвийн үзэгдэлд тооцно, тэр ч бүү хэл сайны шинж гэж тодорхойлдог. Та бүх хүчээ дaйчлан ажилласан тул бие махбодод амралт хэрэгтэй биз дээ?

 

Хотын гудамжуудаар машинууд чанга яригчтай хөдөлгөөнд оролцоно

Япончуудад нэг ёс бий: ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр машинд чанга яригч суурилуулан хотын гудамжаар явдаг.

 

Бүр сонирхол татаад байгаа юм: зөвхөн эрчүүдэд зориулсан энэ амттаны орцод юу багтсан юм бол?

Таамаглаад л өнгөрөхөөс өөр аргагүй. Хар шоколадтай энэ амттаныг яагаад зөвхөн эрчүүдэд зориулсан юм бол?

 

Японы супермаркетуудад жимсний үнэ тэнгэрт хадсан

Супермаркетаас тэр болгон жимс, жимсгэнэ худалдаж аваад байж чадахгүй. Хэтэрхий тансаг бас мөнгөндөө хайр гамгүй хандсан хэрэг болно. Жимсний үнэ тэнгэрт хадсан учраас тэр л дээ. Жишээ нь, гэрэл зураг дээр байгаа гүзээлзгэнэ ойролцоогоор 100 долларын үнэтэй.

 

Нарнаас хамгаалах тусгай хамгаалалт

Японд эртнээс л цагаан арьсыг гоо үзэсгэлэнтэй гэж тооцдог байлаа. Тийм учраас охид бүсгүйчүүд нь нарнаас өөрийгөө хамгаалахын тулд дээрх зурагт үзүүлсэн шиг малгай өмсдөг юм.

Танд хамгийн сонирхолтой санагдсан хэсэг нь юу байсан бэ?

10
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *