Амьтдын шүдний эмч Дэлхий тойрон аялж, эмчилгээ хийж байна

0

Амьтдын шүдний эмч Дэлхий тойрон аялж, эмчилгээ хийж байнаӨмнөд Африкын Преториа хотын шүдний эмч Др. Герхард Стинкэмп /Dr. Gerhard Steenkamp/ бол Дэлхийн хамгийн шилдэг шүдний эмч нарын нэг. Гэхдээ Стинкэмп хүний шүдийг бус адгуусан амьтдын шүдний эмч. Др. Стинкэмп мэргэжлийн ажлаа хийхдээ Дэлхийгээр тойрон аялж, хаана шүдний өвчнөөр шаналж байгаа амьтан байна тэнд очиж, түүнд тусалдаг бөгөөд зургаан тонны жинтэй аварга том заанаас эхлээд хариугүй жаахан биетэй өргөст зарааны шүдийг ч эмчилдэг байна. Хамгийн аюултай махчин араатнуудын шүдийг эмчилдэг шилдэг эмч нарын нэг энэ эрхэм Хятад, Египет, АНЭУ, Африк даяар аялж, жилд 500 орчим шүдний ажилбар хийдэг. Бяцхан сарьсан багваахай, арслан, бар, ирвэс, үчимбэр, заан, усны үхэр, далайн гахай, хирс зэрэг олон арван амьтдын шүдийг эмчлэх буянтай үйл хийдэг Герхард эмчийн янз бүрийн амьтдын шүдэнд эмчилгээ хийж байгаа агшнуудыг харуулсан зурагнуудыг тухлан үзэхийг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/06 at 11:08

    гайхалтай амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *