Италийн жирийн нэгэн ажилчин залуу яаж TikTok-ийн №1 алдартай од болсон бэ?

0

Бид хүмүүсийн нэрийг тэр болгон хэлж мэддэггүй. Гэхдээ интернетээр байнга зочилж байдаг тул хүмүүсийг нүүр царайгаар нь сайн танина. Хаби Лейм – утгагүй лайфхакуудыг хэрхэн хүлээн авч байгаагаа ганц ч үггүйгээр илэрхийлдэг хар арьст залуу. Хаби хэдхэн сарын дотор л сошиал сүлжээнд алдартай болж чадсан юм. Урьд нь ийм богино хугацаанд хурдацтайгаар алдартай болсон хүн байхгүй л болов уу.

Италийн жирийн нэг ажилчин залуу яаж яваад TikTok-ийг бaйлдан дагуулж хэдэн сая хүний хайрыг татаж чадсаныг олж мэдэцгээе.

© khaby00 / Instagram
  • Хаби Лейм 2000 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сенегалд төржээ. Түүнийг нэг настай байхад нь түүний гэр бүл Италийн Кивассо хотод цагаачлан ирж халамжийн байранд амьдрах болжээ.
  • Хаби сургуульд байхдаа хөл бөмбөг болон сагс их сонирхдог хүүхэд байв. Сургуулиа төгсөөд тоон тоног төхөөрөмж хийдэг үйлдвэрт суурь машин дээр ажиллах болсон юм. Товчхондоо, жирийн л нэг залуугийн амьдралаар амьдарч эхэлж байтал 2020 онд цомхотгол явагдаж ажилгүй болжээ.
© khaby00 / Instagram
  • Хабигийн эцэг шинэ ажил олж хийхийг шаардаж байв. Харин залуу өөр ажил хайхын оронд эцэг, эхтэйгээ цуг амьдрахаар ирж TikTok-ийн бичлэг хийхээр шийджээ.
  • Түүний уран бүтээлийн гараа бусад влогеруудаас нэг их ялгарах зүйлгүй байсан юм. Бичлэг дээрээ тэр италиар ярина, бас итали хадмал бичигтэй.
  • Лейм ахтайгаа хуваалцдаг унтлагын өрөөнд бичлэгээ хийж эхэлсэн юм. Тиктокерын өрөөний тохижилт – сенегал далбаа, мөн түүний шүтэн биширдэг хөл бөмбөгийн “Ювентус” багийн ороолт.
© khaby00 / Instagram
  • TikTok суваг нь аажим хөгжсөөр байсан бөгөөд ямартай ч 2 сая гаруй дагагчидтай болж чаджээ. Гэхдээ 2021 оны 4 дүгээр сард бүх зүйл орвонгоороо эргэсэн гэхэд болно: тэр ямар ч хэрэггүй бас ямар ч утгагүй лайфхакуудыг хэрхэн хүлээн авч байгаагаа илэрхийлсэн бичлэг хийж эхэлжээ.
© khaby00 / Instagram, © khaby00 / Instagram, © khaby.lame / TikTok
  • Интернет хэрэглэгчид сонирхолтой бичлэгийг ихээр түгээх болсон бөгөөд Хабибийн TikTok сувгийг ч дагах болжээ. Ингээд сарын сүүл гэхэд Леймийн TikTok дагагчдын тоо “бүжиглэж буй саятан” гэдгээрээ алдаршсан итали эр Жанлук Ваккийн дагагчдаас хол давсан юм. “Бүжиглэж буй саятан” нь Италидаа TikTok-ийн ганц алдартан байсан юм гэдэг (18,4 сая дагагчтай).
© gianlucavacchi / Instagram, © khaby00 / Instagram
  • Сануулж хэлэхэд, Италийн тиктокер энэ оны 4 дүгээр сарын эхэнд ердөө 2-хон сая дагагчтай байсан шүү.
  • Харин өнөөдөр Хаби Лейм TikTok-д хэмжээлшгүй алдартай болоод байна. Түүнийг дагагчдын тоо төсөөлөхийн аргагүй хурдаар өсөх ажээ. Энэхүү нийтлэлийг бэлдэж байх явцад (2021 оны 6-р сарын 30-ны өдөр) түүнийг дагагчдын тоо 79,6 сая хүрсэн байлаа. Энэ нь Кайл Женнер (32,9 сая), Хад Дуэйн  Жонсон (36,9 сая) болон Уилл Смит (56,3 сая)-ийнхээс ч их гэсэн үг юм.
  • 2021 оны 6 дугаар сарын 24-ний мэдээнээс харахад Хаби Лейм TikTok-ийн дагагчдынхаа тоогоор 3 дугаар байрт бичигдэх болжээ. Хэдхэн хоногийн өмнө 4 дүгээрт бичигдэж байсан хүн шүү дээ. Энэ хурдаараа явах юм бол тун удахгүй америкийн бүжигчин Эддисон Рэй  (81,4 сая дагагчтай)-ийг давж 2 дугаар байрт бичигдэх бололтой. Хоёрт бичигдээд авсан цагт 1 дүгээр байр тун чиг ойртож ирнэ: влогер, бүжигчин Чарли Д’Амелио (118,3 сая) – одоогийн байдлаар 1 дүгээр байрыг эзэлж буй блогерчин юм. The New York Times бүжигчин бүсгүйг “TikTok-ийг эзэгнэсэн хатан хаан” гэж нэгэнт өргөмжлөөд байгаа ажээ.
  • Мөн Хабигийн Instagram хуудсыг цөөнгүй дагагчид дагадаг – 26,5 сая сошиал сүлжээ хэрэглэгчид.
  • Хаби нэр алдрыг гэртээ сууж байгаад л олж авсан, ганц ч үггүйгээр, зөвхөн хуучин ухаалаг утас, гар доорх бэлэн зүйл ашиглаад л алдартай болж чадсан залуу. Яриа хөөрөөгүй, нүүр, гарны хөдөлгөөн нь амжилтын үндэс болсон ч байж мэднэ. Хар арьстай залуу их хүнд асуудлыг шийдэж байгаа гэмээр утгагүй лайфхакуудыг “эвдэж”, дараа нь нүдээ томруулан гараа чиглүүлж байгаа нь сошиал сүлжээ хэрэглэгчдэд таалагдсан. Хаби өөрийн энэ үйлдлээрээ лайфхакыг зохиогчдоос: “Ингээд хийчихэд юу нь болохгүй байгаа юм бэ?” гэж асууж байгаа мэт.

  • Хаби Леймийг алдартнууд ч анхааралдаа авч эхэлжээ. Facebook-ийн ерөнхий захирал Марк Цукерберг Instagram-ын нэг постод нь лайк дарсан байна. Харин 5 дугаар сарын 19-нд Хаб  “Ювентус” багийн домогт хөл бөмбөгчин Алессандро Дель Пьеротой уулзжээ.
  • Үүний зэрэгцээ, Хаби Лейм янз бүрийн компаниудад эрэлт хэрэгцээтэй нэгэн болоод байна. Сурталчилгааны гэрээ байгуулахын зэрэгцээ (Barilla шүдний оо үйлдвэрлэгч итлаи компани ) Леймд хамтран ажиллах саналууд ч ирсээр байгаа ажээ.
  • Лейм дэлхий дахинд итали тиктокер гэдгээрээ алдартай, гэтэл тэрээр албан ёсоор бол италийн иргэн биш юм: залуу Итали улсын иргэншил авч чадаагүй байгаа. Итали паспортгүй байгаа нь түүнд ямар ч саад учруулж байсангүй гэж залуу ярьжээ. Үнэндээ алдартай болтол тэр нь нэг их чухал байгаагүй юм, яагаад гэвэл одоогийн нөхцөлд сенегал паспортоор АНУ-ын виз авахад хүндрэлтэй тулгарчээ. Тийм учраас залуу Италийн иргэншилтэй болохын тулд бичиг цаасны ажил хөөцөлдөж эхлээд байна. Дараа нь АНУ явна – тэнд маш их боломж түүнийг хүлээж буй.
  • Хаби бусад алдартай хүмүүсийн адил хувийн амьдралаа ихэд нууцлахыг хичээдэг. Гэхдээ нэг зүйл тодорхой болсон: тэр Заира Нуччи гэх бүсгүйтэй найзалдаг. Хаби өөрийн Instagram хуудсандаа хайртай бүсгүйдээ зориулсан нэгэн стори тавьсан байсан юм.
© khaby00 / Instagram
  • Хаби Лейм их мөнгө олж байгаа ч гэлээ мөрөөдлөө биелүүлэх хэмжээнд нь арай хүрээгүй л байна. Түүний мөрөөдөл – ээждээ байшин худалдаж авч өгөх. “Магадгүй ирээдүйд миний мөрөөдөл биелэх байх” гэж тиктокер ярьжээ.

Ямар нэгэн өндөр үнэтэй тоног төхөөрөмжгүйгээр, компьютерын сүрхий эффектгүйгээр, дуу хөгжимгүйгээр жирийн нэгэн залуу ийн дэлхийн хэмжээний алдартай тиктокер болж чаджээ.

Танд энэ тиктокер залуу болон түүний сонирхолтой бичлэг таалагддаг уу?

20
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *