
Цай нь бидний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой гэдгийг бид бүгд мэднэ. Харин хэрэглээд дууссан, хэрэгцээгүй болсон ууттай цайгаа гэртээ эсвэл цэцэрлэгтээ хэрхэн ашиглаж болохыг та мэдэх үү? Цайнд агуулагддаг таннин хэмээх бодис нь дараах 20 зүйлийг хийх боломжийг бидэнд олгодог юм байна. Ямартай ч халуун усанд хандалсны дараа шууд хогийн сав руу шидчихдэг байсан зүйлээ үр ашигтайгаар ашиглах аргуудад суралцацгаая.
1. Гал тогооны сав суулгыг зэврэлээс хамгаална
Гал тогооны сав суулгаа хэрэглэсэн ууттай цайгаар үр.
2. Зүсэлт, шархыг хурдан эдгээнэ
Зүсэгдэж, шарх үүссэн хэсэгт хандалсан ууттай цайгаа хэдэн минутын турш тавьж, үе үе зөөлөн дар.
3. Гэр ахуйн үнэрийг саармагжуулна
Хандалсны дараа хатаасан ууттай цайг хогийн савны ёроолд, муурныхаа дэвсгэрт, үнсний саванд, хөргөгчинд гээд үнэр гарч болох бүх газарт байрлуулж болно.
4. Хивс дэвсгэр цэвэрлэнэ
Хандалсан ууттай цайгаа муутгахгүйн тулд бага зэрэг чийгтэйгээр хөргөгчинд хий. Хивсээ бүрхэх хэмжээний хангалттай цай цуглуулсны дараа уутыг нь задалж, навчийг нь гарган хатаа. Хатсан навчийг бага зэргийн хүнсний содтой хольж, хивсэн дээрээ цац. 20 минутын дотор энэхүү хуурай холимог хивсний үнэрийг шингээх ба тоос сорогчоор соруулан ав.
5. Цэцэрлэгийг тань бордоно
Хандалсны дараа хатаасан цайг бордоондоо холих, эсвэл зурагт харуулсан байдлаар нүх ухаж хийх, эс бөгөөс зүгээр л хөрсөн дээрээ цацахад болно.
6. Гоймон, үр тарианд амт нэмнэ
Хандалсан ууттай цайгаа гоймон чанаж байгаа усандаа хий. Нэг буцалгаад цайгаа авч, үргэлжлүүлэн гоймон, үр тариагаа чана. Дашрамд дурдахад ногоон цай будаанд, алтан товч цэцгийн цай гоймонгийн салатанд, шанцайтай цай овьёосонд сайхан амт оруулдаг.
7. Гэр ахуйн хортныг үргээнэ
Хандалж хатаасан ууттай цай нь хулгана гэх мэт гэр ахуйн хортнуудыг үргээдэг. Сануулахад гаатай эсвэл шанцайтай цай илүү сайн үйлчилгээтэй.
8. Хөлний таагүй үнэрийг арилгана
Цай нь хоргүйжүүлэх үйлчилгээг зөвхөн дотроос үзүүлдэг биш юм. Түүнийг гадна талаасаа хоргүйжих үйл ажиллагаанд ч ашиглаж болно.
9. Амны хөндийн эвгүй үнэрийг багасгана
Цай ялангуяа алтан товч цэцгийн цай нь амны хөндийн ариутгагч. Хоёр дахин хандалсан цайгаар амаа зайлаад үзээрэй.
10. Шил арчигч болгон ашиглана
Хуучин цайгаа дахин хандалж, шүршигч лонхонд хийгээд шил цонхоо арчаад үз. Өөр шил арчигч шингэн дотор цайгаа хийсэн ч болно.
11. Нүдний ядаргааг арилгана
Хандалсан цайг ууттай нь нүдэн дээрээ 15 минут тавихад л арьсыг тань байгалийн аргаар залуужуулна. Цайнд агуулагдах таннинаас гадна кофейн нь нүд орчмын цусны судсыг агшааж, бараан, сэлхэрсэн хэсгийг арилгадаг байна.
12. Наранд түлэгдсэнийг анагаана
Ваннтай усандаа ууттай цайгаа хийчих. Ингээд энэ усандаа хэдэн минут хэвтэхэд наранд түлэгдсэн арьсыг тань эмчлээд өгнө.
13. Сахал хуссаны дараах улайлт, хорсолтыг анагаана
Яг л наранд түлэгдсэн арьсыг анагаадагтай адил. Ууттай цайгаа дэвтээгээд улайсан хэсэгт өвчин намдтал наа.
14. Хир буртгийг арилгана
Хэрэглэсэн ууттай цайгаа дахин хандалсан хандыг уутанд шингээгээд тавиур, цонхны тавцан, шалны хөвөө гэх мэт дээр тогтсон хир буртаг, бохирдлыг арч.
15. Цэцгийн саванд ус зайлуулагч бүрхүүл болно
Хэрэглэсэн ууттай цайгаа хатаагаад уутнаас нь гаргаж, цэцгийн савныхаа ёроолд дэвс.
16. Үсийг ангижруулна
Хэрэглэсэн цайгаа дахин хандлаад хөрснийх нь дараа шампуниар угаасан үсээ зайлаарай.
17. Ургамлын ванн
Ваннтай усандаа ууттай цайгаа хийчих.
18. Модон шалыг цэвэрлэж, гялалзуулна
4 литр усанд 5-10 уут хэрэглэсэн цайгаа хийж хандлаад ямар ч модон шалыг цэвэрлэж болно.
19. Хорт мөлхөө ургамлын үүсгэсэн загатнааг намдаана
Хэд хэдэн хуучин цайг аяга усанд хандалж, өтгөн цай бэлтгээд түүнийгээ хөвөнд шингээж, загатнаж байгаа газарт тавина.
20. Сав суулганы тосыг хялбархан арилгана
Цайнд агуулагдах таннин нь тостой сав суулгыг цэвэрлэхэд тусална. Үүний тулд тостой савандаа халуун ус хийгээд ууттай цай нэмээд хонуулчих.








Зочин
2015/03/19 at 09:42
Сэтгэгдэл *tsugluulj hataaj bgad der hiij bolhiin ba
Otgonbaatar Otgoo
2015/03/19 at 12:44
Батцэцэг Батхуяг
Otgonbaatar Otgoo
2015/03/19 at 12:44
Батцэцэг Батхуяг
Otgonbaatar Otgoo
2015/03/19 at 12:44
Батцэцэг Батхуяг
Зочин
2015/03/19 at 18:25
baahasa umnu jorlongiin usanda neg iig hiichih uner gej eco
Jaagii Nar
2015/03/20 at 12:48
ymarch hamaagv bj blhimu
Jaagii Nar
2015/03/20 at 12:49
lipton acbar geel
Зочин
2015/05/12 at 18:51
bayarlalaa.saikhan zuwluguu baina.Turshaad uznee
Зочин
2015/06/13 at 14:57
HEREW SETGEL BAIWAL TSAINII SHAARAAR HAALGIIGCH ONGOILGNO
TSAINII SHAARAAR AMIDRALIIGCHIN HUURNEN OGUULNE
TSAINII SHAAR AMIDRALD MASH ASHIG TUSTAI
TSAINII SHAARGVI AMIDRAL UTGGVI
Зочин
2015/08/15 at 22:24
Сэтгэгдэл *vneheer saihan blaa
Зочин
2015/11/27 at 20:01
Шүүслэг шархан дээр бол эмч л гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай шүү.