Бодит үнэнээс хол зөрүүтэй гэмээр сонирхолтой 12 баримт. Гэхдээ үнэн гэдэгт нь бүрэн итгэж болно шүү

0

Бидний эргэн тойронд байгаа зүйлс урьдчилан таашгүй бөгөөд сайхан зүйлээр дүүрэн. Бидний тархи сонирхолтой оньсого, гaлзуурмаар онолыг батлах гэж уйгагүй ажиллана. Энэ удаагийн нийтлэлээр та бодит үнэнээс хол зөрсөн гэмээр тийм л баримтуудтай танилцах юм. Гэхдээ үнэн гэдэгт та бүрэн итгэж болно шүү.

pexels.com

Кофе хүний амтлах мэдрэмжийг үнэхээр өөрчилдөг. Энэ л шалтгааны улмаас бид кофе ууж байхдаа амттан идмээр болдог ажээ.

 

Үгүйсгэгдэх болон бие махбодод мэдрэгдэх өвчин – бидний тархинд нэг л зүйл. Биднийг үгүйсгэхэд тархины мэдрэгч рецептор буюу хүлээн авуурууд идэвхтэй ажилладаг, мөн бид өвчин мэдрэхэд эдгээр рецепторууд “ажилладаг” байна.

 

proza.ru

Сармагчингууд амьгүй эд хогшлоос ч гэсэн нүүр царай олж хардаг бололтой. Энэ нь тэдний харааны гажиг ажээ. Тийм учраас сармагчингууд эргэн тойрондоо үргэлж аюул зaнал байна гэж ойлгож явдаг байна.

 

diabaz-angarsk.ru

Матрас эдэлгээний 10 жилийн дараа хог шороо, тоосны хачиг цуглуулсаар жингээрээ хоёр дахин хүнд болдог. Энэ хугацаанд шимэгч хорхой, хачиг нь матрасны завсар цугларсан бидний арьсны өчүүхэн хэсгээр хооллосоор байдаг.

 

fsetyt.com

Бидний тархи үгэн болон үгэн биш бодлогыг янз бүрээр хүлээн авдаг. Судлаад байхад бид дохионы хэлийг илүү сайн ойлгодог ажээ.

 

sustavam.ru

Шөнийн цагаар нуруу, нугасны диск тайвширч өргөждөг байна. Тиймээс бид өглөө нь оройгоосоо 1%-иар өндөр болсон байдаг.

 

beautyhack.ru

Хүний арьсан дээр манай дэлхий дээр амьдарч байгаа хүн амын тооноос ч их амьд биет оршин байдаг. Бид өдөр болгон өөрийн биеэ 90 триллион нянтай “хуваалцдаг”ажээ.

 

huffpost.com

Элвис Пресли төрөлхийн шаргал үстэй нэгэн. Рок-н-роллын хаан хар үс түүний нүдний өнгийг илүү тодосгож өгдөг гэдэгт их итгэдэг байжээ.

 

businessocean.ru

Сугалаа худалдаж авахаар явж байхдаа үxэх магадлал, сугалаагаар хожил сугалах магадлалаас өндөр.

 

b17.ru

Гутранги үзэл уламжлагддаг. Сөрөг бодолд автдаг хүмүүс ADRA2B гентэй байдаг ажээ.

 

conradcredit.com

Бидний инээмсэглэл үндсэн 3 төрөлтэй: сэтгэл татсан, эрхэмсэг инээмсэглэл болон магтаалын. Үүнээс гадна инээмсэглэлийн төрлөөс шалтгаалан булчингууд өөр өөрөөр ажиллана.

 

pohudete.ru

Дэлхий дээр өлсөж байгаа хүнээс илүү өөхлөлтөөр шаналж байгаа хүн нь их. Дэлхийн хүн амын 30% нь илүүдэл жинтэй, эдгээр хүмүүсийн 5% нь энэ өвчнөөр нас бaрдаг.

Танд бусдадаа сонирхуулах өөр мэдээлэл байгаа юм биш биз? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *