2018 онд ямар MacBook авбал хамгийн оновчтой сонголт байх вэ?

0

Apple-ийн орчин цагийн нөүтбүүкүүдийн сайн ба саар талууд

MacBook сүүлийн үед хичнээн олон янзын хувилбартай болсныг та анзаарсан уу? Урьд өмнө зөвхөн хүчирхэг Pro болон жижиг эвтэйхэн Air хоёроос сонгодог байсан бол одоо 5 янзын загвао, тэдгээрийн 10-аар тоологдох хувилбараас сонгох болох нь.

Эдгээрийн ялгаа, утга учрыг жинхэнэ фанатууд нь ч муухан ойлгох ба жирийн, шинэ хэрэглэгч нарын тухайд яриад ч хэрэггүй. Тийм учраас энэ зовлонтой сонголтыг хийхэд тань туслах зорилгоор 2018 онд ямар MacBook авах талаар зөвлөгөө өгье.

MacBook Air

MacBook Air бол хамгийн хямд, боломжийн боловч хамгийн маргаантай нөүтбүүк юм.

Гадаад хэлбэр нь 6 жилийн турш өөрчлөгдөөгүй боловч одоо ч нүд булаасан хэвээр ба хөнгөн цагаан, мат өнгөтэй их бие нь цэвэрхэн бөгөөд орчин үеийн MacBook-үүдээс илүү бат бөх учир сэв зураас гаргах гэвэл нилээд хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болох байх. Шинэ MacBook маань илүү эмзэг учир амархан сэв зураас гарна.

Шинэ MacBook 1 килограммаас багахан илүү жинтэй учир хаа явсан газраа авч явж болох ба хэдийгээр жижиг ч гэсэн өөрийн цэнэгээр 10-12 цаг ажиллах боломжтой. Элдэв зураг, текст, зарим жижиг видеог монтажлах зэрэгт төвөггүй ажиллана. Танил оролтууд хуучин байрандаа ба хос USB,  SD картны оролт бий бөгөөд эдгээр нь шинэ Pro-д байхгүй.

Хамгийн сүүлийн давуу тал нь хямд үнэ юм.

Хэрвээ та MacBook Air танд яг таарна гэж үзсэн бол яарах хэрэггүй шүү.

Энэ нөүтбүкийн дэлгэц нь 1440×900 пиксел бөгөөд бүх талаараа хуучирсан гэж хэлж болно. Нүд амархан ядраадаг, дүрсний хувьд ч асуудалтай. Шинэ Pro-гийн дараа нулимсгүйгээр харах аргагүй.

Бас нэг дутагдал нь хуучин товчлуур – гар ба Force Touch байхгүй явдал юм. “Эрвээхэй” дээр бичих нь амархан, эвтэйхэн бөгөөд бага зайд нь дассан хүн эргэж солихгүй л болов уу.

MacBook Air битгий ав гэж зөвлөх байна. Муу дэлгэц, хуучин товчлуур – гар, нимгэн биш, бас их хөнгөн биш их биетэй энэ нөүтбүкийг шинэ загварууд бүх л талаараа давна. Хэдийгээр MacBook дотроо хамгийн хямд боловч та хуучирсан компьютер авч байна шүү гэдгээ санах ёстой. Энэ зунаас MacBook Air-ийг дахиж худалдаанд гаргахгүй, түүх болон хоцорно гэдэгт ер эргэлзэхгүй байна.

 

MacBook

Дараагийн загвар бол MacBook. Зүгээр л MacBook.

Хэрвээ MacBook Air жижигхэн бол MacBook бүр өчүүхэн гэж болох ба 900 гр жинтэй болохоор нь заримдаа авсан билүү гэж эргэлзэх явдал ч гарна. Хэмжээгээр 12,9 инчийн iPad Pro-гоос жижиг ба ийм супер хэмжээ нь албан томилолт зэрэгт маш тохиромжтой юм. Галт тэрэг болон машин… ер нь хаа сайгүй ажиллаж болно.

Маш сайн дэлгэцтэй, зөвхөн Pro-гийн дэлгэц л илүү ба диагональ нь 12 инч, нягтаршил нь 2304×1440 пиксел, нимгэн хүрээтэй. Дүрс хурц, дүүрэн ба кино үзэх, зураг янзлахад маш тохиромжтой энэ жижигхэн эд маань өөрийнхөө цэнэгээр 8-9 цаг ажиллах боломжтой учир та ажлын цагаараа залгуурын тухай санах ч шаардлага гарахгүй.

Энэ нөүтбүк нь пассив хөргөлттэй, элдэв күүлэр байхгүй учир дуу чимээ маш багатай, халах нь бага.

MacBook Apple–ийн “эрвээхэй” хэмээх механизмтай анхны нөүтбүүк бөгөөд үсэг хоорондын бага зай нь олон хүнд таалагддаг ба өөр гар дээр ажиллахад эвгүй ба хуруу цөмрөөд орж байгаа мэт санагдана.

2015 онд Apple MacBook-ийн анхны үеийг танилцуулж байхад олон хүн огт тоогоогүй ба сулхан процессор, ганц USB оролттой болохоор нь “үнэтэй бичгийн машин” гэж тохуурхаж байсан үе бий. Миний хувьд энэ нөүтбүүк ажлын маань үндсэн зэвсэг болсон ба гадаад дотоодын томилолт, пост бичих, зураг янзлах зэрэг бүх л зүйлийг энэ нөүтбүүк дээр л хийж байсан билээ.

Хурдаар MacBook Pro-г гүйцэхгүй нь тодорхой боловч “хэмжээ их чухал” гэдэг үг энд биелэлээ олдог билээ. 2017 онд 3 дахь үеийн m3 болон m5 гэсэн процессортой шинэ загвар гарсан ба хурд нилээд нэмэгдэж, том програмтай ажиллахад ч төвөггүй болсон байна.

Ганц оролттой гэдэг бэрхшээлийг 27 инчийн USB-C оролттой дэлгэц худалдаж авч шийдсэн ба аян замд нөүтбүүктэй, гэртээ том дэлгэц дээр ажилладаг болсон юм. Том дэлгэцтэй ажиллах үед давхар цэнэглэх ба энэ бүхэн бүгд USB-C оролтоор дамжин хийгдэнэ. Утасгүй ирээдүй гэж энэ.

Гол, ганцхан дутагдал нь өндөр үнэ. Touch Bar-гүй MacBook Pro 13-тай адилхан үнэтэй гэж хэлж болох ба хурд, оролтын тоо чухал гэж үзвэл үүнийг анхаарах хэрэгтэй шүү.

Харин жижигхэн, шуурхай, гоё сайхан нөүтбүүк хэрэгтэй бол яриа байхгүй MacBook.

 

Touch Bar-гүй MacBook Pro 13

Apple-ийн мэргэжлийн нөүтбүүкний хамгийн залуу загвар. MacBook Air-ийн залгамжлагч хэмээн гарч ирсэн ба жижигхэн, хүчирхэг, маш сайн дэлгэцтэй, шинэ гартай бөгөөд том загваруудаасаа бараг ганцхан Touch Bar-гүйгээр л ялгарна.

USB-C хос оролттой нь дэлгэц болон нэмэлт төхөөрөмж холбоход хангалттай ба харин SD картын оролтгүй, хурууны хээ таних сканергүй, графикийн дисекрет процессоргүй нь сул тал юм.

Хэрвээ MacBook имижийн эд зүйл бол Touch Bar-гүй MacBook Pro 13 нь жинхэнэ ажлын хэрэгсэл бөгөөд бараг бүх л шаардлагыг хангана.

 

Touch Bar бүхий MacBook Pro 13

Touch Bar бүхий MacBook Pro 13 нь хамгийн сайн нөүтбүүк гэж ойлгогдож болох юм. Сайн төмөр, илүү олон өнгө бүхий сайн дэлгэц, Thunderbolt 3-ын 4 оролт, хурууны хээ таних сканер, нэмээд Touch Bar.

2017 онд батерейний багтаамжийг 5 800 – 4 300мА/ц болгосон нь энэ нөүтбүүкийн бүх л давуу талыг алга болгосон гэхэд буруудахгүй байх. Батерей нь сайндаа л 5 цаг барих ба энэ нь ажлын багаж гэхэд дэндүү бага юм.

Touch Bar тийм чухал эд үү? Үгүй л болов уу. Хэрэглэх зүйл олдох ч түүнгүйгээр болох ба ажлын үр дүнд нэмэртэй, тустай гэж хэлж чадахгүй нь. Ер нь л сайхан нэмэлт боломж гэж л ойлгоход болох ба харин нөүтбүүк худалдан авахад нөлөөлөх зүйл биш шүү.

2017 оны Touch Bar бүхий MacBook Pro 13-ыг аваагүй нь дээр ба Touch Bar-гүй эсвэл 2016 оны их багтаамжтай батерейтайг авсан нь дээр.

 

MacBook Pro 15

Универсал нөүтбүүк. Стандарт загвар нь 2.8 герц үелзэлтэй, дөрвөн цөмт i7, 16 Гб шуурхай санах ой, 256 Гб хатуу диск болон Intel HD Graphics 630, Radeon Pro 555 графиктай ба хийх ажлаас шалтгаалан графикын процессор өөрөө тохируулах системтэй ба хамгийн том хувилбар нь Radeon Pro 650 байх ба энэ нь 4 Гб санах ойтой байна.

MacBook Pro 15-ын үнэ нь тэнгэрт тулсан бөгөөд үүнийг тодорхой ажилд зориулсан ба энэ их үнэтэйн хэргээ ч гаргадаг билээ.

15,4 инчийн, 2880*1800 онцгой дэлгэцтэй, аварга том трэкпад, маш сайн чанартай дуугаралттай учир нэмэлт акустикийн тухай ярих ч хэрэггүй.

Батерей нь аз болж өөрчлөгдөөгүй бөгөөд 6-7 цаг цэнэгээ барина.

Дутагдал нь SD оролт байхгүй ба яагаад энэ жижиг зүйл хийх зай Pro-гийн загваруудад олдоогүй нь ойлгомжгүй юм.

Дүгнэлт

  • MacBook – сайхан, нимгэн бөгөөд авч явахад авсаархан, аян замд текст болон зурагтай ажиллах хүнд маш тохиромжтой.
  • Touch Bar-гүй MacBook Pro 13 – энгийн MacBook-ийн хурд, гүйцэтгэл хангалтгүй, нэг бус нэмэлт оролт шаардах, хөнгөн, жижиг нөүтбүүк ашиглах хүнд таарна.
  • MacBook Pro 15 – мэргэжлийн багаж зэвсэг бөгөөд маш их үнэтэй эд юм. Тэрээр видео монтаж, графикын ажил… зэрэг ямар ч ажиллагааг хийж дөнгөх мөртлөө жижиг, нимгэн нөүтбүүк билээ.

Ямар ч байсан MacBook Air авч болохгүй ба Touch Bar бүхий MacBook Pro 13 авах үгүйгээ сайн бодох л хэрэгтэй шүү.

9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *