Coca-Cola ундааны үнэнч хэрэглэгчид нь хүртэл мэддэггүй 10 нууц. Та урьд нь энэ талаар хэзээ ч сонсож байгаагүй байх

2

Дэлхий дээр өдөрт 1,9 тэрбум гаруй ширхэг хийжүүлсэн ундаа борлуулагдаж байна. Дэлхийн бараг бүх хүн амны цангаа тайлах шидтэй энэ улаан лаазтай ундааг задалж ууж үзсэн болов уу. Coca-Cola – дэлхийн хамгийн үнэтэй брэндийн нэг, 84 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Харин компанийн улаан-цагаан логог өнөөдрийн хувьд дэлхийн нийт хүн амын 94% мэдэж байна.

Дэлхийд алдаршсан ундаа хэрхэн үүссэн тухай илүү ихийг мэдэхийн зэрэгцээ Coca-Cola ундааны үнэнч хэрэглэгчийг ч алмайруулах нууцыг бүгдийг дэлгэхээр шийдсэн юм. Харин бонуст нь энэ хийжүүлсэн ундааг хэрхэн хэрэглэж болох талаарх өөр нэгэн хувилбарыг танд танилцуулах болно.

1. Татвараас болж улаан лого зохиожээ

© Pixabay

Жон Стит Пембертон өөр бусад төрлийн алдартай ундаануудын адил хувилбар болох хийжүүлсэн ундааг 1886 онд бий болгожээ. Тэр үед хүүхэд болон насанд хүрэгчид бүгд ууж болох ундаанд татвар оногдуулдаггүй байж. Тиймээс өөр бусад ундаанаас ялгарахын тулд хийжүүлсэн ундааны торхыг хурц улаан өнгөөр будахаар шийджээ. Хамгийн гол нь хот хоорондын тээврийн үед Coca-Cola-гийн бүтээгдэхүүнийг татварын байцаагч нар шууд таньж саадгүй нэвтрүүлэх зорилгоор ийн хурц өнгөөр будсан байна.

 

2. Санта-Клаусыг сурталчилгаандаа ашиглажээ

© Pixabay

Хийжүүлсэн ундааны үйлдвэрлэгчид Санта-Клаусын орчин үеийн алдартай дүр төрхийг өөрийн улаан-цагаан өнгийн логотойгоо хослуулан гаргаж ирсэн юм. Санта-Клаусын алдартай дүр анх 1930-аад онд Coca-Cola-гийн бүтээгдэхүүний өвлийн сурталчилгаан дээр анх гарчээ. Тэр цагаас хойш дэлхийд танигдсан сурталчилгаа болж чадсан юм.

 

3. Савлагаан дээрээ нууц дүрс үлдээнэ

© Paul Juser / Shutterstock

Coca-Cola-гийн хайр татам цагаан баавгайг та мэдэх биз. Гэхдээ хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид өөрсдийн ундааны савлагаан дээр нууц дүрс үлдээдэг гэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Жишээ нь, та 2017 оны Coca-Cola-гийн шинэ жилийн лаазтай ундааг хар л даа. Цагаан баавгайны хамар дээр цагаан өнгийн шилтэй хийжүүлсэн ундаа байна, харин нүд нь эргүүлсэн таг нь харагдана.

 

4. Лаазны ёроолд харагдах тусгай тэмдэглэгээ

Алдартай ундааны лаазыг тонгойлгоод харвал тусгай тэмдэглэгээ байгааг харж болно, гэхдээ ихэнх хүмүүс үүнийг тээвэрлэлтийн явцад үүссэн бохирдол, гэмтэл гэж буруу ойлгодог.

Хийжүүлсэн ундааны лаазны ёроолд байгаа энэ тэмдэглэгээ нь өөрийн гэсэн зориулалттай: тэмдэглэгээний ачаар тусгай төхөөрөмж чанаргүй лаазыг тодорхойлж үйлдвэрийн шугамаас төлөвлөгдөөгүй үйлдвэрлэлийн зогсолтыг арилгана.

 

5. Шилний хэлбэрт маш их ач холбогдол өгсөн

© Pixabay

1915 онд дизайнер Эрл Р.Дин какаоны үрнээс санаа авч тус ундааны шилэн савлагааны дизайны анхны хувилбарыг гаргажээ. Дин яагаад ч юм энэ ундааг шоколадны модтой холбоотой гэж бодож байсан гэдэг.

 

6. Сансарт нисгэсэн анхны хийжүүлсэн ундаа

© RadioFan / wikipedia

1995 онд алдартай ундааг сансарт ууж болохоор тоног төхөөрөмжийг зохион бүтээжээ. Уг аппарат нь 1,65 л сонгодог болон диет кола хийх багтаамжтай юм.

 

7. Анх удаа олноо танигдах савлагааг бий болгосон

© Pixabay

6 шил ундааны багтаамжтай энэ хайрцгийг чухам Coca-Cola-гийн ажилтнууд өөрсдөө 1932 онд бодож олжээ. Худалдан авагчдыг дэлгүүрээс аль болох олон ундаа худалдан авч гэр рүүгээ яваасай гэсэн зорилгоор ийм хайрцаг хийсэн юм. Энэ санааг бусад ундааны үйлдвэрлэгчид ч ашиглаж эхэлсэн ажээ.

 

8. Ундааг эм гэж сурталчилж байв

© Billy Hathorn / wikipedia

Ундааг анхнаасаа эмийн бүтээгдэхүүн гэж патентжуулсан бөгөөд мэдрэлийн системийн хямрал, мөн гэдэс ходоод хямрах үед хэрэглэх заалттай. Хийжүүлсэн ундааг анхлан томоохон хотуудын эмийн сангуудад байрлуулсан тусгай автоматуудаар зарж байсан юм. Жишээ нь, 1886 онд Атлантын Жекоб эмийн санд зарагдаж байжээ.

Өнөөдөр ч гэсэн тус ундааг зарим нэг улс орнуудын ард иргэд эмийн зорилгоор хэрэглэсээр байна. Жишээ нь, Хятадад уг ундаанд цагаан гаа хийж ханиад эмчлэхдээ хэрэглэдэг.

 

9. Өрсөлдөгчдөөсөө нууц жороо хадгалж үлдэж чадсан юм

© Pixabay

Coca-Cola-гийн хуучин ажилтан 2006 онд компанийн нууц мэдээллийг өрсөлдөгч компани болох Pepsi-д 1,5 сая доллараар зарахыг оролджээ. Нууц мэдээлэл болон бүтээгдэхүүний дээжийг явуулахыг оролдох үеэр Pepsi компанийнхан өрсөлдөгч компанийн худалдааны нууцыг өөрийн зорилгодоо ашиглахын оронд ТТГ буюу Тагнуулын Төв Газарт хандсан байдаг.

 

10. Нэг л хүнд зориулж өнгөгүй ундаа үйдвэрлэсэн

© Jack Fleeman / c/o collection of Richard Warren Lipack / wikipedia

Түүхэндээ ганц удаа буюу 1940 онд хар бор өнгийн хийжүүлсэн ундаа өөрийн өнгөө өөрчилсөн юм. Жанжин Георгий Жуков америкийн төрийн болон цэргийн зүтгэлтэн Дуайт Эйзенхуаэртой уулзах үеэр уг ундааг амсаад ихэд таалагджээ. 50 хайрцаг нэвт харагдах шилэн саванд савласан өнгөгүй хийжүүлсэн ундааг тусгайлан үйлдвэрлэж Жуковт илгээсэн байна. Шилний таг нь мөн цагаан өнгөтэй, голдоо улаан таван хошуутай байсан гэдэг.

 

Бонус: Хийжүүлсэн ундааг хэрэглэх өөр бусад хувилбар

© Arthoum / wikimedia

Хийжүүлсэн ундааг үндсэн зориулалтаас нь гадна өөр бусад олон зориулалтаар ч ашиглаж болдог. Жишээ нь, Фриц Гроб болон Стивен Вольц нар өөрсдийн зохион бүтээсэн “тийрэлтэт машин”-аар 600 орчим метр явахад бага калорийн агууламжтай 2 литрийн савлагаатай 108 шил хийжүүлсэн ундаа, 648 Mentos гаа зарцуулсан.

Хэрвээ та энэ ундааг ахуйн хэрэгцээнд ашиглахыг хүсэж байгаа бол: шаргалтсан ванн, гинж, гал тогооны сав суулга, зэв арилгах, өвс, ургамлын хортон шавьж устгах, мөн хатаж наалдсан бохийг арилгах зэргээр ашиглах боломжтой.

Ахуйн хэрэглээнд хийжүүлсэн ундааг ашиглах өөр бусад аргыг та мэдэх үү? Тэгвэл бидэнд сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

37
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Туяа Нацаг

    Туяа Нацаг

    2020/12/07 at 15:39

    Kocho Shinobu

  2. Enkhjin Bilgvvdei

    Enkhjin Bilgvvdei

    2020/12/09 at 13:17

    iim cola baidiin muu😳

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *