
Толгойн оройноосоо хөлийн ул хүртлээ хүн төрөлхтөн аажмаар хувьсан өөрчлөгдөж буйг судлаачид хэлдэг. Хүний тархины хэмжээ жижгэрч, хүний өсөлт хөгжил хурдсах гэх мэт байдлаар хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдсөөр буй ажээ. Манай сайт уншигч танд тэдгээр хувьсал өөрчлөлтүүдийн хамгийн тод жишээ болсон 5 шинж тэмдгийг хүргэж байна.
1. Гаранд нэмэлт артерийн судас бий болсон

Судлаачид өнөө цаг үеийн насанд хүрсэн хүмүүс болон 19-р зууны үеийн насанд хүрсэн хүмүүсийн артерийн судсыг харьцуулсан судалгаа хийжээ. 19-р зууны үед дөнгөж төрсөн хүүхдийн гарт 1 гол судас болон цус тараахад туслах 2 артерийн судас байдаг байсан бөгөөд насанд хүрэх үед нь туслах артерийн судас гэх салаалсан судаснууд алга болж байсныг олж тогтоожээ. Харин өнөө үед тэдгээр артерийн судаснууд насанд хүрсэн үед ч байсаар байгаа ба цус тараагуурын үүргээ гүйцэтгэсээр байх хандлагатай болсон бөгөөд ойролцоогоор одоогоос 80 жилийн өмнөөс энэхүү хувьсал явагдаж эхэлсэн гэж тооцоолж буй ажээ.
2. Хүүхдүүд араа шүдгүй төрөх болсон

Хүний бие цаг мөч улиран одох тусам улам жижиг болж буй гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Магадгүй эмэгтэй хүний биеийн хэмжээ жижиг болсноор аарцагны хэмжээ ч мөн адил жижигрэх тул төрж буй хүүхдийн бие ч үүнд зохицох шаардлагатай болсон байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл дөнгөж төрсөн хүүхдүүд араа шүдгүй төрөх болжээ. Учир нь хүүхдүүд өмнөх зуунд төрж байсан хүүхдүүдийн биеийн хэмжээнээс харьцангуй жижиг төрөх болсон тул эрүүний яс нь жижиг болон өөрчлөгдөж, амны хөндийд нь хангалттай хэмжээний шүд ургах зайгүй болсноор дутуу шүдтэй төрөх болсон аж. Мөн түүнчлэн хөлөндөө илүү ястай төрөх хүүхдийн тоо ч олширсоор байна.
3. Хөгшрөлт хурдан явагдах болсон

Хэдийгээр насанд хүрээгүй хэдий ч өөрийн гэсэн сонголтыг хийх эрх чөлөөтэй болсон нь хүний хувьслын нэгэн шалтгаан болжээ. Гэр бүлтэй болох эсэх, хэзээ хүүхэдтэй болох, нутгийн хэн нэгэнтэй бус дэлхийн нөгөө өнцөгт буй хэн нэгэнтэй гэр бүл болох хүсэл гэх мэт олон хүчин зүйлс бидний гадаад харагдах байдалд шууд нөлөөгөө үзүүлэх болов. Мөн түүнчлэн хүний биеийн хэмжээ жижиг болсноор хөгшрөлт хурдан явагдах хандлагатай болсныг эрдэмтэд хэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр цагаасаа эрт нас барах явдал газар авсаар байна.
4. Тархины хэмжээ жижгэрч байна

Тархины хэмжээ жижиг болно гэдэг нь хүн төрөлхтний сэтгэхүй, оюуны чадавхи буурч байна гэсэн үг биш гэдэг нь лавтай. Дээр дурьдаж байсанчлан хүний биеийн хэмжээ жижиг болсноор тархины эзлэх зай багасч буйн нэгэн илрэл нь энэ ажээ. Харин тархины хэмжээ жижиг болж буй нь хүнийг илүү тэвчээртэй, уцаарлаж, уурлах зан аашийг дарж буйг судлаачид тогтоожээ. Үүнийг яг л гэрийн тэжээмэл амьтадтай жишиж үзэх боломжтой бөгөөд зэрлэг амьтадтай харьцуулахад гэрийн тэжээмэл амьтдын тархины хэмжээ жижиг байдаг байна.
5. Сүүний хэрэглээ нэмэгдэж байна

Тухайлбал мянган жилийн өмнө насанд хүрсэн хүмүүс сүүг огтхон ч хэрэглэдэггүй байсан бол өдгөө хүүхэд, хөгшид ялгаагүй сүүг ихээр хэрэглэх болжээ. Учир нь эрт цагт нас биед хүрсэн хүний бие боловсруулаагүй сүү хэрэглэх чадамжгүй байсан ажээ.
Хүн төрөлхтний хувьсал маш хурдтай явагдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү? Хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдөж буй өөр ямар шинж тэмдэг байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.








To Hishigdorj
2020/12/07 at 18:11
Цэвүүн цагийн шинж шүүдээ
Sanchir EB
2020/12/09 at 00:51
Odo tgd snu muu yu
Ergo Ayush
2020/12/09 at 21:20
Minii huuhduud bur shudgui tursun sh dee daraa ni urgasan aimaar ym aa hahahaha
Цэнгүүн Ц.
2020/12/09 at 23:54
Sanchir EB muu