
Хөл хавагнах, өвдөх, ядарч үзээгүй хүн гэж бидний дотор ховор. Энэ зовиур нь удаан хугацаагаар хөл дээрээ зогсож ажилладаг болон суугаа ажилтай хүмүүст ч бас их тохиолдоно. Энэхүү зовиурыг арилгах тусгай дасгалууд байдаг бөгөөд цаг их шаардахгүй, тогтмол хийвэл өндөр үр дүнтэй дасгал юм.
Хамгийн хүнд хэцүү өдрийн дараа ч таны хөлийг амрааж, сайхан болгох хэд хэдэн дасгалыг нэгтгэн хүргэж байна.
1-р дасгал
- Хөлөө зэрэгцүүлэн цэх зогсоно.
- Хөлийн өлмий дээр зогсож 30 секунд барих хэрэгтэй
- Шалан дээр хөлийн бүтэн улаар зогсоно
- Дасгалыг 5-10 удаа давтан хийнэ
2-р дасгал
- Баруун хөлөөрөө урагш алхаж байгаа мэт тавина
- Зүүн хөлийн хуруугаар тулах байдлаар 30 сек зогсоно
- Хөл болгон дээр ийм байдлаар 5 удаа хийнэ
3-р дасгал
- Хананд алгаараа тулж зогсоно
- Баруун хөлөө арагш тавин хуруугаар тулна
- Хөлийн улаа шаланд бүтэн хүргэж 30 секунд болно
- Хөл болгон дээр энэ дасгалыг 3 удаа хийнэ.
4-р дасгал
Энэ дасгалыг босоо болон суугаа байдлаар хийж болно.
- Хөлийн улан дор теннисийн болон тусгай иллэгийн бөмбөг хийнэ
- Хөлийн хурууны үзүүрээс тавхай хүртэл өнхрүүлнэ
- Хөл болгон дээр энэ дасгалыг 50 удаа хийнэ
5-р дасгал
- Иллэгийн бөмбөгийг иогт зориулсан дэрэн дээр тавина
- Бөмбөг яг улны нум доор байхаар хөлөө тааруулна
- Бөмбөгийг бүх л тал руу 10 секундын турш даран өнхрүүлэх бөгөөд дараа нь бөмбөгөө дэр рүү шахаж гишгэн 3 секунд болно
- Нөгөө хөлөөрөө энэ дасгалыг хийнэ
- Дахин хоёр удаа давтана
Энэ дасгалыг хоёр хөлөөрөө зэрэг хийж болно
6-р дасгал
- Шалан дээр сууж нуруугаа тэгшлэн хөлөө урагш жийнэ
- Хангалттай урттай ямар нэг бөс материалаар хөлийн уланд углаж татна
- Хөлөө туузаараа татах байдлаар өргөх бөгөөд гараараа 30 секунд орчим татаж байна
- Энэ дасгалыг хөл болгондоо 5 удаа хийнэ
Энэ дасгалыг хоёр хөлөөрөө зэрэг хийж болно
7-р дасгал
- Нэг хөлийн хуруугаар иогийн дэрэн дээр эсвэл 8 см өндөртэй ямар нэг зүйл дээр гишгэх ба хөлийн тавхай шаланд хүрч байх ёстой
- Урагшаа тонгойн биеийн жингээ хөлийн хуруунд өгөх ба боломжит хэмжээгээр урагш тонгойгоорой
- Ийм байдлаа хадгалан 30 секунд болох бөгөөд дараа нь нөгөө хөлөөр хийнэ
- Хөл болгоноор 5 удаа энэ дасгалыг хийнэ
8-р дасгал
Энэ дасгал нь хөл суллах төдийгүй хавангаас ангижруулна.
- Хөлөөр хана түшин газар хэвтэнэ (доороо зузаан даавуу зөөлөн зүйл хийж болно)
- Гараа биеэ дагуулан тэгш байлгах хэрэгтэй
- Хөлөө аль болох дээш тэгш өргөх ба биетэй тэгш өнцөгт хэлбэрээр байх хэрэгтэй
- Энэ байдлаар 15-20 минут хэвтэнэ
- Боломжоороо өдөрт 2-3 удаа хийж байгаарай







