Зөгийн балыг талх, бинтэй хольж идэх эсвэл бүр халбагадаад идсэн ч амттай байдаг шүү дээ. Гэхдээ зөгийн балыг зөвхөн хүнсэнд бус мөн ахуйн болон гоо сайхны хэрэглээнд хэрэглэж болдог юм байна. Яаж гэдгийг дараах мэдээллээс олж мэдээрэй!
1. Хагны эсрэг
Зөгийн бал нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Зөгийн балаа шампуньтайгаа холих эсвэл шууд хуйхандаа түрхэж хэрэглэж болно.
Хэрхэн ашиглах вэ: 1 хоолны халбага зөгийн балыг 1 цайны халбага устай холиод холимогоо хуйхандаа түрхэж 2 минутын турш массаж хийнэ. 2 цаг байлгасны дараа бүлээн усаар зайлаарай. Үүнийг 2 өдөрт 1 удаа давтвал үр дүнтэй байх болно.
2. Шарталт тайлах
Шөнөжин шоудсаны маргааш шарталтгүй ажилдаа явахын тулд танд зөгийн бал, цагаан гаа хэрэг болно. Зөгийн балны фруктоз нь согтууруулах ундааны бодисын солилцоог түргэсгэх ба харин цагаан гаа нь хоол боловсруулах эрхтнүүдийн хямралыг багасгах ба дотор муухай оргисон үед хэрэглэдэг.
Хэрхэн ашиглах вэ: жижиг зүсэм цагаан гаан дээр буцалсан ус хийгээд 10-15 минут байлгана. Хөрсөн усан дээрээ 1-2 цайны халбага зөгийн бал нэмээд өлөн дээрээ уугаарай.
3. Нүүр цэвэрлэх
Зөгийн балтай скрабыг бид гоо сайхны хуучрашгүй нууц гэдгээр нь мэдэх билээ. Өнөө үед орц нь өөрчлөгдөж байгаа ч зөгийн балыг хасалгүй хэрэглэсээр байгаа юм. Ийм скраб нь үхжсэн арьсыг гуужуулж арьсыг гайхалтай зөөлөн болгодог.
Хэрхэн ашиглах вэ: 2 хоолны халбага зөгийн балыг 1 цайны халбага содтой холино. Нүүрээ бага зэрэг норгоод нүүрээ скрабаараа зөөлөн арчина.
4. Сорви болон язралтыг арилгах
Зөгийн бал нь арьсан дээр үлдсэн сорвийг арилгаж чаддаг. Харин түүний үрэвслийн болон бактерийн эсрэг нэгдлүүд нь арьсны нөхөн төлжилтөнд нөлөөлдөг.
Хэрхэн ашиглах вэ: 1 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага оливийн тостой холино. Хольцоо асуудалтай хэсэг дээрээ түрхэн хурууны өндгөөрөө тойрог маягаар 1-2 минут массаж хийнэ. Дараа нь дээр нь халуун алчуур тавьж хөртөл нь байлгана. Өдөр бүр давтан хийгээрэй.
5. Батга арилгана
Батга гараад хэцүү байна уу? Энэ асуудлыг зөгийн баланд даатга. Зөгийн бал нь бактерын эсрэг мөн чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг тул батга арилгах хамгийн тохиромжтой. Харин үрэвслийн эсрэг нэгдлүүд нь арьсыг тайвшруулан улайлтыг багасгадаг юм байна.
Хэрхэн ашиглах вэ: зөгийн балыг батгатай хэсэг дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Мөн ийм аргаар хуурай арьсан дээрээ түрхвэл арьс зөөлөрч чийгшинэ.
6. Арьс зөөлрүүлэх
Зөгийн бал нь арьсны гүн давхаргад агаар чийгийг сайн нэвтрүүлнэ.
Хэрхэн ашиглах вэ: 1 цайны халбага зөгийн балыг нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Мөн авокадо, зөгийн балтай үрчлээний эсрэг маскыг туршаад үзээрэй: 1 цайны халбага зөгийн балыг шинэхэн тал авокадо жимстэй хольж нүүрэндээ түрхэнэ, 15-20 минутын дараа нүүрээ угаагаарай.
7. Кутикул зөөлрүүлэх
Хатаж хагарсан кутикул муухай харагдах төдийгүй нянгийн болон мөөгөнцрийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Байгалийн зөгийн бал нь шим тэжээлт бодис болон ферментээр баялаг учир ширүүн кутикулыг зөөлрүүлэхдээ сайн байдаг.
Хэрхэн ашиглах вэ: 1 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага кокосны тос болон цэвэр алимны уксустай хольно. Хумсаа өдөр бүр арчиж 10 минут байлгасны дараа угаагаарай.
8. Түлэгдэлт эмчлэх
Дэлхий даяар түлэгдэлтийг хурдан эдгээхийн тулд зөгийн бал ашигладаг ажээ. Зөгийн бал нь эдийн нөхөн төлжилтийг хурдасгахаас гадна нян устгаж халдвар авахаас сэргийлдэг байна.
Хэрхэн ашиглах вэ: зөгийн балыг түлэгдсэн хэсэгтээ нимгэн түрхэж шингээнэ.
9. Харшил эмчлэх
Энэ арга бүрэн судлагдаагүй байгаа ч ихэнх хүмүүс улирлын харшлыг эмчлэх зорилгоор хэрэглэсээр байгаа ажээ. Зөгийн баланд агуулагдах бага хэмжээний цэцгийн тоос нь дархлааг дэмжиж харшлын урвалыг дарангуйлдаг гэж үздэг байна.
Хэрхэн ашиглах вэ: өдөрт 2-3 цайны халбага зөгийн бал идээрэй.
10. Хоолойг эмчилж ханиалга багасгах
Нянгийн эсрэг, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй нэгдлүүд нь ханиалга болон ханиадны эхний шинж тэмдгийг нам дарах болно.
Хэрхэн ашиглах вэ: 1-2 хоолны халбага зөгийн балыг 1 лимоны шүүстэй хольж амандаа жаахан байлгаж байгаад ууна.
Зочин
2015/09/18 at 17:41
Сэтгэгдэл *bayrallaa ih goe zowlogoo bna