Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид

2

Ихэнхи алдартнуудын амьдрал үргэлж сайхан байгаагүй юм. Од болохынхоо өмнө тэд олон хэцүү даваануудыг давсан. Ямар жүжигчид бага насаа хэцүүхэн гэр бүлд өнгөрөөсөн талаарх мэдээллийг танд хүргэе.

Жет Ли

Тэрээр Бээжинд нэгэн ядуу айлд төржээ. Жэт Ли айлын тав дахь буюу хамгийн бага хүүхэд нь байв. Түүнийг 2 нас хүрэхэд эцэг нь нас баржээ. Ээж нь автобусны кондуктороор ажиллаж байсан ба ээжийнх нь цалин юунд ч хүрдэггүй байжээ. 8 настайдаа Жет Ли ангийхныхаа хамт тулааны урлагийн сургуульд оржээ. Шинэ төрлийн спорт түүнд ихээр нөлөөлсөн учир тэрээр сургуульдаа хагас жил сураад Бээжингийн тулааны урлагийн академид суралцахаар болжээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 1

Деми Мур

Демиг хэвлийдээ байхад нь төрсөн эцэг нь орхиж явсан ба ээж нь төрөн төртлөө архи уудаг байсан гэнэ. Хойд эцэг нь ч мөн адил архичин байсан тул эцэг эх хоёр хүүхэддээ огтхон ч анхаарал халамж тавьдаггүй байжээ. Тэд өрнөөс өрний хооронд байнга өөр өөр газар луу нүүн амьдардаг байжээ. 1980 онд түүний хойд эцэг амиа хорлосон ба 16 настай Деми сургуулиа орхиж ээжийнхээ өр ширийг барагдуулахын тулд мөнгө олохоос өөр аргагүй болжээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 2

Жим Кэрри

Жимийн эцэг ажлаа алдсанаар тэдний гэр бүлийнхэн машин дотор амьдрахаас өөр аргагүй болж байжээ. Жим гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиа орхин 15 настайдаа цэвэрлэгчээр ажилд орж байсан байна. Хачирхалтай нь жүжигчин маань хэнтэй ч дуугардаггүй байсан бөгөөд нийтэч биш, дотогшоо хүн байсан гэдэг.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 3

Лейтон Мистер

Лейтоныг хэвлийдээ байхад нь түүний ээж хууль бусаар хилээр марихуан гаргасан хэргээр арван жилийн ял авсан учир Лейтон шоронгийн эмнэлэгт төржээ. Эхний жил түүнийг эмээ нь асарч байсан ба дараа нь түүний ээжийг шоронгоос суллан ээж нь өсгөсөн байна.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 4

Сара Жессика Паркер

Сара Жессика Паркерийн амьдрал түүний дэлгэцэн дээрх дүр Кэрри Брэдшоуны амьдралаас ялгагдах зүйл ихтэй байжээ. Тэрээр өөрөөсөө гадна 7 ах, эгчтэй өнөр гэр бүлд төржээ. Тэдний гэр бүл ядуурлын ирмэг дээр амьдарч байсан тул хүүхэд бүр багаасаа ажил хийдэг байжээ. Ингээд түүний ээж охиноо дуу бүжгийн дугуйланд явуулах хангалттай мөнгө цуглуулж чадсан байна. Ээжийнх нь хүчин чармайлтын ачаар одоо Жессика Паркер алдартай жүжигчин, продюсер болж чадсан юм.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 5

Жерар Депардье

Францын алдарт жүжигчин маань жирийн тариачны гэр бүлд төрсөн ажээ. Түүний аав уншиж, бичиж мэддэггүй байлаа. Гэр бүлийн санхүүгийн байдал тийм ч амар биш байсан ба Жерараас гадна тэдний гэр бүл 5 хүүхэдтэй байсан байна. Санхүүгийн байдал, анхаарал халамж, харилцаа яриагаар дутмаг гэр бүл байсан тул хүү үг ярианы асуудалтай болж эхэлсэн байна. Жерар нийгмээс ангид байсаар сургуулиа орхин орон нутгийн хэвлэх газарт ажиллаж байгаад удалгүй бокс сонирхох болжээ. Насанд хүрээгүй байхдаа залиланд оролцож байжээ, дараа нь санамсаргүйгээр Жерарын авьяасыг өөрчилсөн жүжигчний ангид оржээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 6

Жеки Чан

Тэрээр нэгэн ядуу хятад гэр бүлд төржээ. Тэдний эцэг эх үнэхээр ядуу байсан тул 26 доллараар хүүхдээ британийн эх баригчид худалдахыг хүсч байжээ. Түүнийг 7 настай байхад эцэг эх нь хүүгээ Хонг Конгийн дотуур байртай сургуульд орхин ажил хайхаар Австрали руу явжээ. Жекиг сургуульд байхад нь нэгэн ууртай багш таягаараа түүний хамрыг хугалсаны дараа түүнийг Том хамарт гэж хочилдог болжээ. Сургуульдаа тэрээр тулааны урлагаар хичээллэж, жүжиглэх урлаг болон акробат сурсан юм.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 7

Киану Ривз

Жүжигчнийг 3 настай байхад эцэг нь гэр бүлээ орхин явжээ. Түүний ээж байнга аялалаар явж, эрчүүдийг оймс шиг л сольдог байжээ. Киануг бага байхад нь дөрвөн ч эр хүнийг солиод амжсан байна. Үүнээс болж Ривз болон түүний эгч нар өвөө эмээ дээрээ өсчээ. Түүнийг сургуулиас байнга хөөдөг байсан учир таван жилийн дотор тэр дөрвөн сургууль сольсон байна. Сүүлд тэрээр сургуулиа орхиж дунд боловсролын гэрчилгээгүй хоцорчээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 8

Леонардо Ди Каприо

Лос-Анжелесын ядуу дүүрэгт амьдардаг Леонардогийн гэр бүл үнэхээр ядуу байсан тул түүний ээж нэгэн зэрэг олон ажил хийх шаардлагатай болж байжээ. Өнөө үед Леонардо Ди Каприо бол Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн тоонд багтдаг билээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 9

Том Круз

Жүжигчин маань хагас өнчин гэр бүлд өссөн ба түүний ээж ажилгүй байжээ. Түүний ээж дөрвөн ээлжээр ажилладаг байсан ч цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй байжээ. Том Круз одоо хэдэн зуун сая доллар олдог тул ганц ч удаа ядуу, өлсгөлөн байсан үеэ санан дурсдаггүй гэжээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 11

Хилари Суонк

Хилариг ээж нь өсгөсөн ажээ. Түүнийг ядуу байсан учир сургуульд нь хүүхдүүд их доромжилдог байсан байна. Хилариг 15-тай байхад нь ээж нь ажилгүй болсон тул тэд машинд хонож, хааяадаа л найз нарындаа хонодог байжээ. Энэ үеэс эхлэн Суонк ажил хийж эхэлсэн юм: анхны дүрдээ тоглоод багахан мөнгө олсон ч одоо бол хэдэн арван сая долларын цалинтай тоглодог билээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 10

Адриано Челентано

Тэрээр айлын тав дахь хүүхэд байсан ба тэдний гэр бүл Апулиас хойд зүг рүү ажил хайхаар нүүжээ. Түүнийг хорвоод мэндлэхэд ээж нь 44 нас хүрч байжээ. Адрианогийн гэр бүл санхүүгийн асуудалтай байсан тул тэрээр 14 настайдаа сургуулиа орхисон бөгөөд цаг урлаачийн туслахаар ажиллаж байжээ.

Ядуу гэр бүлд төрж өссөн алдартай жүжигчид 12

63
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uulensolongo 箱田

    Uulensolongo 箱田

    2015/09/18 at 07:59

    Гайхалтай юм аа. Бахархаж байна аа.

  2. Зочин

    2017/05/20 at 21:15

    Леонардо Ди Каприог уншсан чинь The great Gatsby шууд ёанаанд орж байна шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *