
Бүрэн ажиллагаатай төгс оюун ухааныг бүтээх нь мөрөөдөл биш зорилго болоод удаж байна. Гэсэн хэдий ч бид зорилгодоо хүрэхэд их зам бий. Харин кино урлагийн ертөнцөд бүх юм боломжтой байдаг учир хиймэл оюун ухаан гэдэг нь байдаг л нэг зүйл юм.
1. Ultron – “Avengers: Age of Ultron”
Ультрон нь Таносын бүтээл юм. Тэрээр Танос оюун ухаантай энерги бүхий эдийг таяганд хийж хадгалсан нь Читауриг удирдах болсон Локид ирдэг. Удалгүй таяг Avengers-ийн багийханд ирэхэд Старк, Бэннэрс хоёр түүнийг төгс оюун ухаан болгон хувиргадаг. Ультрон анх бий болохдоо хүн төрөлхтөнийг хамгаалах үүрэгтэй байх байсан ч түүний оронд устгах шийдэлд хүрдэг байна.
2. Skynet – “Terminator”
Мөн л Ультронтой зорилго нэгт төгс оюун ухаан. Анх цэргийн салбарт гарсан томоохон дэвшилт, дэлхийг сүйрүүлэх төгс оюун ухаан болон хувирдаг. Тэгээд ч зогсохгүй энэхүү ухаан нь цаг хугацааны машиныг ч амжилттай бүтээдэг байна.
3. Matrix – “The Matrix”
Дэлхийд ахин нарны гэрэл тусахгүй болж, хот суурингууд нуранги болсон энэхүү ертөнцөд Матрикс-ын оюун ухаан хүн төрөлхтөнийг эрчим хүчний эх үүсвэр мэт ашиглана. Үлдсэн цөөн хэдэн хүмүүс л Матриксын системд нэвтрэн авралын төлөө тэмцэх болдог. Матрикс нь хүмүүсийг хөнөөх биш үржүүлэх хүсэлтэй, гэхдээ яах гэж гэдэг нь танд таалагдахгүй л болов уу.
4. Samantha – “Her”
Энэхүү оюун ухаан нь ердөө л хүний сэтгэлийн хэрэгцээг хангаж өгөх зориулалттай юм.
5. Marvin – “The Hitchhiker’s Guide to the Galaxy”
Марвины ухаан ямар ч асуудлыг шийдэх чадвартай. Харамсалтай нь ямар ч асуудал түүнд хүнд биш болохоор амьдрал утгагүй санагдан гутралд орсон нь Марвиныг амьдралыг үзэн ядсан робот болгон хувиргасан юм.
6. C-3PO – “Star Wars”
Оддын дайн цувралын нүүр царайнуудын нэг болох хүн дүрстэй энэхүү робот нь 6,000,000 гаруй хэлээр ярьж чаддаг юм.
7. David – “Artificial Intelligence”
Дэйвид жирийн нэг хүү биш, тэр бол жинхэнэ хүүхэд болж ээжийнхээ хайрыг хүртэх гэсэн хүсэлтэй робот юм. Магадгүй амьд гэдэг утга зөвхөн цохилох зүрхээр хязгаарлагдахгүй байх.
8. Bender – “Futurama”
Бэндэр бол архичин, тамхичин, мөрийтэй тоглогч, худалч, хар тамхичин, тогооч мөн том хүний кино үзэх дуртай робот юм. Тэрээр 100001 Тб мэдээл хадгалах чадвартай ба 1 Тб-г л үндсэн мэдээлэлд зарцуулж үлдсэн 100000 Тб-г порно кинонд зориулсан байна.
9. Ava – “Ex Machina”
Ухаантай, зальтай. Эдгээр нь уг киноны гол дүр болох Ава роботын чанарууд юм. Хүмүүсийн ч, бусад роботуудын ч толгойг амархан эргүүлчихдэг энэ робот өрөвч сэтгэл гэж мэдэхгүй.
10. HAL 9000 – “2001: A Space Odyssey”
Discovery One нэртэй сансрын хөлөг онгоц онцгой даалгавар биелүүлэх ёстой багийн гишүүдийг тээвэрлэнэ. Хөлгийн удирдлага ахмадад бус HAL 9000 хэмээх хиймэл оюун ухаанд байх ба өгөгдсөн даалгаврын мөн чанарыг мэдэх цорын ганц этгээд нь тухайн робот юм. Робот хэнийг ч алж, хэнийг ч боолчлох ёсгүй ч даалгавраа гүйцэтгэхийн тулд арга хэмжээ авах хэрэгтэй болдог байна.








Зочин
2015/09/19 at 06:01
Сэтгэгдэл *ter bender bol bnaa bna