Энэтхэгт хүний араг ясаар дүүрэн нуур байдаг

0

Энэтхэгт хүний араг ясаар дүүрэн нуур байдаг


Энэтхэгийн Уттаракханд мужийн нутагт Роопкунд нэртэй цэвдэгт нуур оршдог. Хималайн уулын хүн оршин суудаггүй бүсэд 5,029 өндөрт орших энэхүү нуур нь таван зуу гаруй хүний араг ясыг хадгалж байдаг газар гэдгээрээ машид алдартай юм. Нуурын мөс хайлах үед нуурын усанд зуу зуун хүний яс хөвж байгаа нь харагддаг Роопкунд нуурыг 1942 онд нутгийн байгаль хамгаалах албаны ойн цагдаа олжээ. Үндэсний газарзүйн суваг нуурын тухай “Үхэгсдийн нууц: Араг яст нуур” баримтат киног бүтээсэн ба судлаачдын тогтоосноор эдгээр араг яснуудын зарим нь 19-р зууны цаг үед хамаардаг байна.1. Зарим судлаач, эрдэмтэд эдгээр араг яснуудыг 1841 оны Түвдийн тулааны дараа Кашмир руу буцаж яваад Гималайд төөрч, тэндээ амь үрэгдсэн генерал Зоравар Сингхийн хүмүүсийн араг яс гэж үздэг. Гэвч 1960-аад онд хийсэн радио идэвхт нүүрстөрөгчийн дүн шинжилгээгээр энэ онол няцаагдсан юм.

[ XopoM.com ] фото

2. Дүн шинжилгээгээр араг яснуудын зарим нь 12-15-р зуунд хамаарах араг яснууд байгааг тогтоосон байна. Зарим эрдэмтэд уг араг яснуудыг халдварт өвчин, тахалд өртөж, нас барсан үл мэдэгдэх хүмүүстэй холбож үздэг бол зарим нь мөргөл, зан үйлтэй холбоотойгоор амиа егүүтгэсэн хүмүүсийн араг яс гэж үздэг аж.

[ XopoM.com ] фото

3. Хэдийгээр нуурыг 1942 онд олж нээсэн боловч 2004 онд Европ болон Энэтхэгийн эрдэмтэн судлаачдын баг Үндэсний газарзүйн сувгийн санаачилгаар энэ нууранд анх ирснээр нуурын аймшигт нууцыг тайлах ажил эхэлсэн байна.

[ XopoM.com ] фото

4. Араг яснуудад хийсэн ДНК-гийн судалгаагаар энд байх үхэгсдийн араг яснуудыг жижиг болон арай өндөр гэсэн хоёр ангилалд хуваасан байна. Уг хоёр ангиллын аль аль нь цаг хугацааны хувьд урьд нь гаргасан дүгнэлтээс ч өмнөх цаг үед хамаарах болохыг олж тогтоосон ба шинэ дүгнэлтээр эдгээр араг яснууд Христийн тооллын өмнөх 850 оноос хойш энэ газарт хэвтэж байгаа гэсэн байна.

[ XopoM.com ] фото

5. Гавлын яснуудын дагзан дээрх хагархайнууд нь тухайн хүмүүсийн толгойд үхлийн цохилт ирснээс үүдэлтэй ч энэ нь хөрсний гулгалт эсвэл цасны нуранги гэх мэт байгалийн гамшгаас үүссэн зүйл биш, харин крикетийн бөмбөгтэй ойролцоо хэмжээ бүхий мохоо дугуй обьектоос үүссэн байна.

[ XopoM.com ] фото

6. Энэ тухайд хамгийн үнэмшилтэй тайлбар бол энд байгаа олон хүмүүс нэг адил зүйлээс болж амиа алдсан ба тэр нь тэнгэрээс унасан ямар нэгэн зүйл байж болох юм гэсэн тайлбар аж.

[ XopoM.com ] фото

7. Энэ газарт ямар нэгэн худалдааны зам байсан гэх түүхэн нотолгоо байхгүй ч Роопкунд нуур бол 12 жилд нэг удаа болдог Нанда Деви уулын тахилгын газар руу очих мөргөлийн чухал газар бөгөөд эдгээр 500-600 орчим тооны араг яснуудыг бадарчин, мөргөлчингүүд байсан байх магадлалтай гэсэн онол ч бас байдаг байна. Бүгд нэг газраас ирсэн гэгддэг энэ хүмүүсийг тус газар нутгийг сайн мэддэгийн учир хөлсөлж авсан гэж үздэг аж.

[ XopoM.com ] фото

8. Нуурын ойролцоо байсан тэдгээр хүмүүс цэвэр ус авахаар толгод уруудаж яваад их мананд төөрсөн ба орогнож нуугдах газаргүй Гималайд олонх нь ясаа тавьсан гэдэг байна. Цэвдэгт нуур тэдний цогцсыг хэдэн зуун жилийн турш муутгалгүйгээр хадгалж ирснээр барахгүй тэдний зарим нь үс болон хумстайгаа тэр ч бүү хэл өмсөж байсан хувцасныхаа үлдэгдэлтэй хадгалагдсан байна.

[ XopoM.com ] фото

9. Гэсэн хэдий ч мөргөлчдийн зарим нь нуурын цэвдэгт булшлагдах хувь тавилангаас зугтан гарч, тосгон руу буцаж очин нутгийн иргэдэд энэ тухай хэлснээр өдгөө сонирхолтой домог яриа болж үлдсэн зүйл байдгаас гадна охин тэнгэрийн тухай өгүүлсэн Гималайн эмэгтэйчүүдийн ардын дуунд охин тэнгэрийн уулан дахь байранд хүмүүс халдсанд уурлаж бухимдсан охин тэнгэр хилэгнэхдээ тэнгэрээс чулуун аадар оруулж, тэдгээр хүмүүсийг гэсгээсэн гэж өгүүлдэг байна.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tigerman

    2013/02/16 at 14:54

    сонирхолтой л юм

  2. McTavish

    2013/02/16 at 14:59

    би энэтхэгт дургүй, нийгэм нь үнэн гаж тогтолцоотой, заваан газар

  3. Зочин

    2013/02/16 at 18:22

    mctavish hooy chinii durgvi bh chin hamagvi za naad bodlo tolgoidoo hadgalj yw za

  4. jerry-man

    2013/02/18 at 13:18

    hmm mdkumda

  5. capaa7g

    2013/02/20 at 21:05

    sonin yen

  6. Зочин

    2013/02/22 at 20:29

    hari garagiin noloogoor uhsen humuus yum bish uu?

  7. Monkhoo_619

    2013/02/23 at 19:48

    aimar2

  8. Зочин

    2013/02/23 at 20:34

  9. Зочин

    2013/02/27 at 19:03

  10. Зочин

    2015/11/26 at 17:12

    enethegchdee hytadaas ylgarah zuilgvi gazar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *