iPhone-той хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл 11 алдаа

1

Ихэнх хүмүүс iPhone-той яг л хүүхэдтэйгээ харьцаж буй мэт ханддаг. Гэхдээ тэд гар утсаа буруу ашигладаг. Нэг үгээр хэлбэл гар утсыг “үгүй хийх” бүх л буруу үйлдлүүдийг хийж байдаг.
Бүх хүмүүсийн үйлддэг 11 алдааг танд хүргэе.

1. iPhone-ийг хэзээ ч унтраахгүй байх

Долоо хоногт ядаж нэг удаа утсаа унтрааж байх нь зөв. Утсыг унтраахгүй бол ухаалаг утасны тань баттерей гэмтэнэ. Мөн та гар утсаа сэрүүлэг болгож ашигладаг бол үүнийгээ зогсоож цаг хэрэглэж заншаарай.

 

2. Wi-Fi болон Bluetooth үргэлж асаалттай байдаг

Эдгээр модулийг ашиглаагүй үедээ унтрааж байгаарай. Цэнэг зарцуулалтыг ихэсгэж, яваандаа баттерейг муутгадаг.

 

3. Цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд ашиглах

Ямар ч ухаалаг утас халуун болон хүйтэнд тэсвэртэй байдаг. iPhone цельсийн 0-35 градуст хэвийн ажилладаг. Нар тусаж буй үед цонхны тавцан дээр тавьбал дэлбэрэх ч магадлалтай. Тийм учраас гадаа хэт халуун, хэт хүйтэн ямар ч тохиолдолд утсаа үргэлж халаасандаа байлгаарай. Мөн бороотой үед ашиглахгүй байх нь зүйтэй.

 

4. Утсаа цэнэглээд хонуулж болохгүй

Цэнэг 100% дүүрсний дараа салгахгүй байх нь баттерейг маш хурдан муутгадаг. Тиймээс цэнэглэж дуусаад даруй салгаж байгаарай.

 

5. Цэнэг 0% болсны дараа 100% болгох

Баттерейг 100% хүртэл нь цэнэглэх тийм ч зөв зүйтэй зүйл биш. Мэргэжилтнүүд гар утасныхаа баттерейг 50%-80% цэнэгтэй байхад хангалттай гэж үздэг.

 

6. Баталгаагүй цэнэглэгч ашиглах

Apple компанийн гаргадаг баталгаат цэнэглэгч нь утасны цэнэг 100% хүрэхэд автоматаар цэнэглэхээ зогсоодог бол баталгаагүй цэнэглэгчид ийм функц байдаггүй. Баталгаагүй цэнэглэгч хэрэглэх нь утасны баттерейд сөрөг нөлөөтэй.

 

7. Төхөөрөмжөө хэзээ ч цэвэрлэдэггүй

Гар утасны гадаргууд таны төсөөлж ч байгаагүй асар их нян байдаг. Нохойны идүүр дэх нянгаас илүү их байдаг гээд төсөөл дөө? Таны эрүүл мэнд болоод гар утасны тань эрүүл мэндийн тусын тулд Apple компани гар утсыг цэвэрлэх хөвөн даавууг үнэгүй санал болгодог. Цэнэглэгчний оролтыг сайн цэвэрлэж байгаарай. Хэт их тоос шороо хуримтлагдвал төхөөрөмжийг гэмтээнэ. Сойз эсвэл тусгай зүүгээр цэвэрлэж болно.

 

8. Утсаа гартаа атгаж гудамжаар явах

Дэлхийн бүх хулгайн 40%-ийг iPhone утасны хулгай эзэлдэг. Тиймээс олон нийтийн газар утсаа ашиглахдаа болгоомжтой байгаарай.

 

9. Дэлгэцний түгжээ

Дэлгэцийг нээхийн тулд цаг үргэлж нууц үг тохируулах шаардлагатай. Гэхдээ iPhone хэрэглэгчдийн 50% нь үүнийг ашигладаггүй. Гэмт хэрэгтнүүд таны мэдээллийг маш хурдан авах боломжтой гэдгийг санаарай.

 

10. Бүх апп-ын газар зүйн байршил заагчийг идэвхижүүлэх

Үүнийг хэзээ ч битгий идэвхижүүл. Бүх функц дээр тохиргоо хийвэл таны баттерей 2 дахин хурдан дуусна.

 

11. Мэдэгдлүүдээр бөмбөгдүүлэх

Дэлгэцэн дээр мэдэгдэл гарч ирэх нь танд хэрэгтэй байдаг хэдий ч ингэснээр таны цэнэг хурдан дуусдаг гэдгийг анхаараарай.

287
ГайхмаарГайхмаар
57
Ха ХаХа Ха
47
ГоёГоё
44
ТэнэглэлТэнэглэл
28
БурууБуруу
28
БахархмаарБахархмаар
22
ХарамсалтайХарамсалтай
18
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Enkhtungalag Yavuudamba

    Enkhtungalag Yavuudamba

    2017/01/24 at 19:37

    Өсөхөө Өөскө

  2. Тамир Б.

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/24 at 21:05

    Баярлалаа. Амжилт хүсье.

  4. Otgontsetseg Khurelsukh

    Otgontsetseg Khurelsukh

    2017/01/25 at 01:19

    Solongo Otgontsetseg

  5. Б. Номин-Эрдэнэ

    Б. Номин-Эрдэнэ

    2017/01/25 at 01:57

    Марта Март

  6. Amgalanbaatar Ganbat

    Amgalanbaatar Ganbat

    2017/01/25 at 09:50

    Naidansvren Ganbat

  7. Б. Норвоо

    Б. Норвоо

    2017/01/25 at 21:49

    Ss

  8. Буяа

    2017/03/09 at 00:06

    6 болон 4 хоёрых утга авцалдаагүй юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *