Ботсванд арслангуудын дунд өнгөрүүлсэн амьдрал

0

26 настай Николас Фредерик Боннен Россен /Nicolas Ferederick Bonnen Rossen/ бол чөлөөт гэрэл зурагчин, хэвлэлийн ажилтан нэгэн юм. Данийн Копенгаген хотод төрж өссөн тэрээр аялал, гэрэл зураг, номны хорхойтон. Залуу эр өнгөрсөн жил Данийн алдартай санхүүгийн сонингийн захиалгаар Ботсванд очсон ба тэнд Калахарын элсэн цөлд, 35 градусын халуунд 12 хоногийг майханд өнгөрүүлсэн юм. Шөнийн цагт арслангийн архираанаас өөр юу ч үл сонсогдох энэ газарт 12 хоногийн турш амьдрахдаа Николас арслангуудтай тун ч дотно нөхөрлөсөн байна. Хотжилт, техник технологи, хөгжил дэвшил хүмүүс биднийг байгалиас улам бүр холдуулж байгаа хэдий ч Николасын эдгээр зургууд хүмүүс бид бол бүхий л адгуусан амьтдын адил байгаль эхийн үрс гэдгийг эрхгүй сануулж байгаа юм. Мөн та эдгээр зурагнуудыг үзэж байгаа гараа гэмтээж боосон залуугийн зургийг харахдаа арслан түүнийг гэмтээжээ гэж бүү эндүүрээрэй. Зурган дээр эр гал түлэх мод цуглуулж байхдаа модны мөчир хугалах гэж байгаад гараа гэмтээсний улмаас ийнхүү боолгосон юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/06 at 23:47

    caakaac caak

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *