
Маш олон хүний хамгийн дуртай жимс бол алим. Энэхүү амттай, ашиг тустай жимснээс өдөр бүр нэгийг иддэг байхад эмч хэрэггүй гэсэн хэлц үг ч байдаг. Анх Төв Азид тариалагдаж эхэлсэн алимны модны алим жимс нь Грек, Европ, христийн уламжлал, соёлд шашин болон домгийн ач холбогдолтой. Олон төрлийн амин дэм, эрдэм бодисоор баялаг алим жимсний тухай сонирхолтой бөгөөд амттайхан баримтуудыг сонирхон уншихыг урья.
1. Эртний Грект хүмүүс рүү алим шидэх нь хайртайгаа илэрхийлэх арга байжээ.
2. Дэлхий дээр маш олон төрлийн алим байдаг ба өдөр бүр нэг шинэ төрлийн алим идэхэд 20 гаруй жилийн хугацаа шаардагдана.
3. Алим нь амны хөндий дэх шүлсний ялгаруулалтыг өдөөдөг болохоор шүд цоорлыг бууруулдаг.
4. Фужи алим Японоос гаралтай ч Фужи уултай ямар ч холбоогүй.
5. Алим таныг хордуулж мэднэ.
6. Умард Америкийн уугуул цорын ганц алим байдаг нь Crabapple буюу зэрлэг алим.
7. Алим нь сарнайн овгийн гишүүн.
8. Алим нь интоорноос арай томхон хэмжээний жижгээс эхлээд бэрсүүт жүрж шиг том хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг.
9. Алиманд тос, натри, холестрол агуулагддаггүй ба ширхэглэгийн баялаг эх үүсвэр юм.
10. Дундаж хэмжээний алиманд 80 калори илчлэг агуулагддаг.
11. Дундаж хүн жилдээ 65 ширхэг алим иддэг.
12. Алимны 25% нь хий болохоор усан дээр хөвдөг.
13. Америкт хамгийн түгээмэл байдаг алимны төрөл зүйл бол Red Delicious, Golden Delicious, Granny Smith юм.
14. Алимыг Хар тэнгис ба Каспийн тэнгисийн хоорондох газраас үүсэлтэй гэж үздэг.
15. Алимны мод 4-5 жилийн дараа анхныхаа жимсийг өгдөг.
16. Нэг галлон буюу 3,7 литр алимны цуу хийхэд 36 ширхэг алим хэрэгтэй болдог.
17. Америкийн хэмжээнд хамгийн их хэмжээний алимны ургац 1998 онд тохиож байсан ба 277,3 сая бушель алим хураан авч байжээ. 1 бушель нь 8 галлонтой тэнцдэг.
18. George Washington-ы хоббинуудын нэг нь алимны моднуудаа тайрах байжээ.
19. Алим ургуулах шинжлэх ухааныг потомологи гэж нэрлэдэг.
20. Алим бол АНУ дахь хамгийн үнэ цэнэтэй хоёр дахь жимс. Жүрж тэргүүнд нь ордог байна.








Зочин
2015/03/14 at 20:03
Pink Lady is the best