Яг одоо эрчүүдийн дунд трэнд болж буй хамгийн загварлаг 10 бугуйн цаг

1

Бид өнөөдөр танд, тэр тусмаа эрчүүддээ зориулан яг одоо трэнд болж буй гайхалтай бугуйн цагнуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэлд 100 доллараар худалдаж авч болохоос авахуулаад 1,500 долларын үнэтэй чамин тансаг бугуйн цагнуудын тухай гарах болно.

Хэрэв та үнэтэй, чамин бугуйн цаг худалдаж авахаар төлөвлөж байгаа бол хамгийн эхэнд үнийн судалгаа хийж, дараа нь чанартай эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Ингээд хамтдаа эрчүүдийн шилдэг 10 бугуйн цагны талаарх мэдээлэлтэй танилцацгаая.

Seiko Diver’s Automatic /450 доллар/

Классик загвартай. Мөнгөлөг оосортойгоос гадна цагаан өнгийн тоонууд хар дэвсгэр дээр гайхалтай харагдаж байна. Тоонуудыг том харагдахаар урласан учир бүдүүн гартай хүн зүүсэн ч сайхан харагдах болно.

 

Tissot Luxury Automatic /1,050 доллар/

Бусдаас онцгойрох дуртай залуусын хувьд энэ бугуйн цаг хамгийн төгс тохирно. Бугуйн цаг тэр чигтээ ган төмрөөр хийгдсэн ба мөнгөлөг цагаан өнгөтэй. Автомат ажиллагаатайгаас гадна батарей нь 80 цагийн нөөцтэй байдаг байна.

 

Casio G-Shock GG1000-1A5 /320 доллар/

Энэ загварын бугуйн цагны хувьд тун загварлаг ба хар болон олив өнгөтэй учир өнгө үзэмж нь содон харагдана. Түүнчлэн аналог болон дижитал дэлгэцтэй. Сар, өдөр, дэлхийн цаг, сэрүүлэг болон секундометр, хугацаа хэмжигч зэргийг гар аргаар тохируулах боломжтой. Хамгийн гайхалтай нь энэ бугуйн цаг 201 метр усны гүнд ч асуудалгүй ажилласаар байх ба өөр дээрээ гэрэл гаргагчтай гэдгийг бас дурдах хэрэгтэй болов уу.

 

Tissot T-Sport Seastar 1000 Automatic /550 доллар/

Спортлог хүмүүст зориулсан загвартай гэж хэлж болно. Ган төмрөөр хийсэн энэ бугуйн цагны оосор хар ба резинэн материалаар хийгджээ. Дэлгэц дээрх цэнхэр болон цагаан өнгийн хослол нь ямар ч хүний нүдийг хужирлана. Бугуйн цагны хүрээ араг яс шиг хэлбэртэй санагдах ба бүрэн автомат ажиллагаатай юм байна.

 

Diesel Timeframe /160 доллар/

Энэ жагсаалт дахь хамгийн сонирхол татахуйц бугуйн цаг гэж хэлэхэд төдийлөн буруутахгүй байх. Хар ион бүхий ган төмрөөр хийсэн бөгөөд хар өнгийн оосортой, солонгон тоонуудтай – дэлгэцийг гэрэлтүүлж харагдуулна. Таны бугуйн цагны цуглуулгад зайлшгүй байх ёстой сайхан эд гэдэгтэй маргахгүй биз ээ.

 

Citizen Promaster Diver /395 доллар/

Мөнгөлөг оосортой бөгөөд дэлгэц дээрх тоонуудын хийц загвар дэндүү чамин хийгдсэн гэдгээрээ энэ бугуйн цаг ихээхэн онцлогтой.

 

Citizen Eco-Drive World Chronograph A-T /595 доллар/

Хязгаартай тоогоор үйлдвэрлэгдсэн учир энэ бугуйн цагны нэр хүнд асар хурдацтай өссөн гэхэд болно. Дэлгэц дээрээ өдөр, дэлхийн цаг болон хронограф бүхий функцтэй. Түүнээс гадна алтлаг хүрээтэй, бор арьсан оосортой, саарал өнгийн тоонуудтай чамин бугуйн цаг юм.

 

Movado Museum /650 доллар/

Ховор нандин эд зүйл хэрэглэх дуртай хүнд тохирсон бугуйн цаг бөгөөд гоёмсог хар болон алтадмал өнгийг хослуулсан. Сонирхолтой нь дэлгэц дээр ямар ч тоо байхгүй ба чанартай арьсан оосортой юм байна.

 

Armani Exchange Active Chronograph /120 доллар/

Бэлэг дурсгал болгон дотны хүндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой. Энгийн хар болон мөнгөлөг дизайнтай ба ямар ч төрлийн залууд төгс зохино. 3 ширхэг хронограф тоотой ба дэлгэц дээрээ мэдээж огноо харагдана. Функц нь ямар ч залуугийн харааг булаахаар гоёмсог хийгдсэн.

 

Fossil Machine Chronograph /165 доллар/

Хар ион бүхий ган төмрөөр хийсэн хүрээ, бараан бор өнгийн арьсан оосор, хар өнгийн шугаман тоонууд, өдрийг тохируулах боломж болон 60 секунд, 30 минут, 24 цаг гэж тохиргоо гэж хийж болох интервал боломж гээд энэ бугуйн цагны ид шидийг дурдаад байвал дуусахгүй. Бугуйвчтай төгс зохицох ба дотны хүндээ бэлэглэхэд тохиромжтой.

11
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ZZorik Goorovv

    ZZorik Goorovv

    2018/08/31 at 12:00

  2. ?????

    2018/11/17 at 01:17

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *