Хөлийн эврээс болоод санаа тань зовж байна уу? Гэрийн нөхцөлд хөлийн эврийг арилгах үр дүнтэй 9 аргыг туршаад үзээрэй!

1

Зуны улиралд сандаль болон өндөр өсгийт өмссөнөөс болж хөлд эвэр ургадаг. Гутлын материалд хөлийн арьс үрэгдсээр нэг мэдэхэд эвэр ургадаг байна. Нэгэнт эвэр ургасан бол түүнийг дагаад цэврүү үүсдэг бөгөөд энэ нь маш их өвдөлтийг мэдрүүлдэг билээ. Эврийг арилгах нь хөлийг цэвэрхэн харагдуулахаас гадна эрүүл байлгах цор ганц арга юм. Эврийг гэрийн нөхцөлд арилгах 9 үр дүнтэй аргыг хүргэж байна.

1. Халуун ус

Хамгийн энгийн арга бол хөлөө халуун усанд сайтар савандаж угаах бөгөөд ингэснээр эвэр зөөлөрнө. Эврийг авахаас өмнө 5-10 минут халуун усанд сайтар савандана. Дараа нь хумсны хуурай болон зүлгүүр ашиглан эврийг авах хэрэгтэй.

2. Алимны цуу

Хэрэв халуун ус хөлийн арьсыг хангалттай сайн зөөллөж чадахгүй байвал алимны цуу ашиглаарай. 4:1 хэмжээтэй халуун ус болон цууг хольж, үүндээ хөлөө дүрэхэд хангалттай. Эвэр тэр дорхноо зөөлрөх болно.

3. Хүнсний сод

Хүнсний содын зуурмагийг ашиглан эврэндээ зөөлөн иллэг хийж болно. Зуурмагийг хийхдээ бага зэрэг усыг хүнсний содтой холиод л болох нь тэр.

4. Касторын тос

Касторын тосны тусламжтай эврийг чийгшүүлж, зөөлрүүлж болно. Халуун усанд 5 цайны халбага касторын тос хийгээрэй.

5. Уушгин чулуу

Уушгин чулуу ашиглаж хөлийн эврээ арилгаж болно. Үүний тулд эхлээд хөлөө сайтар савандаж эврийг зөөллөх хэрэгтэй. Дараа нь уушгин чулуугаар хөлийнхөө эврийг зөөлөн үрнэ.

6. Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүсийг аспиринтай хольсноор найрлаганд нь агуулагдах хүчил эврийг зөөллөх ач тустай байдаг байна. 5-6 ширхэг аспириныг нунтаглаж, дээр нь нэг цайны халбага нимбэгийн шүүс хийж холино. Зуурмагийг эврэндээ түрхэж гадуур нь уутаар ороогоорой. 10 минут байлгасны дараа уушгин чулуугаар үрнэ.

7. Чийгшүүлэх

Эврийг арилгах болон хөл эвэршихээс сэргийлэхийн тулд хөлийн гэмтсэн арьсыг чийгшүүлэх хэрэгтэй. Чийгшүүлэгчийн найрлаганд салицилийн хүчил, аммонийн лактат эсвэл шээсний хүчил байдаг учир энэ асуудалд эерэг нөлөө үзүүлнэ.

8. Зориулалтын оймс өмсөх

Хөлөө эвэршихээс сэргийлэхийн тулд зориулалтын оймс болон гутал /хөлд эвтэйхэн материалтай/ өмсөх хэрэгтэй.

9. Цагаан цуу

Савангаар хөлөө угаахыг хүсэхгүй байвал ванны алчуурт цагаан цуунаас дусааж хөлөө угааж болно. Маргааш өглөө гэхэд итгэхийн аргагүй үр дүн гарсан байхыг нь харна.

Ингээд хөлийн эврэнд баяртай гэж хэлэх цаг боллоо. Хөлийн эврээс салахад эдгээр аргууд танд заавал тус хүргэх болно.

11
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *