Их хотын төв дэх аварга том нүхнүүд [41 зураг]

0

Их хотын төв дэх аварга том нүхнүүд [41 зураг]


Хүн зон хөлхөж, машин тэрэг сүлжилдсэн их хотын амьдрал эгэл жирийнээр үргэлжилсээр. Гэхдээ их хотын хүн ардын хэвийн амьдралыг үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бусниулдаг дайн дажин гэх мэт олон хүчин зүйлс байдаг. Хүн төрөлхтний тайван амьдралыг үймүүлдэг олон хүчин зүйлсийн нэг болох хамгийн давагдашгүй хүчин зүйл нь цаг агаарын гамшигт үзэгдэл байдаг. Хүчтэй аадар бороо, салхи шуурга, газар хөдлөлт, үер усны гамшиг, газар хөдлөлт, солир гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл болон бусад зүйлсээс болж их хотын дунд үүссэн аварга том нүхнүүдийн зургийг энд нийтэллээ.Гватемал дахь аварга том нүх. Гэнэтхэн бий болсон энэ нүхэнд гурван хүн сураггүй алга болсон юм. (REUTERS / Stringer)

Италийн өмнөд хэсгийн Галлиполи хотын зам дээр үүссэн газар доорх системийн нүхэнд унасан машинууд. Хэдийгээр энд машин унасан ч хэн ч гэмтэж бэртээгүй юм. (REUTERS / Fabio Serino)

Хятадын Нанчанг дахь замын сүйдсэн хэсэг дээр сонирхогчид цугларсан байна. Энд хэн ч гэмтэж бэртээгүй. (REUTERS / China Daily)

Перугийн өмнөд хэсэгт, Боливтой хил залгаа оршдог Карангас хотод солирын цохилтоор үүссэн нүх. Энэ өдөр тус газрын ойролцоо амьдардаг фермерүүдэд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан гэнэ. (REUTERS / Miguel Carrasco / La Razon)

Сан Себастианы зам дээр шуурганы дараагаар үүссэн нүхний ойролцоо сэтгүүлчид ажиллаж байна. (REUTERS / Vincent West)

Гватемалд борооны улмаас үүссэн аварга нүх. (REUTERS / Rodrigo Arias)

Гватемалд үүссэн аварга нүхийг агаараас харахад. (REUTERS / Casa Presidencial / Handout)

Гватемалын аварга нүх. (REUTERS / Daniel LeClair)

Хятадын Ниншиа хотын бага сургуулийн ойролцоо үүссэн аварга нүх. 2010 оны 1-р сард үүссэнээсээ хойш энэ нүхний хэмжээ өссөөр байгаа ба өдгөө 150 метр өргөн, 50 метр гүнтэй байгаа юм. Юуны учир үүссэн нь тодорхойгүй байгаа энэ нүх 20 айлын гэрийг сүйдэлж орхисон ч азаар хэн ч гэмтэж бэртээгүй юм. (REUTERS / Stringer)

Францын Лес Арксын төвд хүчтэй борооны дараа үүссэн нүх. (REUTERS / Sebastien Nogier)

Афганистаны Косров Софла тосгонд Америкчуудын бөмбөгдөлтөөс үүссэн нүхнүүд. АНУ-ын арми энэ тосгоныг хоргодох газар байсан гэж үзсэн бөгөөд Талибанчууд энэ тосгоныг сөнөөхөөр шийдсэн байжээ. (REUTERS / Bob Strong)

Триполийн Баб аль-Азизиа дахь энэ нүхийг Ливийн засгийн газар агаарын дайралтын улмаас үүссэн гэж үзэж байгаа юм. (REUTERS / Louafi Larbi)

Чанчунг дахь гүүр яг голдоо нүх үүсэн нурсны улмаас ачааны машин унаж, хоёр зорчигч бэртжээ. (REUTERS / China Daily)

Ханжоу дахь гүүрний нурсан хэсгийг сэргээн засахаар ажиллаж байгаа ажилчид. Яг нуралтын мөчид гүүрэн дээр явж байсан ачааны машин нүхээр унасан ч жолооч нь багахан зэргийн гэмтэлтэйгээр кабинаасаа үсрэн гарч чадсан байна. (REUTERS / China Daily)

Хайдерабадад үерийн улмаас үүссэн нүх.

Лисбоны гудамжинд гэнэт бий болсон нүхэнд унасан автобус. Тухайн үед автобус зам дээр зогсож байсан бөгөөд азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй юм. (REUTERS / Jose Manuel Ribeiro)

Шанши муж болон Хебей хотын хооронд нь холбосон хурдны замын нурсан хэсэг. 100 метрийн урттай, 10 метрийн өргөнтэй энэ нүхний үүссэн шалтгаан тодорхойгүй байгаа ба хэн ч гэмтэж бэртээгүй байна. (CHINA OUT REUTERS / China Daily)

Палестины Газа хотод Израйлийн агаарын бөмбөгдөлтийн дараа үүссэн нүхийг Палестинчууд харж байна. (REUTERS / Ibraheem Abu Mustafa)

Нахтерштедт суурин дахь гэмтэж сүйдсэн зам болон нурсан барилгын агаараас авсан зураг. Энэхүү нүх үүссэний улмаас гурван хүн амиа алдсан юм. (REUTERS / Handout / Gemeindeverwaltung Nachterstedt)

Хефе хотын замын уулзвар үүссэн нүхэнд цагдаа нар нарийвчилсан үзлэг хийж байна. Энэ нүхэнд хэдэн такси, мотоциклууд унажээ. (REUTERS / China Daily)

Йорданы Бедуин омгийн малчин Сөнөсөн тэнгисийн өмнөд эрэгт гарсан нүхний дэргэд малаа хариулж байна. Эрдэмтэд Сөнөсөн тэнгис аажмаар ширгэсээр байгаа ба 50 жилийн дараа гэхэд тэнгис үгүй болно хэмээн анхааруулж байгаа юм. (REUTERS / Ali Jarekji)

Афганистаны Калекдад Хан тосгонд дэлбэрэлтийн улмаас үүссэн нүхний дэргэдүүр явж байгаа Америк цэрэг. (REUTERS / Tim Wimborne)

Хятадын Ши Ань дахь хурдны замын нурсан хэсгийг ажилчид засварлаж байна. 6 м гүн, 15 м урт, 10 м өргөн энэ нүх үүсэхэд хэн ч гэмтэж бэртээгүй юм. (REUTERS / China Daily)

Готенбургийн ойролцоо, Лэндветтер нуурын дэргэд, 549-р замын нурсан хэсгийн дэргэд аврах албаныхан зогсож байна. (REUTERS / Bjorn Larsson Rosvall / SCANPIX SWEDEN)

Сан Диегогийн 15-р хурдны замын хэсэг нурсан нь аадар бороонд гэмтсэн дамжуулах хоолойн дэлбэрэлтээс болсон байна.

Кастелдефелс хотод орсон хүчтэй борооноос болж үүссэн нүхэнд унасан машины дэргэдүүр Испани иргэд явж байна. (REUTERS / Gustau Nacarino)

Рио де Жанейрод үерийн усаар дүүрсэн нүхэнд унасан машиныг гаргаж авахаар аврагчид ажиллаж байна. Машинд сууж явсан зорчигчид цонхоор гарч чаджээ. (REUTERS / Bruno Domingos)

Энэтхэгт газар хөдлөлтийн дараагаас үүссэн том нүх.

Сан Валлей руу явах зам дээр хүчтэй борооны улмаас үүссэн нүхийг Лос Анжелес хотын захиргааны ажилтнууд харж байна. (REUTERS / Gene Blevins)

Гуанжоугийн хурдны замын нурсан хэсэгт унасан машиныг гаргаж авахаар ажиллаж байгаа ажилчид. (REUTERS / China Daily)

Бээжин дэх замын нурсан хэсэг. (REUTERS / Stringer)

Сиднейн хамгийн өндөр үнэтэй газруудын нэг Беллю Хиллд үүссэн 25 метр нүх үүсэхэд азаар хэн ч гэмтэж бэртээгүй юм. (REUTERS / Daniel Munoz)

Канарийн арлын Пало Бланко суурингийн ойролцоох замын нурсан хэсгийн дэргэдүүр алхаж яваа эмэгтэй. (REUTERS / Santiago Ferrero)

Германы Шмалкалден хотод өглөө эрт үүссэнтом нүхний ерөнхий зураглал. (REUTERS / Alex Domanski)

Каракасын нэгэн дүүрэгт гарсан нүхэнд унаж байгаа анхаарал болгоомжгүй нохой. (REUTERS / Carlos Garcia Rawlins)

Каракасын ойролцоох Миранда муж дахь де Гран Марикал Аюукучо хурдны замын гэмтэж нурсан хэсгийн агаарын зураглал. (REUTERS / Miranda Government / Handout)

Брисбанд үерийн дараа үүссэн нүхийг харж байгаа оршин суугчид. (REUTERS / Alicia Morrison)

Тайланд болон Камбожийн хил дээр орших Си Са Кет тосгонд гар бөмбөгний дэлбэрэлтээс үүссэн нүх. (REUTERS / Stringer)

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/09 at 16:49

    хөөх яг юунаас болсон тухай дэлгэрэнгүй байвал

  2. tmra

    2012/06/09 at 17:16

    ehnii nuh ni yamr aimr gun yum be hachin yumaa

  3. AzureuS

    2012/06/09 at 18:13

    балайн

  4. xoosh

    2012/06/09 at 18:40

    sonin ain ter hotooon dund bga tom nvx odoo yu be
    sda

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/06/09 at 20:09

    svrtei ain

  6. G-Miner

    2012/06/10 at 17:01

    avangers kino hiigdegu bsn bol hulk ingehgui bsim :|

  7. Зочин

    2012/06/10 at 17:24

    sonin zvil ih bhiin

  8. Зочин

    2012/06/10 at 19:29

    estoi baigaliin aranshin gj vvniig l xekex bx bid xezee ch tvvniig taawarlaj uridchilan xarj chadaxgvi gdg ni vvnees xaragdaj bna

  9. StoRm-mN

    2012/06/10 at 21:59

    sonin2 :-d

  10. StoRm-mN

    2012/06/10 at 21:59

    sonin2 :-d

  11. Зочин

    2012/06/12 at 12:58

    zarim n gazar dooguurx nvxen garts martsnaas n vvsee bailgvi dee.

  12. Зочин

    2012/06/12 at 13:04

    yaay eostoi aimshigtai yumaa.manai mgld iim yum garwal hetsvv l haragdhiim bndaa

  13. Aniraa_97

    2012/06/12 at 18:52

    sonin sodon uzegdel ih boloh umaa

  14. Зочин

    2012/06/12 at 19:24

    hyataduudaar zamaa bariulaad baival mongold ch iim nuh uuseh baihdaa brrrrrrrrr

  15. samzai

    2012/06/14 at 13:10

    zarim ni sonin yumaa. dugui helbertei aimar gunzgii nuh genet uusne gj baihu?

  16. Зочин

    2012/12/12 at 19:34

    dugui helbetei nvhnvdn sonin yuma hvn law chadahgvi iim nvh uhaj teheer yagaad vsen yum bol hachinl yum

  17. Зочин

    2012/12/12 at 19:35

    sonin yum bna da genet dugui helbertei nvh garsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *