EURO 2012 Opening Ceremony 08.06.2012

0

EURO 2012 Opening Ceremony 08.06.2012


Өчигдөр буюу 2012 оны 6-р сарын 8-ны өдөр Польш улсын нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн спортын ертөнц дэх нэгэн том үйл явдлын нээлт болсон билээ. 1960 оноос хойш дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн UEFA Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 14 дэх тэмцээний нээлт өчигдөр сүр жавхлантайгаар хийгдсэн нь энэ юм. Төв болон Зүүн Европын газар нутагт анх удаа зохиогдож байгаа гэдгээрээ ихээхэн ач холбогдолтойд тооцогдож байгаа энэхүү тэмцээний нээлтийн бичлэгийг хөл бөмбөгийн спортод хайртай хэн бүхэнд зориулж байна.“Creating History Together” гэсэн уриа бүхий энэхүү тэмцээнээр Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Европын шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, нэг сарын турш Польш, Украйнь улсын найман хотод өрсөлдөн тивийн аваргаа тодруулах юм. Хөл бөмбөгийн Европ тивийн аваргаас гадна Дэлхийн аварга Итали, ХБНГУ, Англи, Франц, Испани улсын шигшээ багууд оролцож байгаа нь Европын аваргын урьд өмнөх тэмцээнүүдээс хамгийн өндөр чансаатай тэмцээн болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 2010 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Испани, Голланд, Германы шалгарсан багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнд оролцож байгаа нь Хөл бөмбөгийн ДАШТ-тэй дүйцэхүйц өндөр нэр хүндтэй тэмцээн гэдгийн илэрхийлэл болж байгаа билээ.

Татаж авах

Монгол сервер

[ File.mn ] [ Share.XopoM ] [404 MB]
[hr]Гадаад сервер

[ BayFiles ] [ Badongo ] [ JumboFiles ] [ RapidShare ] [404 MB]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/09 at 13:33

    вүүхүү лайтай одоо бид унтахаа байлаа :))

  2. Зочин

    2012/06/09 at 14:10

    wow лайтай одоо унтку2

  3. bold_urnukh

    2012/06/09 at 14:11

    дэлхийн аваргаас өөрцгүй

  4. hangal_kola

    2012/06/09 at 14:42

    nice2

  5. TheLibertines

    2012/06/10 at 18:35

    like

  6. StoRm-mN

    2012/06/10 at 21:56

    like

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *