Ихэнх хүмүүс энэ зүйлийг хэрэггүй гэж бодоод хаячихдаг. Харин нэгэн танил маань надад юунд ашиглаж болох талаар хэлсэн юм…

3

Эдгээр хачирхалтай уутнуудыг цахиур гель гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн шинэ гутал, цүнх, зарим нэг хувцасны хайрцагт байдаг. Савласан бараа бүтээгдэхүүнийг чийглэг орчноос хамгаалж, хуурай чигээр нь хадгалах үүрэгтэй жижигхэн тунгалаг үрэлнүүд юм.

Гэвч шүдний оо болон кофены нэгэн адилаар энэ жижиг ууттай зүйлийг таны бодож байгаагаас өөр олон зүйлд ашиглаж болно.

1. Гар утас хатаах

Гар утасны жижиг нүх болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд орсон усыг богино хугацаанд хатаахын тулд гар утсыг зураг дээрх байдлаар уутанд 3-5 ширхэг цахиурын гельтэй хамт хийж, уутны амсрыг сайтар боож 24 цаг байлгана.

 

2. Гоёл чимэглэлийг өнгөлөг, гэрэлтсэн болгох

Гоёл чимэглэлээ хадгалдаг хайрцаг руу цахиурын уутнаас хэдэн ширхэгийг хийснээр таны гоёл чимэглэлийг чийглэг орчноос хамгаална.

Чийглэг орчин гоёл чимэглэлийн өнгийг алдагдуулж, үзэмжийг нь сэвтүүлдэг байна. Үр дүнд нь та гоёл чимэглэлээ өнгө оруулах хэрэгтэй болно.

Хэдэн ширхэг цахиурын гелийг гоёл чимэглэлийн хайрцгийн ёроолд тавих хэрэгтэй.

 

3. Заалны цүнхний эвгүй үнэрийг дарах

Чийглэг орчинд амьдардаг бактериас таагүй үнэр гардаг. Тэгэхээр та чийглэг орчныг үгүй болгож байж л эвгүй үнэрийг арилгана.

Нэг эсвэл хоёр ширхэг цахиурын гелийг цүнхэндээ хийж, мартсан юм шиг буцааж авах хэрэггүй. Цаг хугацааны эрхээр чийглэг байдлыг арилгах болно. Мөн хувцасны шүүгээн дэх эвгүй үнэрийг ч энэ аргаар арилгах боломжтой.

 

4. Чухал бичиг цаас гэмтэхээс сэргийлэх

Чийглэг орчин цаасыг гэмтээж, чухал бичиг баримт болон фото зургийг чанаргүй болгодог.

Бичиг баримтыг аюулгүй байлгахын тулд хавтас болон хайрцгуудын дунд цахиурын гель хийгээрэй, тэр тусмаа шүүгээнд хийж удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол энэ арга яг тохирно.

Мөн аудио болон видео файлуудыг ч энэ аргаар хадгалж болно.

 

5. Эмийн чанарыг хангах

Цахиурын гелийн тусламжтай эм рүү ус орохоос хамгаалах болгоомжтой. Хэрэв аяллаар явах үедээ эм авч явах гэж байгаа бол энэ аргыг хэрэглээрэй гэж зөвлөе.

 

6. Гэрийн эвгүй үнэрийг арилгах

Гэрийн эвгүй үнэрийг арилгахын тулд цахиурын гелийг задлах хэрэгтэй.

Нэг эсвэл хоёр ширхэг цахиурын гель /хэмжээнээс нь хамаараад хэд ч байсан болно/-ийг урж, жижиг хэмжээтэй саванд хийнэ.

Дээр нь нэг эсвэл хоёр дусал сайхан үнэртэй дурын тосыг хийж гэртээ тавина.

Болгоомжтой байгаарай: энэ үйрмэг арьсыг үрэвсүүлж мэдэх тул болж өгвөл цахиурын гелийг задлахдаа үйрмэгт гараараа битгий хүрээрэй.

Бас хүүхэд болон амьтнаас уг үнэр арилгагчийг хол байлгах хэрэгтэйг бүү мартаарай.

 

7. Шүүгээний эвгүй үнэрийг арилгах

Цөөн хэдэн ширхэг цахиурын гель угаалгүй удсан хувцаснаас болж шүүгээнээс үнэртэх эвгүй үнэрийг арилгах боломжтой. Мөн улирлын чанартай буюу сүүлийн 6 сарын хугацаанд өмсөөгүй, шүүгээнд байлгасан хувцаснаас гарах эвгүй үнэрээс салахад тусална.

Эвхэж тавьсан хувцаснуудын завсар эсвэл шүүгээний ард цахиурын гелийг тавина. Ингэснээр хувцас болон ор дэрний даавууг чийглэг болохоос сэргийлнэ.

63
БахархмаарБахархмаар
38
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/15 at 21:57

    Gangaa Ch

  2. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/15 at 21:57

    Ч. Санчирмаа

  3. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/15 at 21:57

    Lkhagvasuren Ch

  4. Amarbat Batsaikhan

    Amarbat Batsaikhan

    2019/01/15 at 22:04

    ???

  5. Н. Мийгаа

    Н. Мийгаа

    2019/01/16 at 11:59

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *