Дэлхийн бүх баялгийг хүн болгонд адил хэмжээгээр хувааж өгвөл ийм зүйл болно

0

Манай дэлхий – хамгийн гоё, сэтгэл булаам газар, бас 7,5 тэрбум орчим хүний гэр гэж байгаа. Харамсалтай нь хүн төрөлхтний нийгмийн гарал үүсэл адилгүй. Энэ дэлхийн бүх баялаг болон хүний бүтээсэн баялгийг бид адил хэмжээгээр эзэмшдэг байсан бол ямар дүр зураг гарах бол?

Дэлхийн маш сонирхолтой статистиктай танилцахыг урьж байна, бид бүгд адил түвшинд байх тийм л дүр зураг энд харагдана.

1. Газар шороо

  • Хуурай газрын нийт талбай – 148 429 000 кв. км.
  • Нэг хүнд ойролцоогоор 19,790 кв. м талбай ногдоно.
  • Монакогийн хүн амын нягтшил – 18 679 хүнд 1 кв.км, дэлхийн хамгийн том улс болох Оросын хүн амын нягтшил – 8,56 хүнд 1 кв.км.

 

2. Цэвэр ус

  • Дэлхийн усны нөөц 1 386 сая куб. км, үүний 3% нь цэнгэг ус, ихэнх хэсэг нь мөс болон газрын гүнд оршино.
  • Энэ бүх усны дөнгөж 0,649% нь л ундны усны шаардлага хангасан, энэ нь нэг хүнд 120 тэрбум литр ус болно.
  • Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хурдацтай хөгжил, бохирдол, ууршилт зэрэг хүчин зүйлийг мартаж болохгүй. Тиймээс усаа ухамсартайгаар хэрэглээрэй.

 

3. Төмөр зам

  • Дэлхийн төмөр замын нийт урт 1 370 782 км.
  • Нэг хүнд 18 см орчим төмөр зам ноогдоно.
  • Дэлхийн хүн ам нэгэн зэрэг төмөр зам дээрээ зогсож чадахгүй.

 

4. Газрын тос

  • 2016 онд дэлхийн газрын тосны нөөцийг 1 707 тэрбум баррель гэж тооцоолсон.
  • Нэг хүнд ойролцоогоор 36 мянган литр.
  • Өнөөгийн газрын тосны хэрэглээгээр (өдөрт нэг хүн 2 литр) тооцвол дахин 50 жил ашиглах нөөцтэй.

 

5. Ноос

  • Жилд ойролцоогоор 1 160 сая кг ноос боловсруулдаг
  • Нэг хүнд ойролцоогоор 155 грамм ноос оногдож байна. Дөнгөж хэдхэн грамм.

 

6. Цаас

  • Цаас, картоны үйлдвэрлэл жилд 406,5 сая тонн.
  • Нэг хүнд 54 кг орчим!
  • Энэ хэмжээний цаасаар хүн жилд нэг удаа гэрийн номын сангаа хэдэн боть номоор дүүргэж болно.

 

7. Ой мод

  • Дэлхийн ойн модны талбай 2016 онд 3 999 сая га. Гэж тоологдсон.
  • Нэг хүнд 5 300 кв.м талбай ой оногдоно.
  • Дээд дурдсан цаасны үйлдвэрлэл, ойн түймэр зэргийг эс тооцвол шүү дээ. Ой гэдэг нандин зүйл.

 

8. Кофе

  • 2016 онд кофе экспортлогч орнууд нийт 9 232 140 000 кг кофе боловсруулсан байна.
  • Нэг хүнд ойролцоогоор 1,23 кг ногдоно. Кофе дурлагчдад маш бага тоо.

 

9. Coca-Cola

  • 2016 онд 155 сая литр Coca-Cola, Diet Coke болон Coke Zero үйлдвэрлэжээ.
  • Нэг хүнд их ч үгүй бага ч үгүй 20 литр ундаа гэсэн үг.
  • Дэлхий дээр өөр хичнээн ч хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг юм бүү мэд.

 

10. Саван

  • Жилд 4 535 923 700 кг саван үйлдвэрлэгддэг.
  • Нэг хүнд 605 грамм саван.
  • Гараа тогтмол угааснаар жилд 1,4 сая үхлээс зайлсхийж болно. Тиймээс ариун цэврийг сайтар сахиж бай, хөөсрөх саван мандтугай.

 

11. Гадил

  • Жилд ойролцоогоор 103 сая гадил ургана.
  • Нэг хүнд ойролцоогоор 14 кг гадил ногдож байгаа юм. Гэхдээ энэ хэмжээний ихэнх хувийг хөгжиж буй орныхон иддэг.

 

12. Алт

  • Алт олборлогчид түүхэн хугацаандаа нийт 187 200 тонн алт олборложээ.
  • Нэг хүнд 25 грамм.
  • Та гэрт байгаа алт үнэт эдлэлээ жигнэж үзэхээр шийдсэн үү?

 

13. Донорын цус

  • Жилд дэлхий даяар ойролцоогоор 112,5 сая доз (450 мл) цус донорт өгдөг, ойролцоогоор 50 625 мянган литр цус гэж ойлгоно.
  • Хүн тус бүрт 6,75 мл цус ногдох ажээ. Энэ бол маш бага тоо, өнөө цагт донорын цус нэн шаардлагатай байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй.

 

14. Гялгар уут

  • Хүмүүс жилд 5 трлн гялгар уут үйлдвэрлэдэг
  • Нэг хүнд ойролцоогоор 700 уут гэсэн үг.
  • Эдгээр уутыг хэдхэн минут л ашиглана, харин байгаль орчин, ан амьтанд үзүүлэх сөрөг нөлөө нь хэдэн зуун жилээр үргэлжилнэ. Гялгар уут – байгальд уусдаггүй учраас өнөөгийн томоохон асуудал болоод байгаа, тиймээс олон улс орон гялгар уутны хэрэглээнээс татгалзаж эхлээд байна.

 

15. Шар айраг

  • 2016 оны дэлхийн шар айрагны үйлдвэрлэл 190,92 сая килолитр хүрсэн.
  • Нэг хүнд 25 гаруй литр шар айраг ноогдож байгаа юм.
  • Зарим нэг хүмүүс багасгасан тооцоо байна гэх болов уу. Зарим нэг улс орны иргэд өөр төрлийн ундааг эрхэмлэдэг болохыг тооцож үзэх хэрэгтэй байх.

 

16. McDonald’s-ын бургер

  • Америкийн томоохон компани болох McDonald’s секунд тутамд 75 орчим бургер хийдэг. Энэ нь жилдээ 2 365 200 000 бургер хийж байна гэсэн үг.
  • Нэг хүнд ойролцоогоор дөнгөж 1/3 бургер л ноогдоно.
  • Санаагаар унах зүйлгүй – McDonald’s-д туслахаар өөр бусад компаниуд ханцуй шамлан ажиллаж байгааг бодолцох хэрэгтэй. Ингээд л тоон үзүүлэлт сансарт нисэж өгнө.

 

17. Сансрын хог

  • Өнөө цагт эрдэмтэд хэдэн зуун мянган сансрын хог ажиглаж байна, нийт жин нь 7 500 тонн.
  • Нэг хүнд 1 грамм сансрын хог ноогдоно.

 

18. Тамхи

  • Жилд ойролцоогоор 5,8 трлн тамхи татдаг
  • Нэг хүнд 773 тамхи гэж тооцно. Энэ тоо аймшиг төрүүлж байгаа бол тамхинаас болж хэдэн сая хүн үхэж байгаа баримт бүр ч аймшиг төрүүлнэ.

 

19. Сүү

  • Дэлхийн сүүний үйлдвэрлэл 826 сая тонн.
  • Нэг хүнд ойролцоогоор 110 литр сүү ноогдоно.

 

20. Муур

  • Муур гэрийн тэжээвэр амьтдаас хамгийн түгээмэл нь, гэхдээ дэлхийн нийт муурны тоо 600 саяар тоологддог, нэг хүнд дөнгөж 0,08 муур
38
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/11/02 at 11:16

    thnks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *