Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ

0

Та хүний тархинд галактик дахь оддын тооноос ч олон тооны мэдрэлийн эсүүд байдаг гэдгийг мэдэх үү? Эсвэл өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь агуу их эзэн Чингис хааны удам угсаа байдаг тухай сонсож байсан уу? Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр санаанд оромгүй, итгэхэд хэцүү олон сонин зүйлс байдаг ба энэхүү нийтлэл маань сонирхол татам баримтуудаас үзэгч та бүхний өмнө дэлгэж байгаа юм.

1. Хүний нүд маш мэдрэмтгий. Хэрвээ дэлхий хавтгай хэлбэртэй байсан бол бид харанхуйд 32 км-ийн алсад байгаа лааны гэрлийг харж чадах байсан. Хүний энгийн нүдэнд харагддаг хамгийн алсын обьект бол Андромед галактик бөгөөд энэ нь дэлхийгээс 2,6 сая гэрлийн жилийн зайд оршдог.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 1
2. Хэрвээ бүх хүний атомын хоосон зайг авчихвал бүх хүн төрөлхтөн ердөө ганцхан ширхэг элсэн чихрийн ширхэгтэй тэнцэхүйц хэмжээнд очно. Учир нь хүний биеийн атомын 99.9999999999999% нь хоосон зай байдаг. Онолын хувьд энэ хоосон зайг авчихвал хүн төрөлхтөн ширхэгхэн элсэн чихэрний хэмжээтэй тэнцэх аж.

3. Аляск бол АНУ-ын хамгийн хойд, хамгийн зүүн, хамгийн баруун талд оршдог муж юм.

4. Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа аж.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 2
5. Хэрвээ 1 центийн зоосыг дэлхийтэй тэнцэх хэмжээтэй гэж үзвэл атом нь 1 центийн зоосны хэмжээтэй.

6. 2014 онд хүн төрөлхтөн 880 тэрбум зураг авсны ихэнх нь өөрийнхөө зургийг авсан зураг аж.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 3
7. Хүний биеийн судасны нийт урт нь дэлхийг 12 удаа бүтэн ороох хэмжээний урттай тэнцэнэ.

8. Дэлхийн бүх далайн эргийн элсний ширхэгнээс илүү олон тооны одод ертөнцөд байдаг.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 4
9. Антарктик бол дэлхийн хамгийн том цөл юм. Хэдийгээр Антарктик нь цөл газар биш боловч энд жилдээ 10 см хүрэхгүй хэмжээний хур тунадас унадаг.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 5
10. Рубикын шооны бүх боломжуудын нэгдлийг цуваа болговол 17 сая орчим удаа наранд хүрч чадна.

11. Хэрвээ өрөөнд 57 хүн байвал тэдний дунд нэг өдөр төрсөн хүний тоо хоёр байх магадлал 99 хувьтай байна. Харин ахиад 13 хүн нэмчихвэл энэ магадлал 99,99 хувиар өснө.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 6
12. Хүний хүйс бол ширэнгэн ой л гэсэн үг. Бидний хэвлийд орших энэ жижигхэн нүхэнд ширэнгэн ойн экосистемтэй тэнцэхүйц хэмжээний амьд биет оршдог. Эрдэмтэд энд 2368 төрлийн бактери байгааг илрүүлснээс 1458 нь шинжлэх ухаанд танигдаагүй бактери аж.

13. Дэлхий дээрх шоргоолжны тоо нийт хүн төрөлхтний тоотой тэнцэнэ.

14. Хүний ДНК-гийн 50 хувь нь гадил жимснийхтэй адил.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 7
15. Ангараг гаригийн гадаргыг судалсан судалгааны цар хүрээ далайн ёроолыг судалснаас илүү их.

16. Хүний хуруу маш мэдрэмтгий. Хэрвээ хүний хуруу дэлхийн хэмжээтэй байсан бол байшин болон машиныг ялгаж чадна.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 8
17. Дэлхийн хүчилтөрөгчийн 50 хувийг планктонууд бий болгодог. Мод болон ургамлын фитопланктонууд нь гэрлийг энерги болгон хувиргах фотосинтез ашигладаг.

18. Орос улсын газар нутгийн хэмжээ Дэлхий ван гаригаас том.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 9
19. Өдөр бүр YouTube сайтаас нийтдээ 16 жилийн урттай видео татагддаг. Сар бүр 6 тэрбум цагийн бичлэг тавигддаг.

20. Далайн хамгийн гүн цэгт Эверест уулыг тавибал уулын оргилд хүрэхийн тулд далайн усанд 1,6 км шумбах хэрэгтэй болно. Номхон далайн гүнд 11 орчим км-ын гүнд орших Мариана хөндий нь далайн хамгийн нууцлаг бодгалиудын өлгий юм.
Өнөөдөр амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам угсаа гэнэ 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Erdene Natsagdorj

    Erdene Natsagdorj

    2014/06/19 at 19:25

  2. Erdene Natsagdorj

    Erdene Natsagdorj

    2014/06/19 at 19:25

  3. Зочин

    2014/06/19 at 23:58

    үнэхээр сонирхолтой мэдээллүүд байна, ялангуяа дэлхийн элсний ширхэгээс их тооны од сансарт байдаг гэхээр сансар огторгуй ямар хязгааргүй том орон зай вэ гэж бодогдлоо. нэг од чинь нэг гариг гэсэн үг биз дээ?

  4. Зочинdada

    2014/07/15 at 11:48

    neg od chini neg nar gej helj bolno bzdee? ter nariig toiroood ochnoon garags bdag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *