Өдөр бүр бидний хөл 900 мл хөлс ялгаруулдаг бөгөөд хөлд ойролцоогоор 250,000 гаруй хөлсний булчирхай байдаг! Энэ хөлс бактертай нийлж, хөлөн дээр амьдардаг буюу үр дүнд нь таагүй үнэр (шивэр) гардаг. Хөлөө угаах болон арьсыг нь гуужуулснаар дан ганц таагүй үнэрийг арилгахаас гадна цус, хөлийн хумс болон үе мөчинд хүртэл ач тустай байдаг байна.
Бид та бүхэнд хөлөө угаахын ач тусын талаар хүргэхээр бэлтгэлээ. Хөлөө угаах нь бидний бодож байснаас ч илүү чухал зүйл болохыг та ойлгох болно. Чухам яагаад гэдгийг хамтдаа мэдэж авцгаая!
Хөлөө угаах нь таагүй үнэрийг арилгана
Хөлөө тогтмол, зөв угаах нь өдрийн турш хуримтлагдсан бохирдол, үхэжсэн арьсны эсүүд болон хөлсийг арилгахад тусална. Зүгээр усаар угаах хангалтгүй бөгөөд эс бөгөөс дээрх зүйлс бүрэн арилахгүй. Эдгээрээс болж хөлнөөс таагүй үнэр гарах, амархан халдвар авч цааш тархах эрсдэлтэй байдаг.
Хөлийнхөө арьсыг гуужуулах нь халдвар авахаас сэргийлнэ
Бидний хөл биеийн бусад хэсгүүд шиг халдварт мэдрэмтгий байдаг бөгөөд хөлийг бүрхсэн бактериас болж олон төрлийн үрэвсэл үүсдэг. Хөлдөө скраб хийснээр шаардлагагүй арьсны давхаргуудыг микробын хамт гуужуулж, мөөгөнцөр, үү, яс ургалт, эвэр болон цэврүү үүсэхээс сэргийлнэ. Энэ арга таны хөлийг нөхөн сэргээх супер үйлчилгээтэй.
Үе мөч өвдөх эрсдэлийг бууруулна
Хөлөн дээрх хүнд арьс болон өвдөг, ташаа, нурууны асуудлууд хоорондоо холбоотой байх магадлалтай гэнэ. Шаардлагагүй, үхэжсэн арьсыг хөлнөөсөө арилгахгүй байснаар улам овоорч, зузаан болдог байна. Үр дүнд нь таны алхаанд өөрчлөлт орж, эцэс сүүлд нь үе мөч, өвдөг, нурууны яс болон булчингуудад нөлөөлдөг аж. Эцэстээ та хөдөлгөөн хийх үедээ тааламжгүй мэдрэмжийг мэдрэх магадлалтай болно.
Цусны эргэлтийг сайжруулна
Хөлөө угааж, арьсыг нь гуужуулах үедээ цусны эргэлтийг идэвхжүүлэх сайхан иллэг хийж өгөх хэрэгтэй. Цусны эргэлт муу байх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, өсөж хөгжих шаардлагатай булчингуудыг хязгаарладаг байна. Дээрээс нь булчин өвдөх, хавагнах, сулрах болон тэр ч бүү хэл хөл орчмоор мэдээ алдахад хүргэдэг. Ийм учраас бүлээн усанд хөлөө үрж, зөөлөн нухах нь ихээхэн ач тустай байдаг.
Хөлийн хумсыг арьс руу шигдэж ургахыг зогсооно
Хөлийн хумс буруу ургахад хүргэдэг хэд хэдэн шалтгаанууд бий. Тухайлбал, бариу гутал өмсөх эсвэл хумсаа буруу авах гэх мэт. Гэхдээ хөл хөлрөх болон бохирдох нь мөн энэ таагүй үйл явцыг бий болгодог. Хөл хөлрөх үед хумсны ирмэг дээрх арьс зөөлөрч, үр дүнд нь хумс буруу ургахад нөлөөлдөг аж. Хэрэв арьсанд ямар нэгэн үрэвсэл үүссэн бол, хөлийн хумс шигдэж ургахдаа илүү их өвтгөнө.
Та хөлөө хэр их угаадаг вэ? Та хөлдөө биеийнхээ бусад хэсгүүдийн адилаар анхаарал халамж тавих ёстой гэж боддог уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Odonkhuu Tsedee
2020/02/19 at 21:31
Munkhuils Otgonbayar