Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Гэрийн нөхцөлд хийх боломжтой, ганцхан орцтой жороор нүүрний арьсны нүхжилтийг арилгах арга

Гэрийн нөхцөлд хийх боломжтой, ганцхан орцтой жороор нүүрний арьсны нүхжилтийг арилгах арга

2
0

Тослог арьстай хүмүүсийн нүүрний нүх том байдаг. Өөрсдөө тэр том нүхийг үзэн ядна, аль болох агшаахыг хүсдэг.

Дэлгүүрийн лангуун дээр томорсон нүхийг агшаах эсвэл арьс чангалах үйлчилгээтэй маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зарагддаг. Гэхдээ тэр болгон амласан үр дүнгээ өгөхгүй нь харамсалтай. Сайхан мэдээ гэвэл та өөрөө гэртээ асуудлыг шийдэж болох ажээ.

Таны хийх зүйл гэвэл

Ус болон хүнсний сод

1 хоолны халбага хүнсний содыг хоёр хоолны халбага устай хольж зуурна. Зуурмагийг нүүрэндээ түрхээд хатаана, ойролцоогоор 15 минут гэсэн үг. Маск хатангуут хүйтэвтэр усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Бусад үр дүнтэй аргууд ч бий. Эдгээр арчилгааны сайшаалтай зүйл гэвэл байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүний орцтой. Жорыг танилцуулбал:

 

Өргөст хэмх, нимбэг, ягаан ус

Өргөст хэмхээ цэвэрлээд жижиглэнэ. Дээрээс нь хэдхэн дусал нимбэгийн шүүс, ягаан усаа хийнэ. Даавууны өөдсөнд уусмалаа шингээгээд нүүрэндээ тавина. Хэсэг хугацааны дараа нүүрээ хүйтэвтэр усаар угаана.

 

Өндөгний цагаан болон нимбэгийн шүүс

Хэдхэн дусал нимбэгийн шүүс болон 2 өндөгний цагаанаар нүүрний маск бэлдэж болно. Маскаа тавиад хэдэн минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай. Уг маск нь арьс чангалах, арьсны үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

 

Улаан лоолийн шүүс болон лайм

Багахан улаан лоолийн шүүс дээр 2-4 дусал лаймын шүүс дусаана. Хөвөн бөмбөлөгт уусмалыг шингээж нүүрэндээ түрхэж 15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Лайм болон улаан лоолийн хүчил нь илүүдэл тосыг багасгана. Арьс чангалах, нүх агшаах үйлчилгээтэй.

 

Нимбэг болон ханборгоцойн шүүс

Тал нимбэг аваад шүүсийг нь шахна. Дээрээс нь тал аяга ханборгоцойн шүүс нэмээд сайтар холино. Хөвөн бөмбөлөгт шингээгээд нүүрээ арчаарай. 5 минутын дараа хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Ханборгоцой нь арьс төлжүүлэх, нүх агшаах фермент агуулдаг. Ялангуяа нимбэгийн шүүстэй нэгдэхээр улам ч үр дүнтэй.

Арьсаа сэргээх байгалийн цэвэр гаралтай маск хэрэглэж байгаарай.

5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Jagaa Sumiya

    Jagaa Sumiya

    2017/12/03 at 14:58

    Haanaas uzeh ve

  2. Tungalagtur Majaa

    Tungalagtur Majaa

    2017/12/03 at 20:09

    Худлаа.Ийм аймаар болсон нүүрийг тийм өөгүй болгож чадахгүй нь илэрхий.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…