Зургаа авахуулахдаа үргэлж нэг л байрлалаар даруулдаг 15 одууд. Та үүнийг өмнө нь анзаарч байсан уу?

2

Инстаграм бий болсноос хойш 9 жилийн нүүрийг үзжээ, энэ хугацаанд бид хүссэн хүсээгүй өөрийгөө илэрхийлэх болсон. Оддын тухайд бол тусдаа асуудал болно. Сошиал сүлжээний олон дагагчдаа алдахгүйн тулд бас улаан хивсэн дээгүүр алхах болгондоо сайхан харагдаж байх ёстой. Тэд өөрсдийгөө илүү тодосгож өгөх өнцгөө ч олж чадаж, тэд энэ байрлалдаа ч үнэнч аж. Жишээ нь та Виктория Бэкхэмийг анзаарсан уу – цээжээ жоохон арагшлуулахад бэлхүүс нь нарийхан, хөл нь урт харагддаг юм байна. Үнэхээр тийм байгаа биз?

Оддын чухам хэн нь камерын дурангийн өмнө үргэлж нэг л байрлалаараа зогсдогийг сонирхоцгооё.

Виктория Бекхэм

© Michael Germana/Everett Collection/East News © Kristin Callahan/Everett Collection/East News © Rob Rich/Everett Collection/East News

Виктория Бекхэм Spice Girls-д байхдаа намхан нь байгаагүй, тэр үеэс л эхлээд их биеэ арагш нь болгож зургаа даруулах зуршил суужээ. Ингэснээр бэлхүүсээ нарийхан харагдуулна (угаасаа ч нарийхан бэлхүүстэй), бас хөлийг нь илүү урт харагдуулна.

 

Майкл Б. Жордан

© Arthur Mola/Invision/AP/East News © Invision/Invision/East News © JRC Photo Library/PictureLux/PictureLux/agefotostock/East News

Майкл Б.Жордан өөрөө ямар шалтгааны улмаас алгаа үрж зургаа авахуулдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч энэ байрлал түүнийг илүү хүчтэй, эршүүд харагдуулдаг байна.

 

Зендая

© Carlos Piaggio/The Grosby Group/EAST NEWS © AFP/EAST NEWS © Gilbert Flores /Broadimage/EAST NEWS

Түүний гоо үзэсгэлэнг хэн ч үгүйсгэхгүй, “үнсэж буй смайл” ч гэрэл зурагны дурангаас хоцрохгүй.

 

Роберт Паттинсон

© PacificCoastNews/EAST NEWS © AFP/EAST NEWS © ANDER GILLENEA/AFP/East News

Роберт Паттинсоны духаараа харах энэ дүр төрх домогт цус сорогчийн дүрийг бүтээх цагаас л эхтэй байсан. Харин тэр хажуу тийшээ бөхийж байгаа байрлал – нээлттэй хэвээр. Жүжигчин залуу биеийнхээ жинг ер нь л баруун хөл дээрээ авдаг байна, магадгүй зүүн хөл нь асуудалтай юм болов уу даа?

 

Бритни Спирс

© Robert Bertoia/Everett Collection/East News © Sheri Determan/WENN.com/East News © Thomas Janssen, Pacificcoastnews/East News

Бритни Спирс маш нууцлаг хүн дээ, гэхдээ л тэр нурууныхаа ард юу нуугаад байдаг юм бол? Ам дүүрэн инээмсэглэл нууцлалын зэрэглэлийг бүр л нэмээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

 

Ванесса Хаженс

© face to face/Reporter/East News © picture alliance/Geisler-Fotop/East News © AFP/East News

Өсвөр насныханд зориулсан киноны баатар маань баяр ёслолоор аальгүйтэж дэггүйтэх нь мэдээж хэрэг, өөрөөр агаарын энэ үнсэлтийг юу гэж тайлбарлах уу? Ванесса гэрэл зураг болгон дээрээ л шүтэн бишрэгчдээ ингэж үнсдэг юм. Өхөөрдөм бас хөөрхөн. Бас сэтгэл гижигдсэн үнсэлт – 100%.

 

Леонардо Ди Каприо

© KCS PRESSE/East News © Gregorio Binuya/Everett Collection/East News © Grosby Group/East News

Леонардо Ди Каприо дурангийн өмнө нэг л байрлалыг үзүүлдэг – хаалттай. Сэтгэл судлаачид түүний энэ байрлалыг хүн сэтгэл зүйн таагүй үедээ гаргадаг төрх гэж дүгнэсэн. Жүжигчнийг ойлгоход нэг их тайлбар хэрэггүй дээ: улаан хивс олон хүнд таалагдаад байдаггүй л болов уу?

 

Леди Гага

© Gregorio Binuya/Everett Collection/East News © ROBYN BECK/AFP/East News © Xavier Collin/Image Press Agency/Mega Agency/East News

Леди Гагаг дуурайцгаая: гараа бэлхүүс дээрээ тавиад, тохойгоо бага зэрэг урагшлуулаад, нэг хөлөө урдаа тавина. Үр дүнд нь нарийхан бэлхүүс, жижиг мөр, урт хөл.

 

Зак Эфрон

© Everett Collection/East News © Thomas Janssen, Pacificcoastnews/East News

Зак Эфрон гэрэл зураг даруулахдаа энгэрээсээ барих дуртай. Жүжигчний гараагаа эхлэхдээ ч тийм байсан, од болсон хойноо ч тийм хэвээрээ л байгаа. Жүжигчин залууг нэг л эрхэмсэг харагдуулах юм.

 

Райан Гослинг

© AFP/East News © Daniele Cifalà / MEGA/Mega Agency/East News © Zou Zheng/Imago Sport and News/East News

Райан Гослинг улаан хивсний ёслолоор өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ: тэр нэг гараа атгаад өмднийхөө халаас руу хийчихдэг, нөгөө гар нь ил. Райан, бид чамайг ойлгож байгаа шүү.

 

Линдси Лохан

© BIGPICTURESPHOTO.COM/EAST NEWS © MARCOCCHI GIULIO/SIPA/EAST NEWS © Everett Collection/East News

Линдси Лохан сошиал сүлжээний хэдэн сая дагагчидаа орхиод удаагүй байна. Тэр үед од бүсгүй нэг гараараа үсээ барьж зургаа даруулдаг байж дээ – толгой нь их хүчтэй өвдөж байгаа мэт.

 

Крис Хемсворт

© Thomas Janssen, Pacificcoastnews/EAST NEWS © AFP/EAST NEWS © IPA PRESS/SIPA/EAST NEWS

Крис Хемсворт яг л Леонардо Ди Каприо шиг улаан хивсний ёслолд дургүй бололтой. Тэрнээс биш австрали хүчтэй залуу юу гэж л хуруугаа имрээд зогсоод байх вэ дээ?

 

Хэлли Берри

© Retna/Photoshot/REPORTER © Ron Wolfson/Courtesy Everett Collection/East News © Priscilla Grant/Everett Collection/East News

Оскарын эзэн Хэлли Берри улаан хивсээр явж өнгөрөхдөө хүн болгон руу гараа даллах эелдэг бүсгүй. Мөн гэрэл зурагчин болгон руу. За за, сайн уу, Хэлли!

 

Пэрис Хилтон

© Everett Collection/East News © Brian To/WENN.com/East News © James Atoa/Everett Collection/East News © LCLA/Broadimage/Broad Image/East News

Эрх танхи Пэрис Хилтон богино даашинз өмсөж урт хөлөөрөө гайхуулалгүй яах вэ. Хэрээслэж тавьсан хөл нь ч түүний дүр төрхийг гутаахгүй.

 

Рианна

© AP/East News © Retna/Photoshot/REPORTER/East News © Pauline Maillet/Starface/East News

Барбадосын дуучин бүсгүйн нэрийн хуудас болсон байрлал – мөрөн дээгүүрээ тачаангуй харах харц. Өөрийгөө яаж илүү тод харуулахаа бүсгүй сайн мэднэ. Ямартай ч чадвар шүү, хүмүүс ээ.

Та ямар байрлалаар зургаа даруулдаг вэ?

25
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *