Нохойнуудын үнэрлэж чаддаг итгэмээргүй 7 зүйл. Зөвхөн үнэрлээд л энэ бүхнийг мэдэж чадна гэдэг зүгээр л гайхамшиг!

2

Үнэрлэх мэдрэхүйг олфактори буюу үнэрлэх эрхтэн гэж нэрлэдэг. Хүмүүсийн үнэрлэх мэдрэхүй тийм ч хүчтэй биш, харин нохойнуудын хамар биднийхээс 10,000 дахин илүү сайн үнэрлэх чадвартай байдаг. Одоо цагт үнэрч нохдыг олон салбарт сургаж байгаа боловч, таны тэжээвэр нохой ч бас тэднээс дутахгүй хүчтэй үнэрлэх чадвараараа амьдралыг чинь хүртэл аварч мэднэ.

Бид бүхэн нохойнуудын чадвар болон шинжлэх ухааныг биширч байна! Өнөөдөр бид нохойнуудын үнэрлэж чаддаг итгэмээргүй 7 зүйлийн талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Мөн төгсгөлд нь бонус болгож, нохой болон хүн хоёрын хоорондын ер бусын харилцааны талаар сонирхолтой мэдээлэл бэлдсэн байгааг бүү алгасаарай. Эцэст нь хэлэхэд, бид энэхүү мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байлаа!

1. Цусан дахь сахарын өөрчлөлт

Судалгаагаар нохойнууд цусан дахь глюкозын хэмжээг үнэрлэж чаддагийг баталсан. Тэд глюкозын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг бидний хөлснөөс үнэрлээд л мэддэг байна. Энэ чадвар чихрийн шижин өвчин туссан эзэнтэй нохойд илүү их байдаг. Судалгаагаар мөн нохойнууд бидний ааш зан хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэрлэж мэддэг болохыг олж илрүүлжээ.

Түүнчлэн “эмч тэжээвэр ноход” таныг буруу арга замаар эсвэл байгалийн жам ёсыг зөрчиж унтах гэхэд хариу үйлдэл үзүүлнэ. Нохойнууд стрессийн шинж тэмдгийг үзүүлж чадах ба эзнийхээ анхаарлыг татахын тулд байдаг чадлаараа хичээдэг байна.

punko_anna / Instagram

 

2. Хорт хавдар

Эрдэмтэд хорт хавдар бидний эсүүдийг хэвийн байдлаас өөрөөр ажиллуулж, улмаар хавдар болоход хүргэдэг гэж тайлбарладаг. Гэмтсэн эсүүд олон төрлийн уургийг боловсруулдаг ба эдгээрийг нохой үнэрлэж чадна. Судалгаагаар нохойнууд уушгины хорт хавдрыг амьсгалын замаар, нойр булчирхай эсвэл давсагны хорт хавдрыг шээсний үнэрээр таньж, илрүүлэх чадвартайг баталжээ. Судалгааг цааш үргэлжлүүлэн хийж байгаа ба нохойнууд бас меланома хорт хавдрын ул мөрийг илрүүлдэг байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.

Орчин цагт та эмнэлэгт үнэрч нохойнууд олон төрлийн хорт хавдар, тэр тусмаа хөхний хорт хавдрыг илрүүлж байгаатай таарах болно. Энэ бол өвчний шинж тэмдгийг эхэн үед нь олж илрүүлэх нэгэн арга хэрэгсэл юм.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Хувь хүн

Бидний ихэнх нь бусад хүмүүс болон нохойнуудыг харагдах байдлаар нь таньж мэддэг бол, нохойнууд үнэрээр нь мэддэг. Нохойн хамарт хүн бүрийн үнэр дахин давтагдашгүй үнэртдэг ба энэ нь яг л хурууны хээтэй ижилхэн. Түүгээр ч зогсохгүй, мэргэжилтнүүд таньдаг хүн эсвэл танил газрыг хэдийгээр үнэр нь үнэртэй ус эсвэл өөр хүмүүсийн үнэртэй холилдсон байсан ч гэсэн таних чадвартай болохыг баталжээ. Үүний зэрэгцээ, сайн сургасан нохойнууд ихрүүдийг хүртэл хооронд нь маш сайн ялгаж таньдаг байна. Энэ чадварыг нь ихэвчлэн цагдаагийн ажилд, яаралтай тусламжийн хүрээнд, алга болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаанд ашигладаг.

joey.the.shihpoo / Instagram

 

4. Татаж унах, багтраа өвчин

Эрдэмтэд нохойнууд багтраа эсвэл татаж унадаг өвчтэй хүнийг өвчнийхөө улмаас ямар нэгэн асуудалд орохоос 45 минутын өмнө урьдчилан мэдэх чадвартайг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл эдгээр тэжээвэр амьтад эрүүл мэндийн нөхцөл байдлыг хүртэл үнэрлэж мэдэх чадвартай гэсэн үг юм. Таны нохой аюулыг сануулах үед, жишээ нь хуцаж анхааруулах болно. Мөн хэрэв та ухаан алдаж унах юм бол таны үслэг найз дэргэд чинь байж, таныг хамгаална.

andrechaussures / Instagram

 

5. Таны түүнд хандаж буй хандлага

Нохойнууд бие биедээ “феромонууд” ашиглаж, мессеж илгээдэг ба үүнийг тэдний шээс, арьс, үс болон ялгадсаас олох боломжтой. Тэгэхээр хэрэв та тэжээвэр амьтантай найзындаа зочилбол, таны нохой үүнийг мэдэх болно! Тэр таныг гэртээ орж ирмэгц үнэрлэж, хэнтэй харилцан үйлчлэлд орсон болохыг мэднэ. Мессеж нь үүлдэр, хэмжээ, эрүүл мэнд болон бусад зүйлсийн талаарх мэдээллийг багтаахаас гадна тэр ч бүү хэл таныг тухайн нохойнд сайхан хандаж “өөрийг нь хуурсан” эсэх талаарх мэдээлэл хүртэл багтдаг байна.

mariam_gochika / Instagram

 

6. Жирэмслэлт

Нохойн хамар биеийн үнэрт багахан өөрчлөлт гарахыг хүртэл андахгүй. Хэрэв жирэмслэх юм бол таны биед ноцтой дааврын өөрчлөлт явагдах ба үүнийг танай тэжээвэр амьтан хүртэл олж мэднэ. Мэргэжилтнүүд нохойнууд жирэмслэлтийн эхэн үеийг бие доторх хөдөлгөөнийг үнэрлэж, олж мэддэг болохыг баталсан байна. Мөн таны ааш зан өмнөхөөсөө өөр болж байгааг ч гэсэн мэдэх боломжтой.

g___rainer / Instagram

 

7. Шуурга эсвэл хуй салхи

Эрт дээр үеэс хойш амьтад байгальтай хүнээс илүү ойр байсаар ирсэн. Орчин цагт ажиглалтын тусламжтайгаар, нохойнууд агаар, цаг уурын өөрчлөлт, тэр ч бүү хэл шуурга эсвэл байгалийн гамшиг зэргийг урьдчилан мэддэг болохыг олж илрүүлсэн. Энэ бол нохойнууд геомагнитын талбай болон чичиргээ зэрэгт хэт мэдрэмтгий байдагтай нь холбоотой учир, тэдний таамаг худлаа байх нь ховор байдаг.

westcreeklabradors / Instagram

 

Бонус: Нохойнууд бидний найз байх ёстой гэдэг нь батлагдсан

Нохойг гэр бүлдээ үрчилж авахад, бид өглөөний алхалтанд ханьтай болох эсвэл байшингаа хамгаалах хамгаалагчтай боллоо гэж ихэнхдээ боддог. Тэгвэл үүний зэрэгцээ эрдэмтэд нохойнууд хүүхдүүдийн хамгийн сайн найз болдгийг баталжээ. Гэр бүлдээ нохой тэжээх нь хүүхдийн нийгмийн идэвхийг илүү хөгжүүлж, бусад хүмүүс болон нохойнуудад сайхан сэтгэлээр хандаж, илүү олон ном уншихад нь нөлөөлдөг байна. Түүнчлэн нохойнууд биднийг жаахан байхад бидэнд багшилдаг гэхэд ч буруудахгүй биз ээ.

© funky1994 / imgur.com

Таны нохой урьд өмнө нь эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудлыг чинь илрүүлж байсан уу? Бидэнтэй нохойныхоо түүхээс хуваалцаарай!

117
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batsaihan Minjee

    Batsaihan Minjee

    2019/08/07 at 10:21

    Goe medeelel oruulsan bn aa

  2. Sarah Sarah Sarah

    Sarah Sarah Sarah

    2019/08/07 at 10:34

    Unen unen hed honog gadagshaa yvaad irehed manai 2 nohoi darj alah duhnu shu dee kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *