Шөнийн цагаар ч идэж болох 9 аюулгүй хүнс

2

Шөнө юм иддэг зуршил нь зарим нэг хүний амьдын там байдаг бол нөгөө хэсэгт нь эцэж дуусашгүй тоглоом тохууны сэдэв болдог байна. Гэхдээ энэ зуршлыг аюулгүй энгийн зүйл болгож болох бөгөөд хиам болон тостой боов чихрээ бяслаг, попкорн зэргээр солих хэрэгтэй.

Энэ удаа шөнө идэхэд танд хор болохгүй хүнсний жагсаалтыг гаргаж байна. Хэрвээ та эрүүл хүнсийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол шөнийн цагт идэж огт болохгүй, хүнд хоол хүнс хэрэглэхээ болих хэрэгтэй ба энэ тухай нийтлэлийн төгсгөлд дурдах болно.

1. Бяслаг

Харвардын эрдэмтэд хэт их идэх нь өлсөхтэй адил тайван унтахад саад болдог гэж үздэг учир шөнийн цагаар хөнгөн зүйл идэхийг зөвлөдөг байна. Жишээ нь хэдэн зүсэм бяслаг идэж болох бөгөөд энэ нь сайхан амт үнэртэй учир амтлах эрхтэнд дохио өгч, ходоод гэдсэнд ч гэсэн хүнд хэцүү хоол болдоггүй байна.

 

2. Йогурт

Хоол судлаач нарын хэлснээр бол грек йогурт нь шөнө юм иддэг хүнд хамгийн сайн таарах бөгөөд уураг ихтэй, өөх тос бараг байхгүй хүнс гэнэ. Ийм йогуртад байх протейн нь цадсан мэт мэдрэмжийг төрүүлдэг, өдрийн цагаар илүү их калори шатаахад тустай юм байна.

 

3. Крекер-жигнэмэг

Энэ нь бидний дуртай тэр жигнэмэг биш харин бүдүүн үрийн гурилаар хийсэн крекерийн тухай яриа юм. Энэ нь таны шөнийн нойр болон биеийн хэлбэрт ямар нэг сөрөг нөлөөгүй байх болно. Бүтцэд нь удаан нүүрс-ус хэмээх бодис байх учир цадсан мэт мэдрэмж нь удаан хадгалагдана.

 

4. Попкорн

Хоол судлалын мэргэжилтэн Эрика Канналл нь шөнө юм идэх дуртай хүмүүсийг попкорныг ямар нэг тос, давсгүйгээр идэхийг зөвлөж байна. Ийм хүнс нь таны биеийн жин, хэлбэрт ямар ч нөлөөгүй юм.

Амт нэмэхийн тулд бага зэрэг хар перец, болон сармисны нунтаг цацаж болно.

 

5.  Өндөг

1 ширхэг чанасан өндөг нь 75 ккал боловч өлсгөлөнг сайн дардаг билээ. Эрик Канналлын үзэж байгаагаар шөнө ингэж хооллох нь өглөө болтол өлссөн мэт мэдрэмж төрүүлэхгүй, хэвлийн тойргийг тань нэмэхгүй байх бас нэг арга юм.

 

6. Ногоо

Хэрвээ та шөнө өлсөж босож ирнэ, ганцхан юм идээд зогсохгүй гэдгээ тодорхой мэдэж байгаа бол оройдоо өөрт зориулсан ямар нэг хоол үлдээх, бэлдэх хэрэгтэй юм. Жишээ нь ногооны салат.

Аль болох ногоон өнгөтэй ногоог сонгох хэрэгтэй: учир нь тэд нарийн бүтэцтэй нүүрс-ус агуулах учир шөнө таныг өлсгөхгүй нойрсуулах болно.

 

7. Шанцайтай алимны нухаш

Эрүүл хоолны мэргэжилтэн Карен Борсари шөнө амттай юм идэх гэдэг хүмүүс шанцайтай алимны нухаш бэлдэхийг зөвлөж байна. Дээр нь хэсэгхэн үзэм нэмж болох юм.

Ийм хүнс нь таны тостой боов, нарийн боов идэх гэсэн хүслийг дарж, таныг сэрээсэн орексиний түвшинг багасгах болно.

 

8. Аяга интоорын шүүс

Жинхэнэ жимсний шүүсний тухай ярьж байгаа юм шүү. Энэ нь нэг их цадсан мэт мэдрэмж төрүүлэхгүй ч судалгаагаар тогтоосноор бол гүн нойр авах, нойрны үргэлжлэх хугацаа урт байхад их нөлөөтэй гэнэ.

 

9. Гадил

Энэ жимс маш хурдан шингэдэг боловч шөнө таныг өлсгөлөн дахин сэрээхээргүй тэжээлтэй жимс билээ. Учир нь гадилд их хэмжээний кали, магни байж тайвшруулах нөлөө үзүүлдэг бол мелатонин нь нойронд сайн нөлөөтэй гэж судалгаагаар тогтоосон байна.

 

Бонус: шөнө идэж болохгүй зүйлс

  • Энгийн нүүрс ус. Жишээ нь ямар нэг жигнэмэг, амттан. Өглөө таныг өлссөн байдлаар сэрээх ба жин, галбирт тань ихээр нөлөөлөх болно
  • Согтууруулах ундаа. Шингэн дутагдах, халууцуулах, мөн ариун цэврийн өрөө рүү явах шалтгаан бий болгоно. Энэ бүхнээс болж та шөнөдөө хэд хэдэн удаа сэрж болох юм.
  • Давсалсан болон халуун ногоотой хүнс. Ийм хүнс нь таныг шөнө босож ус уухад хүргэж болно. Дараа нь харин хэр хурдан унтаж чадах бол?

Та шөнө юм идэхээр босдог уу? Хэрвээ тийм бол та өлсгөлөнгөө дарахын тулд ямар зүйл иддэг вэ?

100
ГайхмаарГайхмаар
42
ГоёГоё
31
ТэнэглэлТэнэглэл
29
ХарамсалтайХарамсалтай
29
БурууБуруу
16
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *