Автомашины хөдөлгүүр явдал дунд унтрах, чичрэх үед яах вэ?

0

Хэрэв та бага зэргийн техникийн мэдлэгтэй, ойр зуурын зүйл хийчихдэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх үедээ автомашинаа өөрсдөө оношлоод засварлахад буруудах юм байхгүй. Энд түвэгтэй хүнд засвар хийхгүй, өөрийн хийж чадна гэсэн зүйлээ хийх хэрэгтэй, чадахгүй бол мэдээж засварын газарт хандах хэрэгтэй.

Хөдөлгүүр явдал дунд болон сул ажиллагаанд унтрах

Ажиллагаа: Хөдөлгүүр бага эргэлтэд өөрөөр хэлбэл зогсоод нормальдаж байх эсвэл тоормозлох үед ажиллагаа нь тогтворгүй болох юмуу унтраад хөдөлгүүрийг дахин асааж болж байвал юуны түрүүнд агаар оруулах хоолойг цэвэрлэх шаардлагатай байдаг.
Шалтгаан: Энд агаар шүүгчийн завсраар эсвэл ажилласан хийн хамт орж ирэх тортог, тосны үлдэгдлээс болж нормальны сувгийн зай нарийсах, битүүрэх шалтгаан болдог.
Засварлах: Коллектор цэвэрлэгч, карбюратор цэвэрлэгчээр хоолойд шүршиж цэвэрлэнэ. Ингэхдээ агаар шүүгчийг авч хөдөлгүүрийг 2500-3000 эргэлт хүртэл нэмэнгээ агаар оруулах хоолойд шүршиж өгнө. Энэ ажилагааг 2-3 удаа давтан хийнэ. Дараа нь салгасан эд ангиудыг эргүүлж угсраад явж үзэх хэрэгтэй. Согог арилаагүй бол компьютерийн оношлогоо хийлгэх хэрэгтэй.

Зурагт үзүүлснээр шүршиж хэрэглэнэ.
Автомашины хөдөлгүүр явдал дунд унтрах, чичрэх үед яах вэ? 1

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/26 at 22:26

    mashinaa baga bagaar uuruu oroldsoor bgaad uchriig n olood surchihad ch bas ih heregtei shuu humuusee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *