Өөрийн Facebook бүртгэлээсээ нэн даруй устгах ёстой 12 зүйл

2

Facebook – дэлхийн хамгийн их нөлөөтэй интернет эх сурвалж. Хэдэн сая хэрэглэгч нэгдэн орсон байдаг. Тиймээс маш анхаарал болгоомжтой хандах ёстой, өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээлэл танд хор хохирол учруулах ёсгүйг анхаарна уу.

Cambridge Analytica-тай болсон саяхны нэгэн шуугианаас хойш маш олон хэрэглэгчид Facebook-д хандах хандлагаа өөрчилж эхэлжээ, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг тэд хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж эхэлсэн байна.

Хэрвээ та өөрийнхөө аюулгүй байдлыг хангахыг хүсэж байгаа бол дараах 12 зүйлийг өөрийн Facebook-ийн бүртгэлээс нэн даруй устгаарай.

Төрсөн өдөр

Таны төрсөн өдөр – таны хувийн мэдээллийг олж мэдэх үндсэн мэдээлэл. Нэг ёсондоо таны гэрийн хаяг, банкны болон өөр бусад хувийн мэдээллийг гэмт этгээдүүд амархан олж мэдэж чадна.

Утасны дугаар

“Хөгжилтэй” дүр зураг гэвэл – таны фенүүд таныг тайван суулгахгүй, муугаар төсөөлөхөд – гэмт этгээдүүд таны мэйлд нэвтэрч орно, банкин дахь дансны мэдээлэл зэргийг олж авна.

Маш их олон тооны “найз нөхөд”

Оксфордын сэтгэл зүйч, профессор Робин Данбарын үзэж байгаагаар хүн ойролцоогоор 150 гаруй хүнтэй дотно харилцаа үүсгэж чадна гэжээ. Facebook дээрх 3,375 хэрэглэгчийг хараад Дандбар 4,1 нь найдвартай, 13,6 нь “сэтгэл зүйн хямрал”-ын үед дэмжлэг үзүүлж болохуйц гэж үзжээ. “Амьгүй сүнс”-ээс салж чадвал илүү эрүүл харилцаа үүсгэж чадна гэж тэрээр зөвлөж байна.

Таны хүүхдийн зураг

Хэрвээ та хэн нэгний зургийг дарсан бол түүний зөвшөөрлийг авч байж сошиал сувагт зургийг нь тавьж байгаарай. Хүүхдүүд чухам ямар зургаа хэдэн жилийн дараа интернетэд харахыг хүсэж байна вэ? Бидэнд болон биднээс өмнөх насныханд ийм сонголт хийх хэрэггүй байлаа. Харин интернетийн хөгжлийн эрин үед энэ асуудал хүссэн хүсээгүй тулгарч байна.

Таны хүүхэд ямар сургуульд явдаг тухай

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг жилээс жилд өсөж байна. Та өөрөө хүүхдээ ямар сургуульд явдгийг нь гэмт хэрэгтэнд хэлж өгч боломжийг нээж өгч байгаа юм биш?

Байрлал

Android эсвэл iPhone дээр таны байрлалыг заах аппликейшн байдаг. 2015 онд TechCrunch-ийн хийсэн мэдэгдлээс харахад, 500 сая гаруй хэрэглэгч гар утаснаасаа Facebook-ээр орж өөрийн байгаа байршлаа интернетээр цацжээ. Тиймээс хэн нэгэн танд муу санаж  явдаг бол таныг хаа байгааг амархан мэдэж авах боломжтой гэсэн үг юм.

Ажлын тухай гомдол

Бодох л хэрэг дээ. Facebook – сошиал суваг, ямар нэгэн хэмжээгээр хүмүүс сэтгэлийн тайтгарал авч чаддаг. Гэхдээ таны ажилладаг компанийн ерөнхий захирал таны найз байхыг үгүйсгэхгүй, таны юу сонирхож, юу нийтэлж байгааг хараад сууж байгааг та мэдэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд таны гомдол, ажлын тухай элдэв сайн муу постууд удирдах албан тушаалтны чихэнд хүрэх нь.

Өөрийн байгаа газраа тэмдэглэн үлдээх

Гэртээ тэмдэглэсэн ямар нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид таны гэрийн байршлыг гар утсан дээрээ тэмдэглэн үлдээснийг та мартаж орхино. Таны зочин хэн нэгэнд зургаа үзүүлж байгаа юм биш биз?

Хэзээ, хаашаа амралтанд явах гэж байна?

Эзэд нь амралтанд явсан хойгуур гэр оронд нь хулгай орсон байдаг. Өөрийнхөө амралтыг хулгайч нарт зарлах хэрэг байна уу?

Таны харилцааны статус

Хэрвээ та шинэ танилаараа гайхуулахыг хүсэж байгаа бол Facebook-ээр л лав дамжуулах хэрэггүй шүү. Таны эсрэг эргэхийг хэн ч мэдэхгүй. Харилцаа бүтэлгүйтвэл дараа нь таниар доог тохуу хийх найз нар мундахгүй гарч ирнэ. Дараа нь өөрийгөө ийм ичгэвтэр байдалд оруулах хэрэг байна уу?

Кредит картын тухай мэдээлэл

Өөрийнхөө мөнгийг бүрэн бүтэн, найдвартай байлгахыг хүсвэл шилдэг санаа биш ээ.

Онгоцны тасалбарын зураг

Суудлын тасалбар дээр нэгэн штрих код байдаг буюу тэнд таны бүх мэдээлэл агуулагдаж байдаг юм. Иргэний агаарын тээврийн компанид таны зөвшөөрлөөр олгосон таны тухай мэдээлэл юм шүү дээ.

26
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Э. Гэрэлтуяа

    Э. Гэрэлтуяа

    2018/05/15 at 00:34

    Ss

  2. Г. Дөлгөөн

    Г. Дөлгөөн

    2018/05/15 at 20:53

    А. Зооб sanj aw medvv ahiin dvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *