Сайхан сэтгэлтэй хүмүүс хаа сайгүй амьдарч буйг илтгэх 12 гэгээлэг түүх (дэлхийг аврахын тулд та заавал супер баатар байх албагүй)

0

Сайн санааны үйлс их, бага хэмжээнээсээ үл хамааран дэлхийг улам өнгөлөг болгодог. Зөвхөн тусламж авсан хүн төдийгүй бусдад тусалсан хүн ч мөн сайн үйлээс аз жаргалыг мэдэрч чадна. Сайхан сэтгэлтэй хүмүүс муу хүмүүсээс илүү урт насалдаг болохыг эрдэмтэд баталсан. Тэгэхээр, өөрийнхөө сайн сайхан үйлдлээс аз жаргалыг мэдрээд зогсохгүй мөн үүнийхээ бонусыг урт наслах хэлбэрээр ч авч болох нь байна шүү дээ.

Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд өөрсдийнхөө сайхан сэтгэлийн ачаар зөвхөн өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг аз жаргалтай, урт настай болгож чадсан гэж найдаж байна.

1. Ухань дахь хөл хорионы улмаас эзэнгүй үлдсэн 200 гаруй нохой, муурыг сайн дурынхан аварчээ

© AP / Associated Press / East News

1-р сарын хоёрдугаар хагасаас Уханийн оршин суугчид Хятадын Цагаан сарын баярыг тэмдэглэхээр олноороо гэрээ орхин аялцгаасан. Тэдний зарим нь гэртээ удахгүй эргэж ирнэ хэмээн тэжээвэр амьтдаа гэртээ эзэнгүй орхисон юм. Гэсэн хэдий ч 1 дүгээр сарын 23-ны өдөр хотод коронавирусын тархалтаас болж хөл хорио тогтоосон тул хүмүүс гэртээ эргэж ирж чадаагүй аж.

Хэдэн зуун нохой, муур гэртээ хоол, усгүй түгжигджээ. Тэдэнд туслахаар Ухань–ийн Амьтан хамгаалах нийгэмлэг”-ийн сайн дурынхан ирсэн байна. Гэрийн тэжээвэр амьтдын эзэдтэй тэд холбоо тогтоогоод зогсохгүй 200 гаруй амьтдыг өлсгөлөнгөөс аварч чаджээ.

 

2. Хямдралтай барааны дэлгүүрээс худалдаж авсан хуучин буйдангаас 43 мянган доллар олоод эзэнд нь буцааж өгчээ

© The Argus-Press / Associated Press / East News

Энэ итгэмээргүй түүх 2020 оны 1 дүгээр сард Мичиган мужид болсон юм. 64 настай Говард Кирби хямдралтай худалдаанаас 70 долларын буйдан авчээ. Буйдангийн углаа даавууг автал хайрцагт хийсэн 43 мянган ам.доллар олсон байна. Олзоо буцааж өгөхгүй байх эрх түүнд хуулиар бий, гэвч тэр буйдангийн хуучин эздэд нь мөнгийг буцааж өгөхөөр шийджээ.

Зөөлөн тавилгын хуучин эзэн Ким Фо-Ньюберригийн хэлснээр, буйдан өвөөгөөс нь өвлөж үлдсэн бөгөөд өвөө нууц баялгийнхаа тухай огт үг дурдаж байгаагүй гэжээ. Их мөнгө өвлөж авсан азтай бүсгүй үнэнч эрд хэрхэн талархсан тухай мэдээ одоохондоо байхгүй байна.

 

3. Леонардо Ди Каприо Австралийн ойн түймэртэй тэмцэхэд нь тусалж Австралийн зэрлэг байгалийг дэмжих санд 3 сая ам.доллар хандивлажээ

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Алдартай жүжигчин 1998 онд байгаль орчныг хамгаалах зорилгоор Earth Alliance хэмээх сайн санааны сан байгуулсан. Энэ хугацаанд тус байгууллага зэрлэг байгалийг хамгаалах, сэргээх чиглэлээр маш олон арга хэмжээг санхүүжүүлжээ. (Нийт дүн 100 сая гаруй доллар.)

Леогийн Австралид хандивласан мөнгө гал түймрийг унтраах, гал түймрээс болж устсан ой мод, зэрлэг байгалийг сэргээхэд зарцуулагдана.

 

4. Питтсбургийн оршин суугч үл таних хүнд бөөрөө өгч орлого багатай нутаг нэгтэндээ туслах сайн санааны нийгэмлэг байгуулжээ

© fpittsburghgooddeeds / Instagram

Жон Поттерыг нутагт нь Сайн Үйлсийн Эрхэм гэж нэрлэдэг. Тэрээр хүмүүсийн байшин, машинаа засахад нь тусална, бараа бүтээгдэхүүнийг нь зөөж өгнө, түүнд тавьсан хүсэлт болгоныг нь биелүүлэх гэж хичээдэг нэгэн. Чухам түүний энэ л зан чанар Питтсбургийн нэр нүүр болоод байна. Залуу 2019 оны намар үл таних хүнд бөөрөө өгчээ. Түүний тухай мэдээ вирус шиг л тархаж эхэлж, мөн Поттерийн сайн үйлсийг дэлхий даяараа мэдэх болсон байна.

Поттерын үүсгэн байгуулсан Питтсбургийн сайн үйлсийн нийгэмлэг нь 600 сайн дурынхнаас бүрдэх болжээ. Тэд бүгд нутаг нэгтэндээ үнэгүй туслахад бэлэн, өөрийн хэрээр ямар нэгэн сайхан зүйл хийхийг хичээдэг байна. Жишээ нь, хэн нэгний залгуурыг солих, нүүж ирэхэд нь туслах, хоол хүнс цуглуулах… гэх мэт. Тэдний хүсэн хүлээдэг шагнал нь чин сэтгэлийн талархал, бие биедээ хэзээд туслахад бэлэн хөршүүд гэдгээ ойлгох явдал юм.

 

5. 15 жилийн турш орон гэргүй хүмүүст хоол хийж өгч тарааж байна

© Дорога добра / Vkontakte

58 настай Сергей Васьков өөрийн мөнгөөр Псковын ядуу иргэдэд буюу хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай гэр бүлүүдэд хоол хийж тараадаг ажээ. Долоо хоногт гурван удаа хоол хийж эмзэг бүлгийн хүмүүст тараадаг. 40 литрийн саваар шөл, 2 том тогоогоор гоймон эсвэл каш, компот, талх гээд нэг удаадаа 70 гаруй хүнийг хооллодог ажээ.

Сергей Васьковын сайн үйлсэд сайн дурынхан тусалдаг байна. Хоол тараах газар ирж чадахгүй бол гэрт нь хоолоо хүргэж өгдөг уламжлал мөн тогтоожээ.

 

6. Ром дахь Тревийн усан оргилуурын хамгаалагчид жуулчдын өргөсөн зоосыг жил болгон цэвэрлэж сайн санааны үйлсэд шууд хандивладаг

© Vandeville Eric / ABACA / East News

Треви усан оргилуураас түүсэн зоос үнийн дүнгээрээ 4 мянга гаруй ам.доллар байдаг. Энэ мөнгийг ядуу амьдралтай гэр бүлд зориулсан супермаркетад хандивладаг уламжлал тогтжээ. Дэлгүүрийн ажил төрөл жилийн жилд цэцэглэх бололтой, яагаад гэвэл Ромын алдартай усан оргилуурт өргөх зоос улам л их болж байгаа ажээ.

Жуулчид Треви усан оргилуур тэдний хүслийг биелүүлдэг гэдэгт итгэдэг. Домогт дурдсанаар, Ромд эргэж ирсэн бол 1 зоос шиднэ, хайр татахыг хүсэж байгаа бол – 2 зоос, хурим найр хүсэж байвал – 3, харин эд баялаг дуудах гэж байгаа бол – 4 зоос шиддэг уламжлалтай ажээ.

© Vandeville Eric / ABACA / East News

 

 

7. Казахстаны 13 настай жаал хүү өвчтэй дүүгээ аврахын тулд маникюрын мастер болжээ

© arulat_ekibastuz / Instagram

Жаалхүү Арулат 11 настай дүүгийнхээ эмчилгээнд тус нэмэр болохоор мөнгө олохоор шийджээ. Тухайн үедээ нейл-мастер-ын сургалтыг амжилттай дүүргэж зохих сертификат гардан авсан байна. Дээрх гэрэл зураг нь залуу мастерийн уран бүтээл ажээ.

Арулат хумс янзалж олсон бүх мөнгөө дүүгийнхээ эмчилгээнд зарцуулдаг, дүү нь 2015 онд тархины хүнд гэмтэл авч байжээ. Дүүгийнх нь сэргээн засах эмчилгээг гадаад улсад хийлгэх шаардлагатай бөгөөд 5 хүүхэдтэй энэ айлд мөнгө болгон тооцоотой зарагдана. Гэхдээ тэдэнд хамгаас үнэ цэнэтэй зүйл бий – бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж дэмжих хүсэл.

 

8. Гондольерууд Венецийн сувгаас 3 тонн гаруй хог түүжээ

© Douglas A. Holck / agefotostock / East News

Италийн завьчид хар-цагаан цамцаа шумбагчийн хувцсаар сольжээ. Тэд мөсөн усанд өдөрт 5 цагаар ажиллаж байна – өөрсдийн “ажлын байр”-аа цэвэрлэж байгаа юм.

Хүчтэй үерийн улмаас тус хотод далайн эрэг хавийн хог хаягдал бөөгнөрч сувгуудыг дүүргэсэн. Усан дотроос санаанд оромгүй эд зүйлс болж байгаа гэнэ. Хуванцар савнаас эхлээд унадаг дугуй хүртэл гарч иржээ.

 

9. Залуу хуучин компьютер засаад бага орлоготой айлын хүүхдүүдэд бэлэглэдэг

© Видели видео / Первый канал

Арзамасын оршин суугч Дмитрий Волков нь ачигч хийдэг залуу. Тэрээр чөлөөт цагаараа хуучин компьютер, нөүтбүүкний эд ангийг цуглуулдаг. Өөрийнхөө дур сонирхлоор тэрээр багагүй орлого олж болохоор, гэхдээ залуу өөр шийдэл олжээ. Зассан бүх компьютерээ тэрээр олон хүүхэдтэй эсвэл орлого багатай айлын хүүхдүүдэд үнэгүй бэлэглэдэг.

Өнөөдрийн байдлаар Дмитрий 30 гаруй компьютер дахин амилуулж тэр тооны айлын хүүхдүүдийг баярлуулаад байгаа юм. Залуу үүгээр ч зогсохгүй гэжээ, яагаад гэвэл мэдээллийн технологийн эрчтэй хөгжиж байгаа энэ үед компьютер гэдэг тансаглал бус зайлшгүй хэрэглээ гэж Дмитрий үзэж байна.

 

10. Хичээлээ банкны бэлэн мөнгөний машины (АТМ) гэрэл дор хийдэг бяцхан охинд банкныхан тусламжийн гараа сунгажээ

© Marmatbada / Twitter

Ондо хотын оршин суугч өөрийн сошиал сувагтаа банкны АТМ–ын гэрэл дор хичээлээ хийж байгаа охины гэрэл зургийг байршуулжээ. Охины гэр нь цахилгаангүй, харин бяцхан охин Дель гэрийн даалгавраа гудамжинд гэрэлтэй газар хийхээс өөр арга байхгүй. Уг пост хэдэн мянган ретвит авсан бөгөөд Делийн хичээлээ хийдэг АТМ-ийг хариуцсан банкны ажилтнуудад ч хүрсэн бөгөөд тэд охины сурч боловсрох чин хүслийг дэмжихээр шийджээ.

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр сурагч охинд данс нээж хүмүүсийн хандивын мөнгийг хүлээн авах боломжтой болов. Банк охиныг их сургуульд ортол нь санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

 

11. Сайн дурынхан Маймид зохион байгуулагдсан Super Bowl-ийн арга хэмжээнээс үлдсэн 30 мянга гаруй фунт хоолыг устгалаас аварч орон нутгийн асрамжийн газар өгчээ

© AP / Associated Press / East News

Спортын томоохон арга хэмжээнээс үлдсэн хоол хүнсийг ер нь шууд л хогийн саванд хаядаг. Гэхдээ энэ удаад Майамигийн сайн дурынхны санаачилгаар үнэтэй хоол хүнсийг хог хаягдал болгосонгүй. Тэд хоол цуглуулах цэгүүдийг цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга болгон дээр мөн VIP хэсгүүдэд төдийгүй ойролцоох өөр бусад газруудад ч байрлуулсан байна. Энэ сайн үйлийн ачаар 20 мянга гаруй хүн хоол хүнстэй золгож чаджээ.

12. 12 настай жаал хүү Lego-гоор төрөлхийн урд хоёр хөлгүй нохойнд дугуйтай тэрэг хийж өгчээ

© amazinggracie.ga / Instagram

Эвлүүлдэг тоглоомоор хөгжлийн бэрхшээлтэй нохойнд зориулж хийсэн тэргэнцэр нь хурдацтай өсөж байгаа хөөрхөн амьтанд яг тохирох зүйл. Үнэтэй биш бас гөлгийг томроход тохируулаад өөрчилж болно. Залуу эзнийхээ ачаар Грейси хочит гөлөг одоо дураараа гүйж, сахилгагүйтэж чадна. Бусад гөлөг яаж дэггүйтдэг билээ яг л тэдэнтэй адилхан.

Та сүүлийн үед ямар сайн зүйл хийв? Бидэнтэй хуваалцах уу? Бусад уншигчид таниас үлгэр дуурайлал авна гэж бид найдаж байна.

10
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *