Загварлаг Монгол стикер, филтерээр Facebook, Instagram-аа чимээрэй! 

1

Цагаан сарын үеэр өөрийн сошиал хуудсаа хамгийн гоёор чимэх сонирхолтой Монгол стикер, филтерүүдийг танилцуулж байна.

#ЦахимЗолголт санаачилгыг эхлүүлсэн “Оюу толгой” компанийн зүгээс цахим золголтод зориулан олон төрлийн сонирхолтой контентыг бэлтгэн гаргажээ. Эдгээрийг хүссэн хэн бүхэн хэрэглэх боломжтой юм.

  • #ЦахимЗолголт нэртэй AR filter-үүд. Facebook, Instagram, Messenger зэрэг сошиал хуудсуудаар дамжуулан story болон зураг хийхийг хүсвэл доорх холбоосуудаар ороорой.
    • Монгол үндэсний малгайн filter

https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/2689732131147804/

 

  • Төмөр хулгана жилд таныг юу хүлээж байна вэ? filter

https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/236630414007126/

 

  • Сар шинийн мэндчилгээний filter

https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/134283421176961/

 

  • Хулганы чих, буузтай filter

https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/2323712241221901/

 

  • Мөн Instagram, Facebook-ийн орчинд найз нөхөд, хамаатан садан уруугаа хөгжилтэй хөдөлгөөнт зураг явуулахыг хүсвэл доорх зааврын дагуу Gif стикерүүдийг ашиглаарай.

 

  1. Story хийх зургаа сонгоно
  2. Улаан сумаар заасан нэмэлт цэс рүү шилжинэ
  3. Хайлтын цонхон дээр “цахим”, “TsakhimZolgolt” гэж хайна
  4. Гарч ирсэн сонголтуудаас таалагдсан стикерийг ашиглана.

 

  • Мөн та хүсвэл Оюу толгой ХХК-ийн албан ёсны Facebook хуудаснаас гаргасан профайл зургийн “frame” буюу хүрээг ашиглан зургаа солих боломжтой.

Хүрээг хэрэглэх: https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=209993716785827&fbclid=IwAR2gi_A7BS6MmX81E1pE3giKCWwjfmkOFqwbgokC0O8T9MXwsRM1g55Gp2U

 

  • Жил болгоны цагаан сараар айл бүрт “Тогоо баригч” томилогддог бол энэ жилийн #ЦахимЗолголт-ын үеэр “Холбоо баригч”-ийг томилох юм. Тэдгээр хүмүүс технологийн асуудлыг бүрэн хариуцаж, хэнтэй, хэзээ холбогдох төлөвлөгөө гаргаж, настан буурлуудаа технологийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нь тусална. Бид холбоо баригчдад зориулан төлөвлөгч дэвтрийг гаргасан байгааг эндээс татна уу.
  • Харин энэхүү санаачилгыг дэмжиж буй байгууллагуудад зориулан #ЦахимЗолголт нэртэй зурагт хуудсын дизайныг хүссэн байгууллага логогоо тавин ашиглах боломжтойгоор тавьж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг харин #ЦахимЗолголт “хаштаг”-ийг ашиглан цагаан сартай холбоотой пост, зургаа оруулан аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.

Хотол олноороо #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, холбогдон золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгсээ цахимаар бэлэглэе.

8
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *