Сувилагчдын оронд онгоцны үйлчлэгчид үйлчилдэг эмнэлэг

0

Хятадын нэгэн эмнэлэг сувилагч нарын цагаан халаадыг халахаар шийджээ. [tweetable]Тус эмнэлгийн сувилагч нарыг нисэх онгоцны үйлчлэгч нар гэж андуурмаар болсон байна[/tweetable]. Энэ сарын эхээр Хуайнань хотын уламжлалт эмнэлэгт хэрэгжиж эхэлсэн энэ санаа сувилагч мэргэжлийн талархалтай талаас гадна гайхалтай үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн онцлогийг хамтад нь харуулна гэсэн утгатай аж. Тус эмнэлгийн сувилагчдын ахлагчийн санаанд энэ санаа орж ирсэн бөгөөд “Хамгийн сайн үйлчилгээг үзүүлдэг ажилтнууд хэн бэ гэж асуувал хэний ч толгойд хамгийн түрүүнд нисэх онгоцны үйлчлэгчид орж ирнэ. Сувилагч нар мэргэжлийн ур чадварыг сургуульд суралцан олж авдаг ч үйлчилгээний арга барилыг амьдрал суралцдаг. Харин онгоцны үйлчлэгч нар сайхан хандлага, арга барилыг тусгайлан эзэмшсэн байдаг.” хэмээжээ. Мэдээж хэрэг юм бүхэн хоёр талтай байдгийн жишгээр хэтэрхий дэгжин хувцаслалт гэх мэт шүүмжүүдийг сонссон ч “Бид хайрцагнаас гарах хэрэгтэй. Бид хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээгээ сайжруулахын тулд өөрсдийн нөөц бололцоог ашиглахыг оролдож байна.” гэсэн санааг баримталж байгаа аж. Энэ хөтөлбөрийн дагуу 12 сувилагч 1 сарын онгоцны үйлчлэгчийн сургалтанд суралцсан ба сайн дураараа энэ хөтөлбөрт хамрагдсанаар илүү өндөр цалин авах юм байна.

Сувилагчдын оронд онгоцны үйлчлэгчид үйлчилдэг эмнэлэг 2

Сувилагчдын оронд онгоцны үйлчлэгчид үйлчилдэг эмнэлэг 3

Сувилагчдын оронд онгоцны үйлчлэгчид үйлчилдэг эмнэлэг 4
[embedyt]http://www.youtube.com/watch?v=q0B7E9KNDro[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *