Тоглож буй дүрийнхээ кино зохиолд өөрчлөлт оруулж, тухайн бүтээлээ илүү гайхалтай болгож чадсан 7 жүжигчин

1

Уншигч та хуучны алдартай кинонуудыг үзэх бүртээ “Энэ хэсэг ч үнэхээр гайхалтай шүү” хэмээн уулга алдам хэсгүүдтэй олон таарч байсан биз ээ. Гэвч тэдгээр үзэгдлүүд, тэдгээр дүрүүдийн хөгжүүлэлтийг дан ганц найруулагчид хийж гүйцэтгэдэг гэвэл өрөөсгөл ойлголт ажээ. Манай сайт уншигч танд тоглож буй дүрийнхээ зохиолд өөрчлөлт оруулж, амжилтад хүрсэн жүжигчдийн түүхээс хүргэж байна.

1. Kirsten Dunst — Spider-Man 2

© RGR Collection / Alamy Stock Photo

Кино зураг авалтын үеэр жүжигчин Kirsten Dunst-ын тоглож байсан дүрийг найруулагч төгс төгөлдөр инээмсэглэлтэй нэгэн байх хэрэгтэй гэж үзэж байсан тул түүнийг шүдээ засуулахыг зөвлөжээ. Гэвч жүжигчин бүсгүй энэ саналаас татгалзсан бөгөөд үүний үр дүнд үзэгчид ч түүний инээмсэглэлд татагдаж байсан билээ.

 

2. Keanu Reeves — John Wick

Image supplied by Capital Pictures / EAST NEWS

John Wick-ийн дүр анх кино зохиол дээрээ 75 настай хөгшин эр байсан бөгөөд иймээс ч тус дүрд жүжигчин Clint Eastwood болон Harrison Ford нарыг тоглуулахаар зэхэж байсан аж. Гэвч кино найруулагч жүжигчин Keanu Reeves-тэй уулзсаны дараа түүний ятгалгаар гол дүрийг дунд эргэм насны эр болгон өөрчилжээ.

 

3. Dwayne Johnson — Shazam! болон Black Adam

© therock / Instagram

Жүжигчин Dwayne Johnson “Shazam! болон Black Adam” кинонуудын найруулагчидтай ярилцах үеэрээ кино зохиолыг Billy Batson-ын дүр болон түүнийг супер баатар болж буй адал явдлыг илүүтэйгээр тодотгох хэрэгтэй хэмээн ятгасны үр дүнд өнөөгийн бидний үзэх дуртай кино буй болжээ.

 

4. Gene Hackman — Superman

Mary Evans Picture Library / EAST NEWS

1978 онд найруулагч Richard Donner жүжигчин Gene Hackman-ыг “Superman” киноны эсрэг дүр болох Lex Luthor-ын дүрд тоглуулахаар сонгожээ. Гэвч жүжигчин эр тус дүрд тоглохын тулд үсээ хусах эсвэл халзан мэт нүүр хувиргалд орохыг хүссэнгүй. Магадгүй түүний уг үйлдэл олон арван жилийн турш комик ном сонирхогчдын дунд өрнөсөн халзан эсрэг дүрийн талаарх маргаантай ч холбоотой биз ээ. Улмаар найруулагч түүний хүсэлтээр уг дүрийг үстэй байхаар тохирсон түүхтэй. Тус кинонд Lex Luthor-ын дүр халзан гардаг цор ганц тохиолдол нь киноны төгсгөлд xорих анги руу явж байх үеийн үзэгдэл ажээ.

 

5. Sarah Jessica Parker — Footloose

© Footloose / Paramount Pictures and co-producers

“Footloose” киноны Rusty-ын дүрийг жүжигчин Sarah Jessica Parker-т санал болгоход тэрээр үсээ улаанаар будуулж, тайруулахыг хүсээгүй тул татгалзаж байжээ. Улмаар кино багийнхан тус дүрийг жүжигчин Tracy Nelson-д өгсөн ч зураг авалтын үеэр түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, Sarah Jessica Parker-ыг өөрийнхөөрөө тоглох боломжийг олгоно хэмээн амлаж байсан түүхтэй.

 

6. Carrie Fisher — Star Wars

Everett Collection / Everett Collection / East News

2016 онд хэвлэгдэн гарсан “The Princess Diarist” намтар бүтээлдээ жүжигчин Carrie Fisher “Star Wars” киноны найруулагчид Leia гүнжийн дүрд тоглохын тулд түүнийг 5 кг жин хасах хэрэгтэй хэмээн зөвлөж байсан тухай өгүүлжээ. Сонирхолтой нь тэрээр зураг авалтад ирэхдээ жингээ огтхон ч хасаагүй гэдэг.

 

7. Harrison Ford — American Graffiti

© American Graffiti / Universal Pictures and co-producers

Зуны амралтынхаа сүүлчийн үдшийг хөгжилдөн өнгөрүүлж буй өсвөр үеийнхний тухай өгүүлэх “American Graffiti” кинонд нэрт жүжигчин Harrison Ford хэсэгхэн хугацаанд үзэгдээд өнгөрөх дүрд тоглодог билээ. Үйл явдал нь 1960-аад онд өрнөх тус кинонд тоглохын тулд жүжигчин эр үсээ засуулахыг хүсээгүй тул малгай өмсөж тоглосон гэх яриа бий.

 

Бонус: Dwayne Johnson жин хасах, хүчний бэлтгэл хийхгүй байх найруулагчийн зөвлөмжийг дагадаггүй

© therock / Instagram

Холливудын алдартай найруулагчид түүнд нэгэнтээ хэрэв амжилтын оргилд хүрэхийг хүсвэл жингээ хасч, хэтэрхий том булчинд анхаарахаа боль хэмээн зөвлөж байжээ. Гэвч тэрээр Холливудын гэх хэм хэмжүүрт орохын тулд өөрийнхөөрөө байхаа болихыг хүсээгүй гэдэг. Үнэхээр ч тэрээр өөрийн байгаа байдлаараа олны хайр хүндлэлийн эзэн болж чадсан билээ.

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.