“Back to the Future” кино хэрхэн бүтсэн тухай

0

1985 онд Америкийн кино найруулагч Robert Zemeckis-ийн “Back to the Future” шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт кино дэлгэцнээ гарсан нь тухайн үеийнхээ хамгийн их ашиг орлого олсон хит бүтээл болж байсан түүхтэй. Киноны толгой эргэм амжилт 1989 болон 1990 онуудад дараагийн хоёр, гурав дахь ангиуд бүтээгдэх суурь болсон ч үргэлжлэлүүд нь анхны анги шигээ амжилтанд хүрээгүй юм. Олон хүний хувьд хүүхэд нас болон өсвөр насны хоорондох үеэ эргэн дурсах гүүр болсон энэхүү алдарт кино хэрхэн бүтсэн, зураг авалт нь хэрхэн хийгдсэн тухай энд өгүллж байна.

Robert Zemeckis болон Bob Gale нарт дэлхийн хамгийн шилдэг адал явдалт кино дэлгэцнээ гарсан 1985 оноос бүр өмнө цаг хугацааны машин болон сургуулийн сурагч хөвгүүний тухай түүх санаанд нь орсон байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 2

Robert Zemeckis, Bob Gale нар Өмнөд Калифорний их сургуулийн киноны сургуульд танилцжээ. Тэдний хамтын бүтээл “Used Cars” кино нээлтээ хийсний дараа Bob Gale Сэйнт Луис руу эцэг эхийндээ очихоор явсан байна. Тэндээс тэрээр дэлхийг байлдан дагуулсан алдарт гурвалынхаа анхны санааг олжээ. Тэнд Bob Gale урьд нь хэзээ ч үзэж байгаагүй эцгийнхээ хуучин зургийн цомгийг үзэж байхдаа аавыгаа ахлах ангидаа ангийн дарга байсныг мэдээд үнэхээр гайхсан байна. Аав нь түүнд өөрийн залуу насны тухай нарийн дэлгэрэнгүй ярьж байсан удаагүй учир энэ нь түүний хувьд үнэхээр сонин зүйл байжээ. Bob тухайн үед хэрвээ би аавтайгаа нэг ангид байсан бол бид найзууд байх байсан болов уу гэж бодсон нь өнгөрсөн рүү аялж, эцэг эхтэйгээ уулзаж байгаа сурагч хөвгүүний тухай зохиолын санааг төрүүлсэн байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 3

1980 оны 9-р сард найзууд Columbia Pictures-тай гэрээ байгуулсан ба Zemeckis, Gale нар 1981 оны 2-р сард зохиолынхоо анхны нооргийг дуусгасан ба эхэндээ багагүй үл ойлголцолтой тулгарч байжээ. 80-аад оны эхэн үед олонх залуусын кино нь бэлгийн гаж сэрэл, архидалт, хүчирхийлэл зэргийг ихээр агуулсан, мэдээж хэрэг шинжлэх ухааны уран зөгнөлийн өчүүхэн ч хэлтэрхийгүй байв. Back to the Future-ын зохиолч хэлэхдээ тэдний кино нь хэтэрхий ‘хүүхдийн’ байсан учир олонх үзэгчдийн анхаарлыг татаж чадахгүй гэгдэж байсан гэнэ. Zemeckis, Gale нар зохиолоо дахин бичих ажлыг хоёр дахиа шаргуу хийсэн ч нэмэр байсангүй, тэд санхүүжилт олж чадаагүй байна. Гэтэл бүх зүйл гэнэтхэн өөрчлөгдөж, 1984 онд Robert Zemeckis-ийн Romancing the Stone кино тод амжилтыг үзүүлсэн нь бүх продюсеруудын хувьд “Back to the Future” киног хийх хүслийг төрүүлжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 4

Энэ төсөл жүжигчдийн хувьд үнэхээр азтай сонголтыг хийсэн. Marty McFly-г Michael J. Fox-оос өөр хүнээр, Dr. Brown-ыг Christopher Lloyd-оос өөр хүнээр бүтээлгэнэ гэж төсөөлөхөд ч санаанд багтамгүй. Тэд үнэхээр дүрээ олсон."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 5

Christopher Lloyd-ыг Dr. Emmett “Doc” Brown-ы дүрд продюсер Neil Canton санал болгосон бөгөөд тэрээр урьд нь The Adventures of Buckaroo Banzai Across the 8th Dimension! кинон дээр түүнтэй хамт ажиллаж байсан байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 6

Marty-гийн эцэг George McFly-гийн дүрд Crispin Glover үнэхээр сайн тоглосон."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 7

Lea Thompson залуу Lorraine-ны дүрийг бүтээсэн ба романтик, гэнэн хонгор, үзэсгэлэнт бүсгүйн дүрийг чадварлаг гаргасан."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 8

Урьд нь хэнд танигдаагүй байсан залуу жүжигчин Thomas F. Wilson киноны чанга залуу Biff Tannen-ы дүрийг бүтээснээр амжилт гаргасан юм."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 9

Киноны гол дүрийн хувьд нилээд асуудалтай байжээ. Гол дүрд сонгогдсон Michael J. Fox телевизийн алдарт цуврал Family Ties-ын гол дүрүүдийн нэгд тоглох гэрээтэй байсан байна. Цувралын найруулагч Gary David Goldberg телевизийн жүжигчин хэдэн сараар уран сайхны кинонд тоглох тухай сонсохыг ч хүсэхгүй байжээ. Michael-ын өөрийнх нь хязгааргүй хүсэл ч түүнийг гол дүрд нэр дэвшигчдээс хасагдахад нь нөлөөлж чадсангүй. Zemeckis, Spielberg нар Marty-гийн дүрийг олох гэж олон хүнийг туршсан ч сонгож чадахгүй л байв. Кино 1985 оны 5-р сард нээлтээ хийх ёстой байтал 1984 оны намар болчихоод байхад зураг авалт нь ч эхлээгүй байлаа. Эцсийн бүлэгт C. Thomas Howell /зүүн/, Eric Stoltz нар шалгарч үлдэв. Universal-ын найруулагч тэднийг хараад “Stoltz-ыг ав, түүнийг чадна гэж би итгэж байна. Хэрвээ ямар нэгэн зүйл буруу болох юм бол би өөр жүжигчинтэй дахин зураг авалт хийх боломжийг олгоё.” гэж хэлснээр зураг авалт эхэлжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 10

Robert Zemeckis хэлэхдээ “Stoltz бол гайхалтай жүжигчин, тэр үнэхээр сайн, байж болох хэмжээгээрээ сайн тоглосон. Гэхдээ би тэр бол Marty McFly биш гэдгийг ойлгосон. Мөн Marty зөвхөн Michael J. Fox л байх учиртай байсан. Жишээ нь Stoltz скейтийг үзэн яддаг байхад Michael хүүхэд байхаасаа л үүнийг унадаг байсан гэх мэт. Ингээд ажил эхлээд бүтэн сар болчихсон байхад бид үүнийг Stoltz-той үргэлжлүүлэх аргагүй болсныг хэлэх амар байгаагүй.” гэжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 11

Michael J. Fox-ын хувьд кино зохиолыг уншиж үзсэн цагаасаа эхлээд л “Back to the Future”-д тоглохыг хүссэн бөгөөд “Би өдөржин шөнөжин ажилласан ч хамаагүй, зүгээр л намайг энэ кинонд тоглуулаач” гэсэн хүсэлтийг тавьж байв."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 12

Michael тэр даруй ажилдаа орж, урьд нь Stolz-той хийсэн бүх зураг авалтуудыг ердөө 2-хон долоо хоногийн хугацаанд хийжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 13

"Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 14

"Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 15

Цаг хугацааны машиныг хөргөгчөөр хийх санаа анх байсан ч Zemeckis киноноос үүнийг харсан хүүхдүүд хөргөгч рүү авирах, хөргөгчинд орохыг оролдож болох юм хэмээн айж байжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 16

Ингээд зохиолчид цаг хугацааны машиныг машины хэлбэртэйгээр хийхээр бодлоо өөрчилснөөр DeLorean DMC-12 бүтээгдсэн байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 17

DeLorean DMC-12 бол 1981-1983 онуудад үйлдвэрлэгдэж байсан бодит спорт машин билээ. Тухайн үед үнэхээр этгээд загвартай гэгдэж байсан энэ машинаас гурвыг кинонд ашигласан ба бүгд 100% ажилладаг байжээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 18

Мөн кино бүтээгчид DeLorean-ы хэд хэдэн жижигрүүлсэн загваруудыг хийж, хөх дэвсгэр дээрх план дээр тусгай бээлий ашиглан агаарт явуулж, нисэж байгаа машины зураг авалт хийж байв."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 19

Дараагийн 2, 3 дахь ангиудад ч мөн адил техник ашиглан машины нисэж байгаа зургуудыг авчээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 20

Gale, Zemeckis нар онцгой бөгөөд өртөг багатай ямар нэгэн зүйлийг гаргаж ирэхээр шийдсэнээр цагнаас гардаг цахилгаан бий болсон байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 21

Зарлагын томоохон хэсэг нь цаг хугацааны машинууд болон зураг авалтанд биш Hill Valley-г бүтээх үйл явцад зориулагджээ."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 22

Хиймэл хотыг бий болгоход хэдэн сая доллар зарцуулагдсан байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 28

4-р сарын 20 гэхэд зураг авалт амжилттай дууссан ч 5-р сард кино дэлгэцэнд гарна гэсэн бодол хэнд ч байгаагүй аж. Хугацаа 8-р сар хүртэл хойшилсон ч 1985 оны 7-р сарын 3-нд нээлт болсон байна."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 29

Киноны хөгжим жинхэнэ гол зүйл байсан. Zemeckis урьд нь Romancing the Stone кинон дээр хамтран ажиллаж байсан Alan Silvestri-д киноныхоо хөгжмийн ажлыг даалгасан байна. Түүний кинонд зориулан бичсэн хөгжмийг сонсоод Spielberg ер бусын авьяаслаг хөгжмийн зохиолч хэмээн Alan-ыг биширсэн байдаг."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 30

Умард Америкийн 1200 гаруй кино театрын дэлгэцнээ гарсан “Back to the Future” кино 19 сая долларын төсвөөр бүтсэн ч 389–392 сая долларын ашиг орлого олсон юм."Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 31

"Back to the Future" кино хэрхэн бүтсэн тухай 32

19
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/25 at 12:19

    Сэтгэгдэл *odoo uzsench uidhaargui goy kino shuu

  2. өндөр болгох нууц

    2015/03/25 at 13:29

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

  3. Зочин

    2015/03/27 at 12:07

    Steven Spielberg -iig martaad bn daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *