Хэвлий хэсгийн өөхлөлтийг багасгаж, гоолиг бэлхүүстэй болоход туслах цэвэр байгалийн гаралтай ундаа

5

Илүүдэл жин гэдэг яах аргагүй асуудал болсон зүйл. Эрүүл мэндэд хор хөнөөлтэй ба олон өвчин тусах үндэс болдог, тухайлбал чихрийн шижин болон цусны даралт өндөрсөх гэх мэт. Илүүдэл жингээс болж бид хоолны дэглэм баримтлах эсвэл өөхөө соруулах гоо сайхны мэс ажилбар хийлгэхэд хүрдэг нь нууц биш.

Гэсэн хэдий ч энэ асуудлыг бодож байснаас илүү хялбар аргаар шийдвэрлэх боломж бий. Та яагаад байгалийн гаралтай шидэт ундаагаар илүүдэл жингийн асуудлаа шийдвэрлэж болохгүй гэж? Хэрэв та илүүдэл жингээ эрүүл мэнддээ ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр хасахыг хүсэж байвал бидэнд танд дуулгах таатай мэдээ байна!

 

Гоолиг болгох шүүс

Хэрэв та эрүүл саруул байхаас гадна сайхан биетэй байхыг хүсэж байгаа бол идэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хоолны хэмжээгээ багасгаж, эрүүл хоол хүнс сонгож, илүү их жимс болон хүнсний ногоо идэж, бүхэл үр тариагаар хийсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж, сахар болон амттаны хэрэглээгээ багасгах, бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Мөн мэдээж хэрэг дээр нь бидний бэлтгэн хүргэж буй өөх шатаах ногоон шүүсийг уухыг санал болгож байна.

Орц:

  • 1 ширхэг өргөст хэмх
  • 3 зүсэм хан боргоцой
  • 1 бүхэл цоохор майлз
  • 1 цайны халбага яншуйн навч

Хийх заавар:

  1. Жимс болон хүнсний ногоог сайтар угаана.
  2. Өргөст хэмхийг хэрчинэ.
  3. Цоохор майлз болон яншуйг жижиг болгон хэрчинэ.
  4. Орцуудыг холигчид хийнэ.
  5. Холино.

Хэрэглэх заавар:

  1. Шүүсийг өглөө өлөн ходоодон дээрээ ууна.
  2. Сахар эсвэл сахар орлуулагч хэрэглэж болохгүй.
  3. Энэ шүүсийг бэлдсэний дараа 15 минутаас хэтрэхгүй хугацаанд багтаж уух хэрэгтэй ба ингэснээр үр дүнгээ илүү сайн үзүүлэх болно.

Энэ гайхалтай шүүс нь олон төрлийн витаминаар баялаг. 7 өдрийн турш уугаад хэвлийн өөхлөлтийг бүрмөсөн мартаарай! Үр дүнг нь та богино хугацааны дараа мэдэрч эхлэх ба таны бие организм давхар эрүүл бас хүчирхэг болно. Жингээ хасах найдвартай арга!

Энэхүү шүүсийг удаан хугацаанд хадгалж болохгүйгээс гадна сар хүрэхгүй хугацаанд хэрэглэх ёстойг анхаарна уу. Биед тань ямар нэгэн харшил, хариу үйлдэл үзүүлж байгаа эсэхийг анзаарахад гэмгүй. Хэрэв танд ямар нэгэн байдлаар асуудалтай юм шиг санагдвал, уухаа зогсоож болно. Гэхдээ олон хүн энэ шүүсийг уухад ямар нэгэн асуудал гараагүйгээс гадна гайхалтай үр дүнг мэдэрсэн гэдгийг дуулгахад таатай байна.

34
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Khaidaw Dorjpalam

    Khaidaw Dorjpalam

    2019/02/23 at 08:32

    Нэг цайны халбага яншуй гэчээд жижиглэж нухна гэхээр ойлгодоггүйэ

  2. Б . Хорлоо

    Б . Хорлоо

    2019/02/23 at 08:34

    Tsogochir Zaya eyy

  3. Ч. Болд

    Ч. Болд

    2019/02/23 at 09:50

    Tsoogii Lkhundev

  4. Munguntsetseg Monkhoon

    Munguntsetseg Monkhoon

    2019/02/23 at 13:53

    ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН ХҮН БНА УУ

  5. Erdeneburen Oyunaa

    Erdeneburen Oyunaa

    2019/02/24 at 07:39

    Tsoohor mailz gj yu yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *