Мөөгөнцөр – энэ бол эрүүл мэндийн №1 дaйсан. Гэрт мөөгөнцөр тархахаас хамгаалах арга (гэрийн эзэгтэй нар анхаарагтун!)

3

Гэртээ хэн ч мөөгөнцөртэй байхыг хүсэхгүй. Харамсалтай нь ямар ч гэр мөөгөнцрөөс хамгаалагдаагүй, ялангуяа гадаа хүйтэн бөгөөд чийгтэй байгаа бол.

Мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх эсвэл бий болсон мөөгөнцрийг арилгах маш чухал асуудал, яагаад гэвэл хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг мартаж болохгүй. Аз болж мөөгөнцрөөс салах хэд хэдэн энгийн аргууд байх ажээ. Та тэмдэглээд аваарай.

 

1. Уксус

Уксус – гэр ахуйн хэрэглээнд юугаар ч орлуулшгүй туслагч гэдгийг та эрхбиш сайн мэдэх биз. Тэр дундаа уксус нь мөөгөнцөртэй гайхалтай тэмцдэг байна.

Даавуунд бага зэргийн уксус шингээгээд хана, шал, шкафны дотор талыг арчаарай.

 

2. Шохой

Шохой нь өөртөө чийгийг шингээдэг бөгөөд мөөгөнцөр үүсэхээс хамгаална. Шкафныхаа дотор ханыг шохойгоор зурж болно эсвэл дотор нь шохойтой хайрцаг тавьсан ч болно. 6 сар орчмын дараа шохой чийгтэй болсон байх вий, тэр үед шохойгоо солиорой – чийгтэй шохойгоо нарны шууд тусгалд хатаагаад л буцаагаад шкафанд хийнэ.

Давхар хамгаалалт хийхийг хүсэж байгаа бол дээр хэлсэнчлэн дотор ханын гадаргууг шохойгоор зурна.

 

3. Будаатай уут

Шургуулганд мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ууттай будаа хийгээрэй. Будаа чийгийг гайхалтай шингээж авдаг, гэхдээ та үе үе солих хэрэгтэй. Ойролцоогоор 15 хоног тутамд.

 

4. Хүнсний сод

Уксусын л адил, хүнсний содыг ахуйн зориулалтаар олон аргаар ашиглаж болно. Мөөгөнцөртэй тэмцэхэд хамгийн шилдэг бодис гэж  үздэг. Багахан сод саванд хийчих. Содны өөрийн хуурай байдал алдагдангуут л шинээр солиод байхад хангалттай.

 

5. Нунтагласан хлорид кальци

Мөөгөнцрийн эсрэг ийм бэлэн бэлдмэл дэлгүүрүүдэд зарагддаг, гэхдээ өөрөө гэртээ хийсэн ч болно. Танд хэрэгтэй зүйл гэвэл – таглаатай хоёр сав (том болон арай жижиг хэмжээтэй) болон нунтагласан хлорид кальци.

Алхам 1: том савандаа жижгийг хийнэ.

Алхам 2: хоёр хоолны халбага нунтагласан хлорид кальцийг дээд талын саванд нь хийнэ.

Алхам 3: Цаасан алчуураар таглаад дээрээс нь тагийг нь тавиарай.

Хэрвээ доод саванд ус тунасан бол хлорид кальцийг солих боллоо гэсэн үг юм.

Мөөгөнцөр таны болон таны гэр бүлийнхний эрүүл мэндэд аюултай гэдгийг бүү мартаарай.

6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *