
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Antelope-Canyon-Arizona-USA.jpg)
Antelope Canyon бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хавцлуудын нэг. Америкийн Аризона мужийн Page хот дахь Navajo үндэстний газар нутаг дээр орших энэхүү хавцал нь Navajo үндэстний аялал жуулчлалын гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд гэрэл зурагчид, аялагчдыг хамгийн ихээр татдаг газар юм. Navajo хэлээр Tse bighanilini буюу англи хэлээр “the place where water runs through rocks” хэмээн нэрлэгддэг Antelope Canyon дээд болон доод гэсэн хоёр хэсэгтэй ба хавцлууд нь эхлээд түргэн урсгалт үерийн усаар, хожим нь салхины урсгалд элэгдэн хэлбэржсэн элсэн чулуунаас тогтсон юм. 2006 онд болсон үерийн улмаас доод Antelope Canyon нь 5 сарын турш хаагдсан байна. Түргэн урсгалт үерийн аюул заналхийлж байдаг энэ хавцалд үерт өртсөн жуулчид амиа алдах тохиолдол гардаг байна.
Pamukkale, Турк
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Pamukkale-Turkey.jpg)
Туркын баруун өмнөд хэсэгт орших энэхүү гайхамшигтай усан тавцангууд нь халуун рашаанаас усанд тунаж үлдсэн кальцийн нүүрсхүчлийн давсны тунадаснаас хэлбэржин тогтсон travertine буюу италийн цагаан өнгөт шохойн чулуу гэж нэрлэгддэг бодисоос тогтож, дараа нь кальцийн давхар исэл нь үгүй болсноор одоогийн энэхүү газарзүйн гоёмсог тогтоц бий болсон байна.
The Wave, Аризона, АНУ
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/The-Wave-Arizona-USA.jpg)
Элсэн чулуун хадны энэхүү гайхамшигт тогтоц нь нүд унамаар гоёмсог өнгөнүүдтэй. Бараг 190 сая жилийн тэртээх Юрийн галавын үеийн элсэн чулуунаас хэлбэржин тогтсон энэ газрын үүслийн талаар эрдэмтэд дараах тайлбарыг өгсөн байдаг. Олон сая жилийн тэртээх элсэн манхнууд нягтаршин хатуурч, дараа нь элэгдэлд орон давалгаа хэлбэрийн өвөрмөц тогтоцтой болсон байна. Судалтан тогтсон өнгө бүхий онцгой содон энэ газрын нэг онцлог нь туйлын хэврэг учир энд аялагчдын хувьд бяцхан орой, хяруудыг эвдэж гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй ажээ.
Moeraki үхэр чулуунууд, New Zealand
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Moeraki-Boulders-New-Zealand.jpg)
Moeraki Boulders нэртэй эдгээр үхэр чулуунууд Шинэ Зеландын эрэг дээр байрладаг. Том бөгөөд маш бөөрөнхий хэлбэртэй энэ үхэр чулуунууд салхи болон далайн давалгааны нөлөөгөөр ийм хэлбэрийг олж авсан байна. Сүүлийн үед аялал жуулчлалын бас нэгэн үзмэр болж, аялал жуулчлалын вэб сайтуудад бичигдэх болжээ.
Bungle Bungles, Australia
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Bungle-Bungles-Australia.jpg)
Баруун Австралийн Дэлхийн өв газрын нэг, Purnululu үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг үзмэр болох Bungle Bungles нь барын судал бүхий зөгийн сархинаг хэлбэрийн довцогууд юм. Элсэн чулууны улаан хэсэг дээрх төмрийн марганецын саарал судлууд дээр болон ургасан бичил организмын улмаас ийнхүү барын судал адил судалтан харагддаг энэ газар хэмжээний хувьд нисдэг тэрэгтэй зүйрлэж болохуйц биетэй зөгийний сархинаг үүр мэт харагддаг байна.
Fantasy агуй, Бермуд
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Fantasy-Cave-Bermuda.jpg)
Бермуд дахь Crystal Cave-ыг олон хүн мэддэг боловч түүний эгч гэж хэлж болох Fantasy агуйг тийм ч олон хүн мэдддэггүй. Илүү гүнзгий энэ агуйг нутгийн эрх баригчид 1940-өөд оны үед нилээд удаан хугацаагаар хаалттай бүс хэлбэрээр байлгаж байсан ба 2001 оноос энэ агуй руу аялагч жуулчид очих боломжтой болсон байна.
Wave Rock, Австрали
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Wave-Rock-Australia.jpg)
Австралид орших боржин чулуунаас тогтсон энэ газрыг харахад дэлхий ээж газраа давалгаалуулан босгож ирээд дараа нь түүнийгээ тэр хэвээр нь үлдээчихсэн мэт харагддаг байна. Энэхүү давалгаан хадан цохиог үзэж сонирхохоор жил бүр 140.000 жуулчид ирдэг. 60 сая жилийн тэртээ үүссэн Wave Rock нь цаг хугацааны явцад элэгдэлд орсоор өнөөгийн энэ хэлбэр тогтцыг олж авчээ.
Шоколадан толгод, Филиппин
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Chocolate-Hills-The-Philippines.jpg)
Филиппиний Шоколадан толгод нь 50 гаран км хавтгай дөрвөлжин газрыг эзлэн орших 1776 толгодоос бүрддэг. Бухлан толгод хэмээн нэрлэгддэг энэ толгод ЮНЕСКО-гийн дэлхийн өв газрын нэг юм. Бараг тэгш хэмтэй конус хэлбэрийн энэ толгодын шоколад хэмээн нэрлэгдэх болсны учир нь хуурай улирлын үеэр өвсөөр бүрхэгдсэн байсан газрын өвс нь хатаж, бор өнгөтэй болдгоос үүдэлтэй ажээ. Оршин байгаа газрын аялал жуулчлалын хамгийн чухал үзмэр болох энэ газарт зочлох үедээ та олон сая жилийн тэртээх чулуужсан үлдэгдэл, үхсэн шүр, нялцгай биетнүүдийг агуулсан тэнгисийн шохойн чулуунууд дээр зогсож байгаагаа мэдрэх юм. Тэнгисийн усны ёроолд, мөн мандалд усанд угаагдан элэгдсэнээр бий болсон энэ өвөрмөц тогтоцтой газар далайн түвшнээс өргөгдөн ийнхүү тогтжээ.
Чулуун ой, Мадагаскар
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Stone-Forest-Madagascar.jpg)
Stone Forest хэмээн алдаршсан энэ газар Мадагаскарын Tsingy de Bemaraha үндэсний цэцэрлэгт хүрээлэнд оршдог. Дэлхийн өв газрын нэг болсон цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэг болох энэхүү гайхамшигтай тогтоц бүхий газарт Loris хэмээх мичний аймгийн нэгэн зүйлийн сөнөх аюулд хүрээд байгаа амьтны төрөл амьдардаг байна. Ан цав, нүх хөндий үүсгэн тогтсон шохойн чулууны тунадаснаас үүсэлтэй энэ өвөрмөц чулуун ой онцгой сонин тогтцоороо аялагчдын анхаарлыг маш ихээр татдаг байна.
Crystal Cave of Giants, Мексик
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Crystal-Cave-of-Giants-Mexico.jpg)
90 хэмийн халуунд хэлбэржин тогтсон аварга том талстуудаас тогтсон энэ агуй Мексикийн Chihuahua мужийн газар нутагт байрладаг. Селенит буюу гипсийн талстууд бүхий энэхүү агуйн доторх халуун агуйн доор байх галт уулын хайлмагаас үүсэлтэй юм байна. Халуун, чийг зэргээс шалтгаалан эрдэмтэд агуй дотор 10-аас илүү минут байх боломжгүй байдаг ба дээрх шалтгаанаас үүдэн ойрын ирээдүйд жуулчид зочлох боломжгүй байгаа юм байна.
Blue агуй, Итали
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/The-Blue-Grotto-Italy.jpg)
Blue Grotto бол маш гоёмсог тансаг үзэмжтэй агуу юм. Италийн Capri арал дээр орших агуйн гоёмсог, тод хөх өнгө нь усан доогуурх агуйн нүхээр орж ирэх нарын гэрэл болон тэнгисийн усаар дамжин туяарах нарын гэрэл нийлэн агуйн дотор маш чамин хөх өнгийн тусгалыг бий болгодог байна. Моторт завиар хүрч очих боломжтой Blue Grotto агуй нь сүүлийн жилүүдэд Capri арлын билэг тэмдэг болоод байгаа юм.
Yхлийн хөндий дэх гулгагч чулуунууд, АНУ
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Sailing-Stones-Death-Valley-USA.jpg)
Нууцлаг, хий үзэгдэл хөлхсөн Death Valley-гийн газрын гадаргуу дээгүүр ямар нэгэн хүн, амьтны оролцоогүйгээр хол замд нүүн шилжих чулуунууд таны сонирхлыг гарцаагүй татах нь лавтай. Байгалийн эл сонин үзэгдэл гурваас дөрвөн жил тутамд тохиодог бөгөөд чулуунууд ийнхүү хөдлөх явцдаа уртаас урт зам үлдээдэг байна. Хоёр чулуу зэрэгцсэн урт зам үлдээсэн байхаас гадна гэнэт баруун, эсвэл зүүн тийшээ эргэсэн зам үлдээсэн байх нь ч бий. Чулуунуудыг хөдөлж, байрлалаа солиход тодоррхой, тэнцвэрт нөхцөл байдал шаардлагатай байдаг ба хэт устай биш ч чийгтэй гадаргуу, шаврын нимгэн давхарга, хөдөлгөөний эхлэлийг тавих хүчтэй салхи гэх мэт ямар нэгэн хүч, чулууны хөдөлгөөнийг дэмжих тогтмол хүчтэй салхи гэх мэт нөхцлүүд шаардлагатай байдаг байна.
Сахарын нүд, Мавритан
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/The-Eye-of-the-Sahara-Mauritania.jpg)
Eye of the Sahara хэмээх энэ газар маш олон нэртэй. Richat Structure гэх албан ёсны нэртэй энэ алдарт тогтоц нь ойролцоогоор 50 км-ийн диаметртэй бөгөөд сансрын шаттл хөлгийнхний багийн баримжаа авах содон газар болжээ. Эхэндээ энэ газрыг солирын мөргөлтийн улмаас үүссэн гэж үздэг байсан бол өдгөө хатуу кварцан газрын өргөгдсөн хэсэг элэгдэлд орж бий болсон гэж үздэг байна.
Fingal агуй, Шотланд
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Fingals-Cave-Scotland.jpg)
Fingal-ын агуй нь танд хэн нэгэн үүнийг барьсан мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Төгс зургаан өнцөгт багануудаас бүтсэн энэ агуй эртний галт уулын хайлмагаас үүсэлтэй юм. 18-р зууны үеэс англи хэлээр ярьдаг улс орнуудын анхаарлыг татаж эхэлсэн энэ газарзүйн өвөрмөц тогтоц бүхий агуй урлаг, уран зохиолын олон бүтээлүүдэд дурдагджээ. Yүнтэй ижил төстэй газар Ирландын хойд хээсэгт бас байдаг байна.
Salar de Uyuni, Болив
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/Fascinating Geological Wonders/Salar-de-Uyuni-Bolivia.jpg)
Боливт орших Salar de Uyuni бол дэлхийн хамгийн том давст тал газар. Хатаж ширгэсэн давст нуураас үүсэлтэй хэдэн метрийн өндөртэй давсны тунадас нь дэлхийн литийн нөөцийн 50-70 хувийг бүрдүүлдэг байна. Гэхдээ энэ нь тус газрын алдарших шалтгаан биш ажээ. Борооны улирлын үеэр дэлхийн хамгийн том толь гэж хэлж болох усан гадаргуу бий болдог ба энэхүү асар том тунгалаг усан толинд цэлмэг тэнгэр, үүлсийг тольдож болох юм. Цэлмэг хөх тэнгэрт хөвөх хөвөн цагаан үүлсийн дээгүүр хөвж яваа мэт сэтгэгдлийг төрүүлэх энэ байгалийн энэ үзэсгэлэнг үзэж сонирхох гэсэн аялагчдын цуваа тасардаггүй байна.








bulgaa_zip
2011/03/21 at 15:18
uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu laitai laita wahahhahaahhaha ZIP.miniih.com orood uzeerei zaluus
Munez
2011/03/21 at 15:25
pamukkale iishee ochij uzej baisan shu estoi goe
bbbold_b
2011/03/21 at 15:45
goyo ym aaa
turuu_designer
2011/03/21 at 15:52
PEEEEEEEEEEEEEEHHHHHHHHHH
hishigee_0831
2011/03/21 at 15:54
;-) ;-)
tmra
2011/03/21 at 16:00
yoo goyo gazruud bna shuu
Зочин
2011/03/21 at 16:09
gogo yum aa
misfizzz
2011/03/21 at 17:19
VEry NiCe :-o :-o :-o :-o :-o :-o :-o :-o :-o
from_xvdree
2011/03/21 at 17:26
baigal ex ch argagui l xamgiin sain arxitektorch ymdaa
DaredeviliN
2011/03/21 at 17:41
Antelope хавцал, Аризона, АНУ ene gazriig 127 tsag kinondeer harj bsn um bn
trojan08
2011/03/21 at 18:00
Pamukkale gej hovontsaiz gesen ug ch yumuu aimar goy gazar shd
barnerd
2011/03/21 at 18:31
yaaay [hr]
[size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]
LeenI
2011/03/21 at 22:38
YYYYYYYYYYYYYYYYYaaaaaaaaaaaaaaaaaaaaYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYY
ben_jr
2011/03/22 at 11:18
[b]Nice info, good job lorenzo.[/b] :-?
EMPORIOARMANI
2011/03/22 at 11:30
[color=000080][font=Comic Sans MS][size=medium]gaihaltai. ochij uzne dee bi…[/size][/font][/color]
moochii
2011/03/22 at 16:24
unheer goe gazariig bna shuu
uzesgelen gej iim l baidag bh
13aaska
2011/03/22 at 18:04
goy goy togtotstoi gazruud bnaa…. :-o
astrod
2011/03/23 at 21:36
goe xaragdaj bna shuu
Зочин
2011/03/24 at 15:03
wow unher gaihaltai oooooooooooooooooooooooooooooooooooooo ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)
muty
2011/03/24 at 17:12
sugoye, wow, gaihaltai. krasata, …..
TheLibertines
2011/03/25 at 21:42
[size=medium][color=004000]Baigal ehiin buteeluud [/color][/size]
tvwshinsaihan
2011/03/30 at 13:26
goy yumaa gedee mongold gants 2 bdiishdee :-?
shiji_batuka
2011/04/24 at 20:24
gaihaltai
Зочин
2012/09/10 at 19:57
uneheer bishermeer yumaa uzeh yumsaan javascript:justreturn() javascript:justreturn() javascript:justreturn()
Зочин
2012/11/20 at 23:31
uneheer goe yumaaa