Хөл хорионд орж тусгаарлагдсан хүмүүс хайртай хүмүүстээ аюул учруулахгүйгээр бие биенээ харж, харилцаж буй сэтгэл догдлом мөчүүд

0

Сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд вирусын халдвар авч буй хүний тоо эрс нэмэгдсэн бөгөөд дэлхийн улс орнууд вирусын халдвар тархахаас сэргийлж, байж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Бараг бүх улс оронд хөл хорио тогтоож, онц байдал зарлаад байна.

Үүний үр дүнд хүмүүс гэртээ байж, өөрсдийгөө тусгаарлахаас өөр аргагүйд хүрч байгаа бөгөөд аль болох нэг нэгэнтэйгээ контакт үүсгэхээс сэргийлж байгаа билээ. Коронавирусын халдвар авсан өвчтөн, вирусын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, шинж тэмдэг илэрсэн ажиглалтад байгаа хүмүүс гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүстэйгээ уулзах боломжтой ганц л арга зам бий.

Цонхны цаанаас хайртай хүмүүсээ харах. Эмнэлэг, тусгаарлах байрны цонхоор хүмүүс бие биенээ харж буй зураглалыг та дараах фото зургуудаас үзнэ үү.

1. Нөхөр, эхнэр хоёр коронавирусын эсрэг тэргүүн шугаманд хамтдаа. Эцэст нь тэд хэдхэн минут ч болов уулзаж чадлаа

ChocoLolita / Reddit

 

2. Гурван үеэрээ тусгаарлалтад орж байна. Аав маань анх удаагаа ачийгаа харлаа

emmabethgall / Twitter

 

3. Эмээгийн маань амьдарч байгаа газарт хөл хорио тогтоосон. Би түүнд зарим нэг хэрэгтэй зүйлсийг нь аваачиж өгөхөөр очтол, аав маань тэнд хэдийнээ оччихсон, эмээ болон эргэн тойронд нь тусгаарлагдсан хүмүүст зориулан гитар тоглож байлаа.

jennydeloach / Twitter

 

4. Ээж маань тусгаарлалтад орсон. Харин аав маань ийм байдлаар түүнтэй хамт цагийг өнгөрөөж байна. Тэд хоёулаа 90 гаруй настай. Цонхны наана цаанаас гар гараа барьцгааж байна.

Priscilla Sekula / KSAT

 

5. Ач охин нь тусгаарлалтад байгаа өвөө дээрээ ирж, сүй тавьсан тухайгаа дуулгажээ! Үнэхээр сэтгэл хөдөлгөм, дурсамжтай мөч байна

Premier Living & Rehab Center Info Page / Facebook

 

6. Өвөө эмээ нь анх удаагаа ачаа харж байгаа нь энэ

Hannah Levins / Facebook

 

7. Нөхөр нь тусгаарлалтад байгаа эхнэр дээрээ өдөр бүр ирж, цонхны наана цаанаас өөрсдийнхөө дуртай дууг дуулдаг гэнэ.

WSFA 12 News / WSFA

 

8. Миний туслах өдөр бүр хөл хорионд байгаа эцэг эх дээрээ ирж, гар утсаар ярьдаг. Энэ бол хамгийн нандин зүйл

Sandy Hamilton / Facebook

 

9. Бид нар ээж дээрээ очиж, тусгаарлагдсан өрөөнийх нь цонхоор ийм гэнэтийн бэлэг барьлаа. Тэр бөөн баяр болсон

Anna DeSarro Egresits / Facebook, Anna DeSarro Egresits / Facebook

 

10. 100 насных нь төрсөн өдрөөр тусгаарлалтад байгаа эмээ дээрээ очиж, цонхны цаанаас төрсөн өдрийн дуу дуулж өглөө

Cradnee / Reddit

 

11. Тусгаарлалтад орсон эхнэрийнхээ 67 насны төрсөн өдрөөр нөхөр нь ийм гэнэтийн бэлэг барьжээ

MERNiK6 / Twitter

 

12. Эгч маань гэрийн гадаа ирж, цонхны цаанаас миний 28 насны төрсөн өдрийн баярт зориулж дуулж өглөө

oversharewithfamily / Reddit

 

13. Энэ вирус жинхэнэ хайрыг салгаж чадахгүй… Тэд гэрлээд 54 жил хамт амьдарсан. Нөхөр нь эхнэрээ эргэж ирж байгаа нь. Юутай ч зүйрлэшгүй!

Cumberland Valey Manor / Facebook

 

14. Ээж охин хоёрын хайраас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй

Cumberland Valley Manor / Facebook

 

15. Тусгаарлах байр руу хүн нэвтрэхийг хориглосон учраас эмээ маань ачийгаа харж чадахгүй байгаадаа уурлаж, гомдоллосон талаар өвөө маань бидэнд хэлсэн юм. Тиймээс бид ийм байдлаар ачийг нь түүнд харууллаа

Cory Blocker / Facebook

 

 

16. Өөр нэгэн аав, охин болон ач охин гурвын сэтгэл догдлуулсан уулзалт. Гайхалтай гэж хэлэхээс өөр юу гэх билээ

Cumberland Valey Manor / Facebook

 

17. Коронавирусын тархалтаас болж, энд хүн нэвтрэхийг хориглосон тул өвчтөний охин цонхоор дамжуулан сэтгэлийн хүч хайрласан мессеж илгээв

jollygreengentile / Reddit

 

18. Хүү маань олон хоног эмээгээ санаж уйлсны эцэст бид түүнийг эмээ дээр нь авчрав. Тэр цонхны цаанаас эмээдээ өөрийнхөө бичсэн зүйлийг харуулж, түүнтэй утсаар ярилаа

Stephanie Smith / Facebook

 

19. Ач нар цонхны цаанаас эмээдээ зориулан үлгэр уншиж өгч байна

ButlerCountyDD / Facebook

 

20. Гэр бүлийнхэн нь ирж, ноён Ryan-д төрсөн өдрийн мэнд хүргээд явцгаалаа

GraceHealthandRehab / Facebook

 

21. Миний хүү, хойд эцэг хоёр маань өнөөдөр ээж дээр ирсэн. Ингэснээр ээж маань нүүрэндээ инээмсэглэл тодруулж чадсан. Ээж маань хатгалгааны хүнд шатанд байгаа бөгөөд антиобиотикын эмчилгээ хийлгэж байгаа. Энэ өдөр түүнд баяр баясал бэлэглэсэн нь лавтай.

Premier Living & Rehab Center Info Page / Facebook

 

22. Эмээ маань тусгаарлалтын байранд байгаа учраас бид түүний 93 насны төрсөн өдрөөр нь ингэж баярт мөчийг нь хуваалцлаа

Heather L Norris / Facebook

 

23. Тусгаарлалтад байгаа хайртай хүмүүсээ өдөр бүр эргэж тойрч байгаа гэр бүлийнхэнд нь баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх

Cumberland Valley Manor / Facebook

 

24. Өндөр настай эмээ охиноо хараад сэтгэл нь маш их хөдлөж байв. Өнөөдөр өглөө бороотой байсан ч гэсэн, охин нь түүнтэй нилээн удаан утсаар ярьсан

Clark County Nursing Home and Residential Care / Facebook

 

25. Тэд цонхны наана цаанаас бие биенээ харахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа ч, энэ бол хайрын нэгээхэн хэсэг юм

Cheryl Blair / Facebook

 

26. Амралтын өдрүүдийн гайхалтай сайхан уулзалтууд болж өнгөрлөө. Сэтгэл хөдлөл, хайр энэрэл…

EdwardAbrahamNursingHome / Facebook

 

27. Эмээгийнхээ биеийг ямархуу байгааг цонхоор нь харж шалгалаа. Энэ хавийн өндөр настнуудыг хөл хорионд оруулж, эрсдэлээс сэргийлж байгаа юм

Becky Vogel / Facebook

 

28. Хөл хорионд байгаа ч гэсэн, тэд гэрийнхэндээ биеийнхээ нөхцөл байдлын талаар цонхоор дамжуулан хэлж, санаа зовох хэрэггүй гэж анхааруулж байна

bibbmedicalcenter / Facebook

 

29. Хэдийгээр бие биедээ хүрч, нэгнийгээ тэвэрч чадахгүй байгаа ч гэлээ, цонхоор хайртай хүмүүсээ харна гэдэг үнэхээр сайхан

Calhoun Nursing Home / Facebook

 

30. Өнөө өглөө тусгаарлалтад байгаа өндөр настанд гайхалтай гэнэтийн бэлэг барьж чаджээ! Эхнэр нь түүний энэ өдрийг баяр баяслаар дүүргэсэн нь лавтай. Одоогийн энэ нөхцөлд бие биедээ урам зориг, тэвчээр, итгэл үнэмшил хайрлах нь хамгаас чухал юм

Five Counties Nursing Home / Facebook

Танд эдгээр зургуудаас аль нь хамгийн ихээр сэтгэлд чинь хүрч чадсан бэ?

71
ГоёГоё
25
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Duyaa Duya

    Duyaa Duya

    2020/03/29 at 08:10

  2. Puujee Bazar

    Puujee Bazar

    2020/03/29 at 09:35

  3. Geeg Buyan

    Geeg Buyan

    2020/03/29 at 09:47

    💕💕💕

  4. Naraa Naraa

    Naraa Naraa

    2020/03/29 at 23:34

  5. Otgoo Oogi

    Otgoo Oogi

    2020/03/29 at 23:41

  6. Tsedenbal Bolortuya

    Tsedenbal Bolortuya

    2020/03/30 at 15:22

  7. Deegii Ochir

    Deegii Ochir

    2020/03/30 at 15:48

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *