Самбар дээр шохойгоор зурах авьяасаараа цахим ертөнцөд алдаршиж буй Тайванийн их сургуулийн багш. Тэрээр хүний анатомийг маш нарийн, өөгүй төгс зурдаг ажээ

0

Жун Цуаньбин (Zhong Quanbin) – Тайванийн Шу-Тө шинжлэх ухаан-технологийн их сургуулийн (Shu-Te University of Science and Technology) залуу багш бөгөөд сошиал сүлжээнд олон нийтийн дунд самбар дээр өөгүй төгс зурсан анатомийн зургаараа алдаршиж байна.

Zhong Quanbin/Facebook

Тэрээр шугам, шохойны хэлтэрхийгээр итгэмээргүй бодит харагдах анатомийн зураг мөн схем, хүний араг яснаас эхлээд эрxтэн бүрийг нарийн харуулах зургийг зурах ажээ. Залуу багшийн зурсан зургийг харахад тэрээр хүний анатомийн талаар гүн мэдлэгтэй, мөн төрөлхийн зурах авьяастай нь тодорхой болно. Чухам эдгээр ур чадвар нь Жун Цаньбинийг азийн хэд хэдэн улсуудад алдартай болоход нөлөөлжээ.

Сонирхолтой нь, түүний зурсан ихэнх зураг нь хүний анатомийг харуулсан хэдий ч тэрээр их сургуульд хүний анатомийн хичээл заадаггүй, харин Шу-Тө их сургуулийн харааны харилцааны дизайны факультетэд анатомийн зураг зурах чадвар заадаг багш юм. Тэр ажилдаа үнэхээр гарамгай тул түүнийг Тайвань, Хятад болон Японы хэд хэдэн анагаахын их сургуулиуд хүний анатомийн зураг зуруулахаар урьдаг ажээ.

Zhong Quanbin/Facebook

“Тийм ээ, бидэнд сурах бичиг байдаг л даа, гэхдээ бид нар сурах бичгээ уншдаггүй харин зурдаг. Ийм мэргэжлээр сурч байгаа оюутнууд сурах бичиг дээрх зураг хараад мэргэшиж чадахгүй. Үүний оронд бид зурж сурцгаадаг. Миний хичээл дээр оюутнууд миний самбар дээр зурсныг зурах ёстой” гэж Шу-Тө их сургуулийн багш Жун ярьжээ.

Zhong Quanbin/Facebook

Жун Цюньбин эхлээд анагаах нэг их сонирхдоггүй байв. Түүний сошиал суваг дээр тавьсан байсан бодит зургийг харсан багш Сямэнийн анагаах ухааны коллежид (Xiamen Medical College) ирж ирээдүйд эмч болох оюутнуудад хүний анатомын зураг зурахыг зааж өгөөч гэж хүсжээ. Түүний зурсан зурагнаас хүний яс, булчин, дотор эрxтнийг хэн ч хараад ойлгохоор байсан гэдэг. Ингээд л хүний анатоми судалж илүү сайн зурах болсон байна.

Zhong Quanbin/Facebook

Жуны самбар дээр зурах ур чадвар Японд өндрөөр үнэлэгддэг. Уг улс самбар дээр зурах зургийг бүхэл бүтэн урлаг хэмээдэг юм.

Zhong Quanbin/Facebook

Жун Цюньбин самбар дээр зурсан зургуудаа Facebook, Instagram болон YouTube дээр тогтмол байрлуулдаг. Хэрвээ танд түүний бүтээл таалагдаж байгаа бол түүнийг сошиал сүлжээгээр дагаж илүү ихийг сонирхох боломжтой.

Zhong Quanbin/Facebook

Жун өөрийн сошиал сүлжээгээрээ цаасан дээр буулгасан анатомийн нарийн деталь зургуудыг ч мөн хуваалцдаг, гэхдээ энэ нь жирийн хүмүүст илүү техникийн санагдах байх. Тиймээс самбар дээр шохойгоор зурсан зургууд нь интернет хэрэглэгчдийн сонирхлыг илүү их татдаг ажээ.

Zhong Quanbin/Facebook

Та хүний анатомийн талаар хэр сайн мэдэх вэ? Ингэж зааж өгвөл ойлгохоор санагдаж байна уу?

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *