Алдартай кинонуудад гол дүр бүтээсэн жүжигчид хэрэв цаг хугацаагаар аялж одооныхоо царай төрхөөр тухайн дүрээ дахин бүтээвэл нэг иймэрхүү л харагдах байх

0

Үзэх дуртай хайртай киноныхоо гол дүрүүдэд хэрвээ өөр жүжигчин тоглосон бол ямар байх байсан талаар бодох төдийд л огтхон ч зохимжгүй сэтгэгдэл төрдөг нь нууц биш билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тэдгээр кинонуудын гол дүрүүд алдартай дүрүүдээ одооныхоо царай төрхөөр дахин амилуулан тогловол ямар харагдах байсан талаар бэлдлээ.

1. Michael J. Fox болон Christopher Lloyd – Back to the Future

© Back to the Future / Universal Pictures, and co-producers, © TKP/MEGA/Mega Agency/East News, © MEGA/Mega Agency/East News

Алдарт “Back to the Future” кино бол 1980-аад оны хамгийн амжилттай кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Тэгвэл тус кинонд тоглох үедээ гол дүрийн жүжигчид болох Michael J. Fox 24 настай, Christopher Lloyd 47 настай байжээ.

Хамгийн сүүлд жүжигчин Michael J. Fox өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Lil Nas X: The Origins of ’Holiday’” кинонд дүр бүтээсэн бол Christopher Lloyd 2021 онд нээлтээ хийсэн “Queen Bees” кинонд тогложээ.

 

2. John Travolta болон Samuel Jackson – Pulp Fiction

© Pulp Fiction / Miramax, and co-producers, © maximon / MEGA/Mega Agency/East News, © samuelljackson / Instagram

Нэрт найруулагч Квентин Тарантиногийн 1994 оны бүтээл “Pulp Fiction” кино бүх цаг үеийн сонгодог кинонуудын нэгээр нэрлэгддэг. Тэгвэл тус киноны гол дүрүүд болох John Travolta болон Samuel Jackson нар өдгөө ч уран бүтээлээ хийсээр яваа бөгөөд John Travolta-ын хувьд 2020 онд нээлтээ хийсэн “Capital One: Christmas Ad” кинонд дүр бүтээгээд байгаа бол Samuel Jackson “Futha Mucka” хэмээх телевизийн цувралд тоглож байгаа ажээ.

 

3. Tom Hanks – Forrest Gump

© Forrest Gump / Paramount Pictures, and co-producers, © AP Photo/Chris Pizzello/Invision/East News

1994 онд нээлтээ хийсэн “Forrest Gump” америкийн түүх болон соёлыг дэлхий нийтэд таниулсан сор бүтээлүүдийн нэг билээ. Тус кинонд тоглох үедээ гол дүр болох Tom Hanks 38 настай байсан ажээ. Тэгвэл өдгөө тэрбээр “Masters of the Air” мини цувралд дүр бүтээж байгаа юм.

 

4. Bruce Willis болон Haley Joel Osment – Sixth Sense

© The Sixth Sense / Hollywood Pictures, and co-producers, © Evan Agostini/Invision/AP/East News, © Netflix / The Hollywood Archive / Avalon/Photoshot/East News

“Sixth Sense” киноны гол дүрүүд болох Bruce Willis тус кинонд тоглох үедээ 44 настай байсан бол Haley Joel Osment ердөө 11 настай байжээ. “Sixth Sense” кино бол тэднийг алдар нэрийн оргилд хүргэсэн бүтээл байв. Bruce Willis өдгөө “Cosmic Sin” нэртэй инээдмийн цувралд тоглож байгаа бол Haley Joel Osment “Not an Artist” киноны арын албанд ажиллажээ.

 

5. Leonardo DiCaprio болон Kate Winslet – Titanic

© Titanic / Twentieth Century Fox, and co-producers, © AFP PHOTO / VALERIE MACON / /EAST NEWS

1998 онд нээлтээ хийсэн алдарт “Titanic” кино өөрийн романтик үйл явдал, эмх замбараагүй үзэгдлээрээ туйлын алдартай билээ. Тэгвэл тэдгээр үйл явдлуудыг амилуулсан жүжигчин Leonardo DiCaprio болон Kate Winslet урлагийн замналаа тус киногоор тун амжилттай эхлүүлсэн билээ. Харин өдгөө Leonardo DiCaprio “Don’t Look Up” цувралд ажиллаж байгаа бол Kate Winslet “Mare of Easttown” мини цувралын гол дүрийг бүтээж байгаа ажээ.

 

6. Macaulay Culkin – Home Alone

© Home Alone / Hughes Entertainment, and co-producer, © culkamania / Instagram

Ердөө 10 насандаа “Home Alone” кинонд дүр бүтээж байсан жүжигчин Macaulay Culkin өдгөө ч инээдмийн киноны томоохон жүжигчдийн нэгээр тооцогддог. Өдгөө тэрбээр “American Horror Story” цувралд гол дүр бүтээж байгаа билээ.

 

7. Daniel Radcliffe, Emma Watson болон Rupert Grint – Harry Potter and the Sorcerer’s Stone

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros., and co-producers, © ANGELA WEISS/AFP/East News, © Grant Pollard/Invision/AP/East News, © CAP/RFS/Capital Pictures/East News

“Harry Potter” цувралаараа алдартай Daniel Radcliffe, Emma Watson болон Rupert Grint нар 2001 онд тус бүр 12, 11, 13 настай байхдаа анхны ангид нь дүр бүтээж байжээ.

Өдгөө жүжигчин Daniel Radcliffe “Lost City of D” бүтээлийн зураг авалтад оролцож байгаа бол жүжигчин Emma Watson хамгийн сүүлд 2019 онд нээлтээ хийсэн “Little Woman” кинонд, жүжигчин Rupert Grint энэ онд нээлтээ хийсэн “Servant” цувралын хоёр дахь бүлэгт дүр бүтээгээд байна.

 

8. Johnny Depp – Edward Scissorhands

© Edward Scissorhands / Twentieth Century Fox, © Matt Dunham/AP/Associated Press/East News

1990 онд 27 настай байхдаа Johnny Depp “Edward Scissorhands” киноны гол дүрд тоглож байв. Тэрбээр өдгөө “Puffins” нэртэй мини анимейшн цувралд ажиллаж байгаа ажээ.

 

9. Richard Gere болон Julia Roberts – Pretty Woman

© Pretty Woman / Touchstone Pictures, and co-producer, © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News, © Sebastien Courdji/KCS/East News

1990 онд нээлтээ хийсэн “Pretty Woman” киногоороо алдар нэрийн оргилд хүрч, ердөө 24 насандаа “Алтан бээлий” шагналын эзэн болсон Julia Roberts өдгөө “Gaslit” нэртэй телевизийн цувралд тоглож байгаа бол жүжигчин Richard Gere хамгийн сүүлд 2019 оноос “MotherFatherSon” цувралд дүр бүтээж байгаа юм.

 

10. Sam Neill болон Laura Dern – Jurassic Park

© Jurassic Park / Universal Pictures, and co-producer, © Chris Pizzello/Invision/East News, © samneilltheprop / Instagram

Тэд хоёул энэхүү цуврал киногоор дэлхий дахинд алдаршсан бөгөөд хамгийн сүүлд жүжигчин Sam Neill “The Portable Door” кинонд дүр бүтээсэн бол Laura Dern “F is for Family” цувралд дуу оруулагчаар ажиллаад байгаа юм.

 

11. Kirsten Dunst – Jumanji

© Jumanji / TriStar Pictures, and co-producers, © Patti Perret / ?Showtime / Courtesy Everett Collection / East News

1995 онд тус кинонд тоглох үедээ тэрээр ердөө 13 настай байжээ. Ийнхүү 1990-ээд оны алдарт киноны гол дүрийг бүтээсэн өсвөр насны охин кино салбарт өөрийн байр суурийг олсон билээ. Өдгөө тэрбээр энэ жил Их Британид нээлтээ хийх “The Power of the Dog” кинонд тоглож байгаа аж.

 

12. Keanu Reeves – Matrix

© The Matrix / Warner Bros., and co-producers, © ROBYN BECK/AFP/East News

1999 онд анх нээлтээ хийж, олны хүртээл болж байсан “Matrix” кино туйлын их амжилт дагуулж, түүнээс сэдэвлэсэн олон видео тоглоом, комик ном гарсан билээ. Тус кинонд тоглох үедээ гол дүр болох Keanu Reeves 35 настай байсан бөгөөд “Matrix” киногоороо алдар нэрийн оргилд гарсан билээ. Тэгвэл тэрээр хамгийн сүүлд 2020 онд “Bill & Ted Face the Music” кинонд дүр бүтээжээ.

 

13. Tom Cruise – Top Gun

© Top Gun / Paramount Pictures, and co-producer, © ALBERTO PIZZOLI/AFP/East News

Tom Cruise-ын тоглосон “Top Gun” кино маш их амжилт болон шүүмжлэлийг дагуулсан тун алдартай бүтээл билээ. Тус кинонд дүр бүтээх үедээ тэрбээр 34 настай байсан аж. Харин өдгөө тэрбээр энэхүү киноны дараагийн анги болох “Top Gun: Maverick” киноны гол дүрд тоглож байна.

 

14. Drew Barrymore – E.T., the Extra-Terrestrial

© E.T. the Extra-Terrestrial / Universal Pictures, and co-preducer, © drewbarrymore / Instagram

Ердөө 6 настайдаа “E.T., the Extra-Terrestrial” киноны гол дүрийг бүтээсэн Drew Barrymore хожим 1993 онд “Jurassic Park” кинонд тоглож байв. Өдгөө тэрээр өөрийн нэрийн телевизийн шоугаа хийж яваа аж.

Таны үзэх дуртай жүжигчин хэн бэ?

5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *