Угаалгын өрөөнд байлгахад огт тохиромжгүй 14 зүйл. Гэр бүлийнхээ эрүүл мэндийг хайрладаг л бол яг одоо эдгээрийг өөрчил

0

Бидний өдөр болгон хийдэг зүйл – өглөө босоод л угаалгын өрөөндөө ордог. Нэг хэсэг нь угаалгын өрөөнд удаан байж яаралгүйгээр өөрийгөө цэмцийлгээд гарна, харин нөгөөх нь бушуухан шиг орсон болоод гарахын түүс болно. Энэ хоёрын ялгаа угаалгын өрөөний зохион байгуулалт, цэвэр цэмцгэр байдалтай нь холбоотой.

Угаалгын өрөө тухайн айлын нүүр царай мөн гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тиймээс гэрийн эздийн сэтгэл санааг мэдэгдэхгүйгээр дaрангуйлж, эмх замбараагүй байдлыг үүсгэж байдаг зарим нэг эд зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

Төмөр булангийн тавиур

Үнийн хувьд боломжийн тул олон айл угаалгын өрөөнийхөө буланд ийм тавиур тавьсан байдаг. Гэхдээ тухайн өрөөний хэт их чийгшлээс болоод тун удахгүй зэвэрч эхэлнэ. Тиймээс шилэн эсвэл зэвэрдэггүй төмөр, латун тавиур ашиглахыг хичээгээрэй. Үнэтэй бас загварлаг харагддаг юм.

 

Угаалгын машин дээр овоолсон гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн

Угаалгын машин дээр байгаа бүх зүйлийг нүднээс далд хураа, таны угаалгын өрөө өнгө зүс ороод ирэхийг та шууд л анзаарна. Нүдэн дээр ил өрсөн гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд нь эмх замбараагүй байдлыг бий болгоно, өрөөний орон зайг xулгайлдаг. “Эмх замбараагүйн арал”-ыг үе үе цэгцэлж байхаа бүү мартаарай.

 

Савангийн савны оронд аяга таваг угаадаг порлон тавих

© Depositphotos.com

Харахад л үзэмжгүй, тэгээд ч гар угаахад ямар ч таатай мэдрэмж төрүүлэхгүй нь мэдээж. Нойтон саван улам зөөлөрч нялцайна, харин порлон өөрөө байнга савантай байх тул огт хатахгүй. Гэнэтийн ямар нэгэн яаралтай тохиолдолд хэрэг болж мэдэх л юм, гэхдээ өдөр тутмын хэрэглээнд бол чанартай бас загварлаг савангийн сав л хамгийн тохиромжтой.

 

Олон задгай тавиур болон өөр бусад гадаргуунууд

© Prosto13 / Pikabu, © Depositphotos.com

Угаалгын өрөөнд хадгалах эд хогшил их, харин орон зай нь маш бага. Бид жижигхэн газар аль болох олон эд зүйл багтаахын тулд боломжтой бүхий л гадаргууг ашиглахыг хичээдэг. Харин хэрэгтэй хэрэггүй овоолсон эд зүйлс нь эмх замбараагүй байдлыг бий болгохоос гадна харааны дуу шуугиан гэгчийг үүсгэдэг юм. Боломжоороо хадгалалтын цомхон системийг бий болго, зарим нэг зүйлийг хаалгатай шкафанд хадгал, үе үе огт ашиглагдахгүй зүйлээ зоригтой гаргаж хаяж сурах хэрэгтэй.

 

Хаалганд өлгөөтэй халатууд

Угаалгын өрөө – өндөр чийгшилтэй газар, тиймээс хаалганд халат өлгөх нь аль ч утгаараа буруу: өнгөө алдана, нян үржих таатай орчин болно, цаашлаад эвгүй үнэртэй болдог. Халат (мөн цэвэрхэн алчуурнууд ч энд хамаарна)–ыг тасалгаанд хадгалах нь хамгийн зөв.

 

Үйлдвэрийн сав баглаа боодолтойгоо хэвтэх ариун цэврийн цаас

© Depositphotos.com, © Depositphotos.com

Амыг нь нээсэн эсвэл урсан гялгар уутанд байгаа ариун цэврийн цаас цэвэрхэн угаалгын өрөөний өнгө үзэмжийг ч гутаана. Ариун цэврийн цаас хадгалах зориулалтын газар байхгүй бол ядаж цэвэрхэн хайрцаг, сагсанд хадгалахыг хичээгээрэй. Угаалгын өрөө хамаагүй эмх цэгцтэй харагдана.

 

Хатаагч эсвэл хувингийн дээр өлгөөтэй байх шал, тоосны алчуурууд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Мэдээж ямар ч маргаангүй ахуйн хэрэглээний даавуун алчуурыг хатаах ёстой бөгөөд хэрэгтэй. Гэхдээ ийм байдлаар хадгалж огт болохгүй. Алчуурыг бүтэн хатсаны дараа нүднээс далд шкафанд эсвэл өөр саванд хурааж сур.

 

Ханан дээрх аварга том бойлер

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хананд хадсан том бойлер угаалгын өрөөнд яав ч өнгө үзэмж нэмэхгүй. Мэдээж энэ бол хэрэгтэй техник, гэхдээ зайлшгүй далдлалт шаардлагатай. Орон зай эзлээд зогсохгүй мөн толгой дээрээс унах аюултай. Угаалгын өрөөнд ороод ирэхэд техникийн өрөөнд ороод ирэв үү гэмээр мэдрэмж төрүүлдэг. Бойлерийг жалюзээр нууж болно эсвэл тусгай шкаф гаргаж суулгасан айлууд ч бий.

 

Паарны шарлаж хатсан будаг

© Depositphotos.com

Цагаан будгаар будсан стандарт ширмэн паар онцгой анхаарал арчилгаа шаарддаг. Энд тэндээ зэвэрсэн эсэхийг нь тогтмол шалгаж байх хэрэгтэй, тоос шороог нь байнга арчина, мөн өнгөлгөөг нь сэргээж байх нь чухал. Яагаад гэвэл цагаан будаг цаг хугацааны болон хэт өндөр хэмийн нөлөөнд шарлаж хатдаг байна.

 

Үйлдвэрийн савлагаатай шингэн саван

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Угаалтуур дээр овоолсон олон өнгийн эд хогшил нь харааны дуу чимээг бий болгодог. Шингэн саванг өөрийн угаалгын өрөөний дизайн, хэв маягт тохирсон тусгай саванд хийхийг зөвлөж байна. Мөн шингэн саванд зориулсан автоматаар шахдаг савнуудыг сонирхоорой. Дусаж гоожихгүй, хэмнэлттэй бас үнэхээр цэмцгэр харагддаг юм.

 

Холигчоос өлгөсөн бие угаагч

Бие угаагч угаалгын өрөөнд өөрийн гэсэн тусдаа байртай байх ёстой. Жишээ нь, хананд өлгүүр тогтоож өлгөх эсвэл хатсаных нь дараа тусгай саванд хийж далд хураана.

 

Уран бүтээлч сэтгэлгээгээр тохижуулах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Угаалгын өрөөнд өөрийн уран бүтээлээсээ оруулмаар байна уу? Энэ бол хамгийн эрсдэлтэй үйлдлүүдийн нэг шүү. Ихэнх тохиолдолд зохимжгүй харагддаг, өөрөөр хэлбэл угаалгын өрөөнийхөө үндсэн зорилгоос хазайгаад явчихдаг юм. Чимэглэлийн наалт, зураг, хиймэл цэцэг – энэ бүгд эмх замбараагүй байдал л үүсгэнэ.

Угаалгын өрөөгөө ямар нэгэн зүйлээр чиммээр санагдаад байгаа бол хурц өнгөтэй эсвэл гоёмсог цэцгийн зурагтай плита ганц хоёрыг наахад л болно.

 

Урт ширхэгтэй микрофибр хивсэнцэр

© Depositphotos.com

Хямдхан харагдуулна, тоос шороо бас үс цуглуулна, цахилгаанжина. Микрофибр хивсэнцэр өндөр хэмэнд тэсвэргүй, тиймээс пааран дээр хатаах эсвэл халуун шалан дээр дэвсэж болдоггүй юм. Эцэстээ чийгэнд зөөлөрч өнгө үзэмжгүй л харагдана.

 

Шүдний сойзны аяга

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Шүзний сойзны ишин дээр хар толбо байгааг нэг биш удаа анзаарсан биз ээ. Энэ бол хөгц – аяганы ёроолд ус чийгний улмаас үүссэн зүйл. Аягыг тогтмол угааж ариутгаж байх ёстой, мөн угаалтуур дээр амархан арилахааргүй мөр үлдээдэг. Гэр бүлийн гишүүдийн бүх сойзыг нэг аяганд хийхээс аль болох зайлсхий: шүдний сойзны үс хоорондоо шүргэлцэж бактер зэргийг халдварлуулж болзошгүй.

Угаалгын өрөөнийхөө юунд та хамгийн түрүүнд анхаарал хандуулдаг вэ? Чухам юу таны сэтгэлд нийцэхгүй байна?

10
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *