Кино үзсэний дараа “Яаж энэ хэсгийн зургийг авсан юм бол?” гэж гайхшран суудаг үе ард хоцорчээ. Яагаад гэвэл энэ бүхний хариулт нь маш амар болсон: бүх нууц компьютер графикт байгаа юм. Ногоон дэлгэцийн ачаар хүссэн дүр зургийг амархан гаргадаг болсон. Гэхдээ технологийн эрин үед тайзны ард сонирхолтой зүйл маш их болдгийг бид тэр болгон сайн мэдэхгүй.
Кино ертөнцөөр аялах дуртай юу, ялангуяа “хөшигний араар?” Дэлгэцийн нөгөө талд байгаа амьдралыг харуулсан гэрэл зургууд танд сонирхолтой санагдах байх.
1. Эргэн тойрон дан ногоон засал чимэглэл байхад дүрдээ ороход хэцүү байдаг болов уу?
2. Хүн-Аалз хамтрагчидтайгаа цуг зураг даруулжээ
3. Николас Холт “Mad Max” киноны зураг авалтад зориулж онгодоо уран зохиолын номоор дуудаж байгаа нь
4. Хорон муу санаатнууд нь жинхэнэ биш юм чинь хөгжилдөж яагаад болохгүй гэж? Тэгээд ч явах ч газар алга, явах шаардлага ч алга. “Wonder Woman 1984” киноны зураг авалтын үеэр
5. Танос дэлгэцийн цаана ямартай ч хөгжилтэй л байдаг юм байна
6. Яра Грейжой гутландаа орсон усыг гаргах гэж хичээнэ
7. “John Wick: Chapter 3 — Parabellum” киноны зураг авалтын ажил болон домогт Киану Ривз
8. Лео шиг авьяас чадалтай жүжигчин хүртэл кино зохиолоо байнга ярилцаж шалгадаг юм байна. “The Wolf of Wall Street” киноны зураг авалтаас
9. Ванессе Кирби хотын гудамжаар давхих том бас аймшигтай камерыг “түрүүлэх” хэрэгтэй болдог
10. “Life of Pi” киноны “хөшигний цаад тал”-ыг харвал хөлгүй далайн усны зарим хэсгийг студид авсан байсан нь тодорхой болно
11. Камерийн өмнө гэхээсээ илүүтэй хойно нь их хүн байдаг. Яг л ийм дүр зургийг “Batman v Superman: Dawn of Justice” киноны зураг авалтаас харж болно.
12. Зои Салдана, Сэм Уортингтон, Кейт Уинслет болон Клифф Кертис нар “Avatar 2” киноны зураг авалтын үеэр
13. Марс дээр хүртэл Мэтт Деймон ганцаараа байж чадалгүй иржээ
14. Люсифер зураг авалтын завсарлагааны үеэр ч анхаарлын төвд байсаар л…
15. Төмөр хүн өөрийн өмсгөлгүй зогсоно – өмсгөлгүй болохоороо хэн ч биш харагдаж байна уу?
16. Жозеф Гордон-Левитт “Inception” киноны эргэлддэг коридороор ингэж явсан байх нь
17. Чам руу ийм олон камер харж байхад сайхан харагдах ёстой шүү
18. Хатны гэр бүлд хүртэл орлон тоглогчид байдаг. “The Crow” киноны зураг авалтын үеэр
19. Галактик аюулд ороогүй байгаа үед Дракс сошиал сүлжээгээ шалгадаг гэнэ дээ
20. Avengers-уудад тусламж хэрэгтэй байхад үсээ засуулж дуусаагүй сууж байдаг
21. Хичээлийг ямар нэгэн ид шидгүйгээр хийж болно
22. Яг хажууд нь зураастай хувцастай жирийн нэг залуу суугаад байхад Аарон Пол роботтой ярьж байгаа юм шиг жүжиглэх хэцүү л байгаа байх даа
23. Найруулагч Тодд Филлипс жүжигчний алхам бүрийг хянаж байхад юун Жокерийн инээмсэглэл мантай
24. Киноны эхэнд Крис Эванс залуу байлаа, кино дуусахын алдад “хөгширчээ”. Нас нэмэх тусам илүү аз жаргалтай болоод байна уу даа гэлтэй харагдана
25. Марк Руффало маш амархан “ногоорч” байгааг бид кинонд хардаг. Үнэндээ урьд нь их бэлтгэдэг юм байна аа
Кино салбарт ямар шинэ технологи ирнэ гэж та бодож байна? Энэ үед жүжигчид зураг авалтын үеэр юу хийх бол?