Англи хэл сурахад туслах хөгжилтэй 5 арга. Сургалтанд явах ямар ч шаардлага байхгүй!

2

Хүн бүр эх хэлнээсээ гадна гадаад хэл сурахыг хүсч эрмэлздэг. Тэр тусмаа зуны улирал айлчлан ирж ажил алба, хичээл ном завсарлаж байгаа энэ үед зуны гурван сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг нь нууц биш.

Хэдийгээр та ажил амьдрал гээд завгүй байлаа ч гадаад хэл сурах тийм ч хэцүү зүйл биш. Гадаад хэл дээр ном уншиж, бусадтай ярилцаж, бусдын ярихыг сонсох үр дүнтэй боловч, гадаад хэлийг өөр бусад хөгжилтэй, сонирхолтой аргуудын тусламжтай сурч болно.

1. Түвшингээ зөв тодорхойл

Гадаад хэл сурч эхэлж байгаа бол, өөрийнхөө мэдлэгээс хэтэрсэн зүйлийг сурч, мэдэх гэсний хэрэггүй. Ойлгогдохгүй, хүнд үгнүүдтэй ном зохиол уншиж байхаар эхлээд хүүхдийн номноос эхэлж унш.

Гадаад хэл дээрх хүүхэлдэйн кино үзэх хэрэгтэй бөгөөд энэ нь танд туршлага болохоос гадна суурь мэдлэгтэй болгоно. Үүний дараа түвшингээ сайжруулахад оройтохгүй. Түүнчлэн өөрөөсөө насаар дүү хүнтэй ярилцаарай. Ингэснээр сурах гэж буй хэлээрэй илэн далангуй, өөртөө итгэлтэй ярихад тань туслана.

2. Кино үз

Өөрийн дэмжиж, шүтэч, биширч явдаг олны танил эрхмийнхээ тоглосон кино, дуулсан дууг алгасалгүй үзэж, сонсож бай. Энэ нь таны сурах гэж буй гадаад хэл чихэнд тань хоногшиж үлдэх, хэл сурахад ач тустай. Мөн тэдний хэлсэн ишлэлийг тогтоож авахад гэмгүй.

Хүн нэг үйлдлийг олон удаа давтаад байвал зуршил болж, бие организм дасч эхэлдэг. Тэгэхээр дээрх үйлдлийг хэсэг хугацаанд хийхэд таны мэдлэг бага ч гэсэн нэмэгдэнэ. Мөн нэмж хэлэхэд гадаад хэл дээрх аудио бичлэгүүдийг сонсож байгаарай.

Хэрэв хүсвэл та дуртай дуучныхаа дууг гадаад хэл дээр дуулж, сонсгол болон дуудлагаа сайжруулах боломжтой.

3. Дэлгүүр хэс

Гэртээ цаг ямагт гадаад хэл дээрх ном зохиол уншиж, аудио бичлэг сонсож суухаар нэг удаа ч болов сурах гэж байгаа хэлээр тань ярьдаг улс оронд очиж үзэх хэрэгтэй. Хүн орчинд нь гадаад хэлийг илүү сайн сурах хандлагатай байдаг гэж ярьдаг. Тухайн хэлээр ярьдаг газрын дэлгүүрүүдээр хэсч, худалдагч нартай нь яагаад ярьж болохгүй гэж?

4. Технологийн дэвшлүүдийг ашигла

Гадаад хэл сурахад туслах төрөл бүрийг аппликэйшнууд үнэ төлбөргүй татахаар апп дэлгүүрүүдэд байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Та эдгээр аппликэйшнуудын тусламжтайгаар гадаад хэлийг төвөггүй сурч чадна. Сурах гэж байгаа гадаад хэлээр ярьдаг гадаад хүнтэй чат бичиж, видео дуудлага хийж, хоорондоо ярилцах нь таныг гадаад хэл сурахад үнэлж баршгүй тус хүргэх болно.

5. Өөрийнхөө чадах хэмжээнд ярь

Гадаад хэл сурахыг хүсч байвал хамгийн чухал нь бусдаас ичиж зовох зүйлгүйгээр өөрийнхөө чадах хэмжээнд ярь. Өөр улс орны хүмүүстэй интернетээр танилцаж, өөр хоорооо сурч байгаа хэлээрээ чатлах хэрэгтэй. Тэр ч бүү хэл гэртээ ганцаараа байхдаа шинэ үгнүүд сурч, өөрөө өөртэйгөө гадаад хэлээр ярилцсан ч болно. Гэхдээ чөлөөтэй ярих хэрэгтэй гээд акцент буюу дуудлагаа зөв сурах нь чухал юм.

Та эдгээр аргуудын тусламжтайгаар сонирхолтой, хөгжилтэй байдлаар гадаад хэл сураарай. Хэрэв та гадаад руу хилийн дээс алхах бодолтой байгаа бол яг одоо оройтоогүй байгаа дээр нь гадаад хэл сурах хэрэгтэй. Та магадгүй эдгээр аргуудын тусламжтайгаар төгс ярьж сурахгүй байж болох ч таныг гадаад хэл сурахад тань томоохон тус хүргэх нь гарцаагүй.

15
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. hen

    2018/06/28 at 06:50

    Ene yu ni hogjiltei bgan be bdag l arga bn

  2. оюука

    2024/01/13 at 22:03

    баярлалаа англи хэл зааж өгсөнд би таньд баярлалаа дараа илүү хичээгээрэй

  3. оюука

    2024/01/13 at 22:07

    танд дахиад баялалаа би их юм мидэж сурсандаа таатаа байна баяртай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *