Аз нь харьсан бүтэлгүйчүүдийн жагсаалтад багтсан 17 хүн. Гэхдээ тэглээ гээд тэд сэтгэлээр унасангүй, хөнгөхөн хөгжилдөөд авчээ

0

Бид бүгдэд л муу өдөр тохиодог. Аз гэдэг – мөнхийн зүйл биш: өнөөдөр аз гийсэн байхад дараа нь сансар огторгуйн хэмжээгээр азгүй зүйлтэй учирна. Азгүй, бүтэлгүй тохиолдол ихэнх хүмүүсийг сэтгэл санаагаар унагадаг бол зарим нэг нь хөгжилдөх шалтгаан болгон хүлээж авч байна.

Гомдмоор бүтэлгүйтлийг даван туулж болно, хамгийн гол нь сэтгэлээр уналгүй бусадтайгаа тэр азгүй тохиолдлыг хуваалцаж сурах л хэрэгтэй. Яг л өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд шиг.

Шаазгайны үүрний хажуугаар унадаг дугуйтай л өнгөрсөн юм шүү дээ

© g_nome7 / Reddit

 

Өөртөө байгаа 20 гаруй тоглоом нь зажлахад тийм ч хөгжилтэй биш байгаа бололтой

© filthyrhinoceros / Reddit

 

Надтай ийм зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй. 6 цагийн нислэгийн үеэр миний сандал руу гурван ч удаа өвдөглөөд авсан шүү

© mr_hargao / Reddit

 

Би тахианы шөл богино долгионы зууханд хийсэн юм, тагийг нь хаагаад дөнгөж асаатал хаалганы шил бут…

© 9inchsofty / Reddit

 

Хүргэлтийн хүн миний захиалгыг үүдэнд орхижээ. Хаалга хүрэх 5 минутын хооронд хөршийн муур хоолны савыг мэрээд тахианы махнаас минь амсаад амжсан байна

© LandolphiN_ / Reddit

 

Өмсөх дуртай кетээ салж унатал нь өмсөнө гэж энийг л хэлэх байх

© audiohymn / Twitter

 

Кофе шоп-д мөстэй кофе захиалсан чинь надад зүгээр л мөс аваад ирлээ

© mdseeley / Twitter

 

Хувцастайгаа цуг бүтээлэг угаасан юм, тэгсэн ийм болоод гараад ирлээ

© NikkiThunderdik / Reddit

 

Төмсний анхны ургацаа санаж байна, тагтан дээрээ тариалан эрхэлж үзсэн хүн дээ

© pupunggi / Reddit

 

Даргынхаа маргааш болох хуримд өмсөхөөр дуртай цамцаа хими цэвэрлэгээнд өгсөн чинь… Дэлгүүр орохоос өөр аргагүй боллоо

© YesLikeTheJeans / Reddit

 

Илүү цаг ажилласан л даа. Өглөөнөөс хойш юу ч идээгүй юм. Пицца захиалсан чинь ийм юм ирлээ

© beachsunflower / Reddit

 

Миний унтлагын өрөө одоо яг л шөнийн клуб шиг үнэртэж байна

© HoggyOfAustralia / Reddit

 

Найтаахгүй байхыг хичээгээрэй, ялангуяа сормуусны хэлбэр оруулагч ашиглаж байх үедээ

© ydw1988913 / Reddit

 

Хөдөөний замаар явж байгаад л ингэчихлээ. Урд дугуй замын ховил руу орох үеэр элс нь сороод. Тэгэхээр нь би ухрах гэж байгаад бүр долоон дордов

© l33t_d0nut / Reddit

Зам нь бүр хэмхрээд ирэхээрээ машин эргэдэг юм байна лээ шүү.

 

Өглөөний хоол халааж өгсөн чамд баярлалаа

© Alexandru84 / Imgur

 

Хөрш маань брейк бүжиг хийхээр шийдээд миний шинэ зурагтыг хагалчихлаа

© hdstegink / Reddit

 

Хэдэн сарын өмнө аавыг дуг хийж байх хооронд миний Мэгги хочтой нохой аавын хиймэл шүдийг xулгайлчихсан юм. Аав сэрээд түүнийг ийм байхад нь олж харжээ.

© eUniFiEd / Twitter

Та таагүй тохиолдолтой хэрхэн тэмцдэг вэ?  

13
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *