Хүнсний ногоо болон жимсийг шинээр нь хадгалах аргууд

2

Хөргөгч эсвэл хайрцагт хадгалж байгаа төмсийг хараад хайран төмс гэх сэтгэл төрдөг: муудаж, зөөлөрсөн хүнсний ногоо. Хэзээ хогийн саванд орох бол гэж хөөрхийс цагаа хүлээнэ, харин бид мөнгөө шал дэмий зүйлд үрлээ гэж харамсана.

Ингэж дэмий гарлага гаргахгүйн тулд та бүхэнд ногоо, жимсээ шинээр нь схадгалах аргууд зааж өгье.

Хадгалахаас өмнө угаах хэрэггүй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 1

Хичнээн ариун цэвэрч ч гэлээ жимс, ногоогоо угаахаас татгалз.

Үнэхээр цэвэрлэмээр санагдаад байвал хуурай цаасаар шороог нь цэвэрлээрэй. Угаасан тохиолдолд ногоо, жимсийг муудахаас хамгаалсан өөрийн хамгаалалтын бүрхүүлийг арилгаж орхино.

Жимс, жимсгэнэ хуурай нөхцөлд дуртай

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 2

Чийгтэй орчин аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хурдан муутгадаг. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээ хадгалахаас өмнө хуурай байлгах хэрэгтэй.

Жимс, жимсгэнэ хийж хадгалах гэж байгаа савныхаа ёроолд хуурай цаас дэвсэж болно. Илүүдэл чийгийг цаас өөртөө шингээнэ.

Авокадог цаасан уутанд

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 3

Арай боловсроогүй түүхий авокадог болтол нь цаасан уутанд (зориулалтын хүнсний цаас эсвэл сонин байсан ч болно) тасалгааны хэмд байлгана.

Болсных нь дараа гялгар уутанд хийгээд хөргөгчинд хадгалаарай.

Зарим нэг хүнсний ногоог хөргөгчинд хадгалдаггүй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 5

Тасалгааны хэмд амтат чинжүү, өргөст хэмх болон улаан лоолийг хадгална. Хөргөгчинд хадгалсан амтат чинжүү анхилуун үнэрээ алдана, өргөст хэмх болон улаан лооль шүүсээ алддаг байна.

Бас гүйцэд болоогүй аливаа жимс, ногоог хөргөгчинд хадгалах хэрэггүй. Тасалгааны хэмд хадгалж гүйцэд боловсорсны дараа л хөргөгчинд шилжүүлнэ. Шууд хөргөгчинд хийвэл боловсрохоосоо өмнө муудаж эхэлдэг.

Гадилын үзүүрийг гялгар уутаар

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 4

Хөргөгчинд гадил хадгалахаар хурдан муудаж харладаг. Гадил чийгэнд дуртай жимс учраас үзүүрийг нь гялгар уутаар ороох хэрэгтэй.

Хальсыг нь арилгаж цэвэрлэсэн ногоог усанд хадгална

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 6

Хальсыг нь арилгасан лууван, редиск болон өөр бусад ногоог усанд хийгээд хөргөгчинд хадгалж болно.

Шилэн эсвэл хуванцар саванд ус хийж ногоогоо хийгээд таглана.

Ногоо, жимсийг хөргөгчний дулаан хэсэгт байрлуулна

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 7

Хэм багасах тусам ногоо, жимсний үнэр, амт муудна. Хэрвээ ногоо, жимсийг хөргөгчийн дулаан хэсэгт хадгалбал илүү удаан хадгалагдана.

Зарим нэг жимс ногоог зэрэгцүүлэн хадгалж болохгүй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 8

Гүйцэд боловсорсон зарим нэг жимс, ногоо этилин гэх хий ялгаруулах нь нэмэгддэг. Жишээ нь, гадил, чангаанз, хулуу, лийр, хар чавга, манго болон улаан лооль.

Эдгээр ногооноос ялгарах этилин хийнд алим, хаш, өргөст хэмх, тарвас, төмс, лууван, брокколи амархан муудаж эхэлдэг. Тэгэхээр эдгээр ногоо, жимсийг тус тусад нь хадгалсан нь дээр.

Сонгино, төмсийг өөр өөр саванд

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 9

Сонгино, төмсийг нэг саванд хийвэл залуу төмс ч хурдан муудаж хоолыг тань амтгүй болгоно.

Сармис, сонгино харанхуйд дуртай

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 10

Харанхуйд сармис, сонгино дуртай. Эмээ нар сармисаа сүлжээд харанхуйд, сонгиноо хар триконд хийгээд хадгалдаг байлаа.

Өнөөдөр бол тусгай сав, хайрцагт хадгалж болно. Хэрвээ удаан хадгалах шаардлагатай бол цаасан уутыг нүхлээд сармис, сонгиноо хийгээрэй.

Төмс гэрэлд тэсвэргүй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 11

Төмсийг ил задгай, наранд тавьж болохгүй, дороо муудахаас гадна эрүүл мэндэд хортой болно.

Хуурай, харанхуй газар цаасан эсвэл хуванцар хайрцагт хийж хадгална.

Хадгалах төмсөндөө алим хийгээрэй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 12

Хайрцаг төмсөнд нэг юм уу хоёр алим хийвэл төмс илүү удаан хадгалагдах болно.

Спаржаг цэцэг шиг хадгална

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 13

Дэлгүүрээс аваад устай саванд хийвэл илүү удаан хадгалагдана.

Брокколи болон цэцэгт байцаа чийгэнд дуртай

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 14

Брокколиг устай саванд хийж дээрээс нь чийгтэй алчуур тавина. Усыг тогтмол сольж сэлбэнэ.

Цэцэгт байцааг мөн чийгтэй алчууранд эсвэл хүнсний гялгар уутанд хийж хадгална (хэд хэдэн газар нь цоолоорой).

Тасалгааны хэмд хадгалж байгаа хүнсний ногоонд агаарын солилцоо хэрэгтэй

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 15

Тасалгааны хэмд ногоогоо хадгалж байна гээд шүүгээнд эсвэл угаалтуурын доор хадгалж болохгүй – хурдан муудна шүү.

Модон эсвэл хуванцар хайрцагт хийнэ, тэр хайрцаг нь агааржуулалттай байх ёстой.

Цоохор майлзыг хадгалах

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 16

Цоохор майлзыг мөнгөлөг цаасанд ороож хөргөгчинд хадгална. Гялгар уутанд хийж хадгалбал шүүслэг амтаа гээж нялцгай болно.

Улаан лоолийг дээш харуулж хадгална

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 17

Улаан лоолийн хамгийн эмзэг газар бол – нүхтэй дээд хэсэг. Эндээс л улаан лооль муудаж эхэлдэг, тийм учраас дээш харуулж тавьбал удаан хадгалагдана.

Усан үзэм гялгар уутанд илүү удаан хадгалагдана

Хүнсний ногоо, жимсийг шинээр нь хадгалах аргууд 18

Усан үзэм зөөлөрсөн бол хадгалах хэрэггүй. Хатуу усан үзмийг гялгар уутанд эсвэл хүнсний скочоор ороож хөргөгчинд хадгална.

Мөн усан үзмийг их хэмжээгээр авах хэрэггүй, их хэмжээгээр авч хадгалахад хүрвэл хүндийн жингээрээ бусдыгаа дарах болно.

21
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Toru Torunodo

    Toru Torunodo

    2016/07/13 at 05:24

    Ene kinoond hezeech aimshigt barimt bhgvi gsn bas amid jvjigchin bn bvr gol dvrni

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *